Бүтээлийн нэр
Эрх зүйн хийдэл, түүнийг шийдвэрлэх арга зам (эсээ)
Хэлбэр
Нийтлэл
Салбар
Эрх зүйн онол & Философи
Бүтээлийн товч
Эрх зүйн нь нийгмийн харилцааг зохицуулах үүрэгтэй учир "эрх зүйн хийдэл" нь нийгмийн шинжлэх ухааны ярвигтай асуудал болон урган гарсан байдаг. Эрх зүй судлалд хэм хэмжээний хомстол, хийдлийг anomy эсхүл normless гэсэн нэр томьёогоор тодорхойлж судалдаг. Эрх зүйн хэм хэмжээний үүрэг нь нийгмийн харилцаанд бүрэн хүртээмжтэй хүрч, нийгмийн амьдралын хэвийн зохицолдолгоог хангах явдал байдаг.
Нэг үгээр хэлбэл, хүний нийгмийн харилцаанд оролцогч эрх зүйн этгээд /хүн, хуулийн этгээд/ бүр тодорхой тохиолдол харилцаанд үүссэн асуудлыг бүрэн шийдвэрлэх гарц, зохицуулалт эрэлхийлж байдаг. Тиймээс эрх зүйн хийдлийг "нийгмийн харилцаанд хууль болон эрх зүйн бусад эх сурвалжаар зайлшгүй зохицуулбал зохих хэсэг зохицуулалтгүй байхыг ойлгоно" хэмээн тодорхойлж болох юм.
Хэдийгээр нийгмийн харилцааг зөвхөн эрх зүйгээр зохицуулдаггүй, ёс суртахуун, шударга ёсны үнэлэмж, шашин зэрэг бий боловч, зайлшгүй эрх зүйн үр дагаварт хүргэх бусдад эрх, үүрэг үүсгэх, улмаар албадах үр дагаварт хүргэх тэрхүү харилцаанд заавал эрх зүйн хэм хэмжээ шаардагдах нь зүйн хэрэг байдаг. Эрх зүйн хийдлийн үр дагавар төдийлөн ил биш боловч нэлээдгүй урхагтай, нийгмийн дэг журам алдагдуулах, хуульд итгэх итгэл, төрт ёсны уламжлалд сөрөг үр дагавар авч ирэх боломжтой.
Түлхүүр үг
Эрх зүйн онол, эрх зүйн хийдэл, эрх зүйн зохицуулалт дутагдах, эрх зүйн хийдлийг даван туулах
Бичигдсэн огноо
2016-09-15
Хуудсын тоо
4
Хэл
Монгол
Байршуулсан огноо
2016-10-23
Товч мэдээлэл үзсэн
14612
Бүрэн эхээр нь үзсэн
1264
Санал болгож буй эшлэлийн загвар
Ц.Цогт “Эрх зүйн хийдэл, түүнийг шийдвэрлэх арга зам (эсээ)” (2016), ... дахь/дэх тал. Legaldata-аас унших боломжтой: https://legaldata.mn/b/95
Цуглуулганд нэмэх
Бүтээлийг цуглуулгандaa нэмэхийн тулд нэвтэрсэн байх шаардлагатай.
Бүртгэлтэй бол нэвтрэх | Бүртгэлгүй бол бүртгүүлэх