Бүтээлийн нэр
Эрүүгийн процесс дахь сэжигтний эрх зүйн байдлын зарим тулгамдсан асуудал
Хэлбэр
Эрдэм шинжилгээний өгүүлэл
Салбар
Эрүүгийн процессын эрх зүй
Бүтээлийн товч
Хүний салшгүй, төрөхөөс заяагдсан эрх, эрх чөлөөг зөрчих, үгүйсгэх эрх хэнд ч байхгүй. Хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй. Монгол Улс 1992 оны Үндсэн Хуулиар эдгээр хүний салшгүй эрхийг баталгаажуулан, хүний эрхийг хамгаалах тал дээр маш том дэвшил гаргасан юм. Монгол Улсын Үндсэн хуулиар хуульд заасан үндэслэл, журмаас гадуур дур мэдэн хэнийг ч нэгжих, баривчлах, хорих, мөрдөн мөшгих, эрх чөлөөг нь хязгаарлахыг хориглосон. Хүний эрхийг дээдэлсэн Монгол Улсад хэн нэгнийг хуульд заасан үндэслэл, журмаас гадуур дур мэдэн гэмт хэрэгт сэрдэж болохгүй бөгөөд ийнхүү сэрдэх, эрх чөлөөг нь хязгаарлах үндэслэл, журмыг хуулиар тодорхой зохицуулж байж хүний эрх хангагдах үндэс болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тодорхойгүй, хийдэлтэй, нарийн зохицуулагдаагүй байх тусам хүний эрх зөрчигдөх боломж бүрдэнэ. 2017 оны Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар сэжигтний эрх зүйн байдалтай холбоотой тодорхойгүй, хийдэлтэй зохицуулалтууд орсныг судалгааны явцад гаргаж санал, дүгнэлт дэвшүүлэхэд илтгэлийн зорилго оршино.
Түлхүүр үг
хүний эрх, эрх чөлөө, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа, сэжигтэн, сэжигтэний эрх, сэжигтэний эрх зүйн байдал, сэжигтний баривчлах, сэжигтэнг яллагдагчаар татах
Бичигдсэн огноо
2020-03-20
Хуудсын тоо
7
Хэл
Монгол
Байршуулсан огноо
2020-07-09
Товч мэдээлэл үзсэн
3888
Бүрэн эхээр нь үзсэн
314
Санал болгож буй эшлэлийн загвар
Ч.Ганболд “Эрүүгийн процесс дахь сэжигтний эрх зүйн байдлын зарим тулгамдсан асуудал” (2020), ... дахь/дэх тал. Legaldata-аас унших боломжтой: https://legaldata.mn/b/714
Цуглуулганд нэмэх
Бүтээлийг цуглуулгандaa нэмэхийн тулд нэвтэрсэн байх шаардлагатай.
Бүртгэлтэй бол нэвтрэх | Бүртгэлгүй бол бүртгүүлэх