Бүтээлийн нэр
Шүүх хуралдааны ажиглалт (судалгааны тайлан)
Тэмдэглэл
Энэхүү шүүхийн ажиглалтын төслийг Нээлттэй Нийгэм Форумын санхүүгийн дэмжлэгтэйгээр нэр бүхий 10 ТББ хэрэгжүүлж, ажиглалтын хүрээнд цуглуулсан мэдээлэлд дүн шинжилгээ хийж, зөвлөмж боловсруулах ажлыг дээрх судлаачид гүйцтэгэсэн. Судалгааны бүрэн эхийг ННФ-ын forum.mn вэб сайтаас давхар үзэх боломжтой.
Хэлбэр
Судалгааны тайлан
Салбар
Шүүх эрх мэдэл
Бүтээлийн товч
Үндсэн хууль болон Монгол Улсын нэгдэн орсон олон улсын хүний эрхийн гэрээ, конвенцоор баталгаажсан шударгаар шүүлгэх эрхийн стандартыг шүүхийн практикт хэрхэн хэрэгжүүлж байгаад тогтмол ажиглалт явуулж, дүн шинжилгээ хийх нь учирч буй асуудал, бэрхшээлийг шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой. Нээлттэй Нийгэм Форум 2010, 2015 онуудад шүүхийн ажиглалт явуулж, ажиглалтын дүнг салбарын ажилтнуудад болон энэ чиглэлээр суралцаж буй оюутнуудад хүргэсний зэрэгцээ, мөн олон нийтэд нээлттэй түгээсэн билээ.

Харин энэ удаагийн ажиглалтын хувьд шүүхийн ажиглалтыг арга зүй эзэмшсэн орон нутгийн Иргэний нийгмийн байгууллагууд эрүүгийн хэргийн анхан шатны 10 шүүхэд ажиглалт хийж, орон нутгийг өргөн хамрах болсноороо онцлог болсон. Орон нутгийн иргэний нийгмийн байгууллагуудын оролцоотойгоор ээлжит шүүхийн ажиглалтыг Булган,Дархан, Дорнод, Завхан, Орхон,Өмнөговь, Өвөрхангай, Хөвсгөл,Хэнтий, Увс зэрэг арван аймаг дахьэрүүгийн хэргийн анхан шатны шүү хийн шүү х хуралдаануудад 2017 оны 5 дугаар сарын 8-наас 6 дугаар сарын 30-ны хооронд 8 долоо хоногийн хугацаанд хийж гүйцэтгэлээ. Ажиглалтын хугацаанд сонгон авсан нийт 330 шүүх хуралдаанаас 125 нь хойшлогдож нийт сонгосон шүүх хуралдааны 62 хувьд нь буюу 205 шүүх хуралдаанд бүрэн үнэлгээ хийлээ. Үүнээс бүрэн бөглөгдөөгүй асуулгын хуудас болон асуултыг хасан тооцож дүн шинжилгээ хийсэн болно.
Түлхүүр үг
шүүх, шүүхийн ажиглалт, шүүх хуралдааны ажиглалт, шүүхийн ажиглагч, шударгаар шүүлгэх эрх, шударгаар шүүлгэх эрхийн хэрэгжилт,
Бичигдсэн огноо
2017-09-28
Хуудсын тоо
60
Хэл
Монгол
Байршуулсан огноо
2020-04-28
Товч мэдээлэл үзсэн
3983
Бүрэн эхээр нь үзсэн
111
Эшлэлийн тоо
14
Санал болгож буй эшлэлийн загвар
Ж.Батмөнх П.Баттулга М.Мөнхжаргал Оюуны Инноваци ТББ Б.Төрболд Б.Эрхэмбаяр “Шүүх хуралдааны ажиглалт (судалгааны тайлан)” (2017), ... дахь/дэх тал. Legaldata-аас унших боломжтой: https://legaldata.mn/b/703
Цуглуулганд нэмэх
Бүтээлийг цуглуулгандaa нэмэхийн тулд нэвтэрсэн байх шаардлагатай.
Бүртгэлтэй бол нэвтрэх | Бүртгэлгүй бол бүртгүүлэх