Бүтээлийн нэр
Шүүгчийн ёс зүйн гомдол хянан шийдвэрлэх ажиллагаа
Хэлбэр
Судалгааны тайлан
Салбар
Шүүх эрх мэдэл
Бүтээлийн товч
Шүүхийн шинэтгэлийн тулгамдсан зорилтын нэг нь шүүхийн хараат бус байдлыг хангаж хамгаалах, баталгаажуулах явдал байсаар ирсэн. Үндсэн хуульд “шүүх бие даасан байх”, “шүүгч хараат бус байх”, “шүүгч зөвхөн хуульд захирагдах” гэсэн харилцан хамааралтай зарчмуудыг тусгаж, тэдгээрийг хангах зохион байгуулалт, эрх зүйн хийгээд улс төр-эдийн засгийн баталгаа, механизмын үндсийг тогтоож, түүний эрх зүйн орчинг бүрдүүлэх суурийг тавьж өгсөн байна.[2] Гэхдээ шүүхийн хараат бус байдлыг хуулиар баталгаажуулж өгөхөөс гадна шүүгч өөрийн “хараат бус байдлаа” сахин хамгаалах чин хүсэл, хөндлөнгийн нөлөөнд автахгүй байх өндөр ёс зүй, сахилга баттай байх явдал шаардлагатай. Нөгөөтэйгүүр, Шүүх эрх мэдлийн нэгэн чухал зорилт нь иргэдийн шүүхэд итгэх итгэлийг хадгалах бөгөөд үүний тулд шүүгч ёс зүйтэй, сахилга, хариуцлагатай байх хэрэгтэй. Иймд шүүхийн хараат бус байдал, хариуцлагатай байдал хоёр нь нэгэн зоосны хоёр тал мөн.

Шүүгчийн ёс зүйн түвшинг дээшлүүлэх, ёс зүйн зөрчил гаргахаас урьдчилан сэргийлэх, ёс зүйн зөрчил гаргасан шүүгчид хариуцлага оногдуулах зэрэг ажлыг удирдан зохион байгуулах зорилгоор Шүүхийн ёс зүйн хороо нь 2013 оноос шинэчлэн байгуулагдан ажиллаж байна. Шүүхийн ёс зүйн хороо нь Шүүгчийн ёс зүйн дүрмийг баримтлан иргэд, албан тушаалтан, хуулийн этгээдээс шүүгчид гаргасан гомдлыг хянан хэлэлцэн, зохих шийдвэрийг гаргадаг. Шүүгчийн ёс зүйн хэм хэмжээг зохицуулдаг Шүүгчийн ёс зүйн дүрэм нь хэдий чухал ач холбогдолтой ч түүнийг хэрэглэж, хэрэгжүүлдэг процессын үйл ажиллагаа нь мөн адил чухал ач холбогдолтой.

Энэхүү судалгаагаар шүүгчийн ёс зүйн гомдлын талаарх материаллаг хэм хэмжээ бус шүүгчийн ёс зүйн гомдлыг хянан шийдвэрлэж буй процессын хэм хэмжээг боловсронгуй болгох асуудлыг авч үзлээ.
Түлхүүр үг
Шүүгч, шүүгчийн ёс зүй, хуульчийн ёс зүй, шүүгчийн сахилгын шийтгэл, Шүүхийн ёс зүйн хороо, шүүгчийн ёс зүйн гомдол хянан шийдвэрлэх ажиллагаа, Япон Улс дахь шүүгчийн гомдол шийдвэрлэх ажиллагаа
Бичигдсэн огноо
2016-02-04
Хуудсын тоо
25
Хэл
Монгол
Байршуулсан огноо
2016-04-25
Товч мэдээлэл үзсэн
6358
Бүрэн эхээр нь үзсэн
269
Санал болгож буй эшлэлийн загвар
Б.Ариунзаяа “Шүүгчийн ёс зүйн гомдол хянан шийдвэрлэх ажиллагаа” (2016), ... дахь/дэх тал. Legaldata-аас унших боломжтой: https://legaldata.mn/b/81
Цуглуулганд нэмэх
Бүтээлийг цуглуулгандaa нэмэхийн тулд нэвтэрсэн байх шаардлагатай.
Бүртгэлтэй бол нэвтрэх | Бүртгэлгүй бол бүртгүүлэх