Бүтээлийн нэр Үндсэн хуулийн цэц өөрийн санаачилгаар маргаан үүсгэх эсэхтэй холбоотой зарим асуудал
Зохиогч Пүрвээгийн Баттулга
Хамтран зохиогчид
Бүтээлийн хэлбэр Илтгэл, өгүүлэл, эссэ
Бүтээлийн ангилал Нийтийн эрх зүй
Бүтээлийн дэд ангилал Үндсэн хуулийн эрх зүй
  • Үндсэн хуулийн хяналт
Процессын эрх зүй
  • Үндсэн хуулийн процессын эрх зүй
Бүтээлийн товч Монгол улсын Үндсэн хуульд зааснаар ҮХЦ нь Үндсэн хууль зөрчсөн эсэх маргааныг иргэдийн өргөдөл, мэдээллийн дагуу өөрийн санаачилгаар, тодорхой байгууллага, албан тушаалтны хүсэлтээр хянан шийдвэрлэдэг билээ. Иргэдийн өргөдөл, мэдээлэл ҮХЦ-ийн ажиллах гол хөшүүрэг болж байгаа. Энэ 2011 оны 10 дугаар сарын байдлаар ҮХЦ-д иргэдээс 1456 өргөдөл, мэдээлэл ирсэн байхад Цэц 119-д нь маргаан үүсгэж шийдвэрлэсэн байдал судлаачийн анхаарлыг татсан билээ. Үүнтэй холбоотойгоор иргэдийн өргөдөл, мэдээллийн дагуу ҮХЦ-д маргаан хянан шийдвэрлэх үүсгэх ажиллагааны талаар судалхад хүргэлээ.
ҮХЦМХШАтХ-ийн 21 дүгээр зүйлийн 21.5 дахь хэсэгт иргэний гаргасан өргөдөл, мэдээллийн дагуу маргаан үүсгэхээс татгалзах үндэслэлүүдийг нэг бүрчлэн(4 үндэслэл) заасан байдаг. Хуулийнэ энэхүү зохицуулалтаас Цэц өөрийн санаачилгаар маргаан үүсгэх эсэх нь ҮХЦМХШАтХ-ийн 21 дүгээр зүйлийн 21.5 дахь хэсэгт заасан үндэслэлүүдээр хязгаарлагдахаар харагддаг ч эдгээр үндэслэлүүдийн аль нэг нь байхгүй байхад Цэц маргаан үүсгэхээс татгалздаг байна. Энэ байдлын талаар манай эрдэмтэн судлаачид өөр суурьтай байдаг судалгааны явцад тогтоогдсон.
Иймээс судлаачийн иргэдийн өргөдөл мэдээллийн дагуу ҮХЦ маргаан үүсгэх эсэхтэй холбоотой дээрх асуудлуудын талаар онолын болон практикийн үзэл баримтлалыг судалсны үндсэн дээр өөрийн байр суурийг тодорхойлж, үүнийхээ дагуу санал, дүгнэлтээ бичсэн болно.
Түлхүүр үг Үндсэн хуулийн цэц, үндсэн хуулийн цэцэд өргөдөл, мэдээлэл гаргах, үндсэн хуулийн маргаан үүсгэхээс татгалзах, үндсэн хуулийн цэцийн өөрийн санаачилга, үндсэн хуулийн цэц өөрийн санаачилгаар маргаан үүсгэхээс татгалзах.
Бүтээл бичигдсэн огноо 2014 он. ХЗҮХ, Үндсэн хууль ба эрх зүйт ёс IV-V илтгэлийн эмхэтгэлд хэвлэгдсэн.
Хуудасны тоо 6
Хэл Монгол
Үнэ Үнэгүй
Бүтээл Бүтээлийг бүрэн эхээр нь үзэхийн тулд веб сайтад энд дарж нэвтэрнэ үү
Байршуулсан огноо 2016-05-03
Товч мэдээлэл үзсэн 1569
Татаж авсан 119