Бүтээлийн нэр
ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН ҮНДСЭН ХУУЛИЙН АСУУДЛУУД
Бүтээлийн хэлбэр
Эрдэм шинжилгээний илтгэл, өгүүлэл, эссэ
Бүтээлийн ангилал
Нийтийн эрх зүй
Бүтээлийн дэд ангилал
Үндсэн хуулийн эрх зүй
    - Үндсэн хуулийн эдийн засаг
Бүтээлийн товч
Өмчийн эрхийг өргөн болон явцуу утгаар хууль зүйн шинжлэх ухаанд хэрэглэдэг. Газар нь онцлог шинж чанар бүхий үл хөдлөх эд хөрөнгө болох тухайд эдийн засгийн хүчин зүйлээс гадна түүнийг өмчлөх эрхийн хууль зүйн зохицуулалтын болон нөлөөлөх бусадолон хүчин зүйлийн зангилаа судлагдахуун болдог. Энэ харилцаанд үүсэж буй гол бэрхшээлтэй асуудал нь газар өмчлөх, газар эзэмших, газар ашиглах эрхийг Газрын тухай хуульд тодорхойлсон нь Иргэний хуулийн өмчлөх, эзэмших, ашиглах зохицуулалттай нийцэж буй эсэхэд байдаг. Монгол улсын Үндсэн хуулиар газрыг өмчлөх эрхийг Монгол улсын иргэн болон төр хэмээх үндсэн хоёр субьектэд олгохоор заасан. Тиймээс Монгол улсын Үндсэн хуулийн 6.3,16.3-т заасан өмчийн эрх нь иргэний субьектив эрх болно. Энэ хувьдаа өмчийн эрхийн материаллаг үнэлгээг хамгаалах баталгаа, бүтцийн баталгаа болон эрх зүйн хамгаалалтын баталгааг хангах үүргийг төр хүлээдэг. Үүнээс улбаалан газрыг нийтийн хэрэгцээнд дайчлан авахад олгох нөхөн олговрын хэмжээг тодорхойлох асуудлыг Монгол Улсын Үндсэн хуульд заасан үзэл санаа, төрийн эрхэм зорилго, хүний эрхийг хангах үүрэгт нийцүүлэн бусад хуулиар нарийвчилан заах шаардлага өнөөдөр бодитой үүссэн байна. Учир нь хууль тогтоогчоос буюу төрөөс өмчийн агуулгыг өөрчлөх эрх байдагтай холбоотойгоор нөхөн олговорын асуудлыг нарийвчилан тодорхойлох нь эрх зүйт төрд зайлшгүй хэмээн үздэг билээ.
Түлхүүр үг
Үндсэн хуулийн эрх зүй,
Өмч,
Газар ашиглах, эзэмших, өмчлөх эрх,
Газар
Эрхийн хязгаарлалт
Бичигдсэн огноо
2015 он
Хуудсын тоо
8
Хэл
Монгол
Үнэ
Үнэгүй
Байршуулсан огноо
2016-10-24
Товч мэдээлэл үзсэн
2857
Бүрэн эхээр нь үзсэн
137
Цуглуулганд нэмэх
Бүтээлийг цуглуулгандaa нэмэхийн тулд нэвтэрсэн байх шаардлагатай.
Бүртгэлтэй бол нэвтрэх | Бүртгэлгүй бол бүртгүүлэх

Манай цахим хуудас нь Монгол Улс дахь хууль зүйн судалгааны бүтээлүүдийг нэгтгэн цахим сан бүрдүүлж, судалгааны эргэлтэнд оруулах зорилготой.

Та өөрийн хийсэн судалгааны бүтээлээ манай цахим хуудсанд байршуулж Монгол Улсын хууль зүйн шинжлэх ухааны хөгжилд хувь нэмрээ оруулна уу.

Холбоо барих

“Оюуны-Инноваци” Эрх зүйн судалгааны төв

Монгол Улс, Улаанбаатар хот,
Сүхбаатар дүүрэг, Оюутны гудамж 16/03,
Unity center, 4 давхар 405 тоот.
Э-мэйл: contact@legaldata.mn