LEGALDATA.MN САНД ШИНЭЭР БҮТЭЭЛ ОРУУЛАХ ЗААВАР

Хэрэглэгч цахим санд шинээр бүтээл оруулахын тулд юунд түрүүнд зохиогчоор бүртгүүлсэн байх шаардлагатай. Хэрэв хэрэглэгч зохиогчоор бүртгүүлсэн тохиолдолд цахим хуудаст нэвтэрсний дараа цахим хуудсын баруун талд “Шинэ бүтээл оруулах” гэсэн цэс харагдана. Энэхүү цэсэн дээр дарсан тохиолдолд дараах санамж гарч ирнэ.

Энэ хэсэгт хэрэглэгчид анх бүртгүүлсэн үйлчилгээний нөхцөлийг дахин сануулах хэрэв та үйлчилгээний нөхцөлийг зөвшөөрч байгаа бол “үргэлжлүүлэх” сонголтыг хийх ба ингэснээр “Шинэ бүтээл оруулах” талбар гарч ирнэ.

  1. Бүтээлийн нэр” гэсэн хэсэгт тухайн бүтээлийн нэрийг бүтнээр “крилл” үсгээр бичих бөгөөд товчилсон үг, хэллэг хэрэглэхгүй.
  2. Хамтран зохиогчид” гэсэн хэсэгт уг бүтээлийг хамтран бичсэн хүн байгаа бол түүний нэрийг бүтнээр “крилл” үсгээр бичнэ. Жишээ нь Б.Чимид гэх мэт
  3. Бүтээлийн төрөл” гэсэн хэсэгт тухайн бүтээл нь илтгэл, өгүүлэл, докторын зэрэг хамгаалсан бүтээлийн аль нь болохыг сонгоно.
  4. Бүтээлийн товч” гэсэн хэсэгт тухайн бүтээлийн ерөнхий агуулгын талаарх товч мэдээллийг оруулна. Энэ товч мэдээлэл нь 100 тэмдэгтээс багагүй байна. Бүтээлийн товч агуулгыг ойлгомжтой байдлаар оруулах нь хэрэглэгч зөв сонголт хийхэд тус дөхөм болно. Хэрэв мэдээлэл 100 тэмдэгт хүрэхгүй бол бүтээл оруулах явц баталгаажихгүй болохыг анхаарна уу.
  5. Хайлтанд ашиглах түлхүүр үгнүүд” гэсэн хэсэгт тухайн бүтээлийг хайхад гарч ирэх түлхүүр үгүүдийг бичнэ. Тухайлбал, та захиргааны эрх зүйн өгүүлэл, нийтлэл оруулж буй бол: захиргаа, захиргааны эрх зүй зэрэг таны бүтээлийг хайлтаар хялбар олоход туслах үг, холбоосуудыг оруулж өгөх нь зүйтэй.
  6. Бүтээл” гэсэн хэсэгт тухайн бүтээлийг бүрэн эх бичвэрээр нь оруулна. Энэ хэсэг нь бүтээлийг хуулж оруулах байдлаар хийгдсэн ба шууд хавсаргаж (to attach) оруулах боломжгүй. Бүтээлийг “Microsoft Word” өргөтгөлтэй файлаас хуулж оруулах нь зохимжтой. Бүтээлийг энэ хэсэгт шууд хуулж оруулах боломжтой бөгөөд хэрэв бүтээлийн дор ишлэл, зүүлт гарч ирэхгүй байвал “Зураг-1” дээр улаанаар дугуйлсан функцыг ашиглах ба энэ тохиолдолд таны бүтээл ишлэлийн хамт зохистой байдлаар хуулагдаж орох болно.

    Мөн оруулсан бүтээлийн хэлбэр засах, үсгийн хэмжээ, формат өөрчлөх зэрэг холбогдох тохиргоонуудыг ашиглаж болохоор оруулсан болно. Та энэхүү тохиргоонуудыг ашиглан бүтээлийг хэрэглэгч татаж авсаны дараах байдлыг ойлгомжтой, эмх цэгцтэй харагдах байдлаар санд оруулах шаардлагатай юм.

  7. Үндсэн ангилал” гэсэн хэсгээс уг бүтээл нь нийтийн болон хувийн эрх зүй, эрх зүйн шүүмж, харьцуулсан эрх зүйн алинд хамаарахыг сонгоно. Бүтээлийн “үндсэн ангилал”-д эрх зүйн аль салбарууд хамаарч байгааг манай цахим хуудсны нүүр хэсгээс харах боломжтой.
  8. Дэд ангилал” гэсэн хэсгээс уг бүтээлийн хамаарах ангилаллыг сонгоно. Ингэхдээ хэдэн ч ангилаллыг сонгох боломжтой. “Үндсэн ангилал” гэсэн хэсгээс сонгосны дараа “дэд ангилал” гэсэн цэс идэвхжинэ. “Дэд ангилал” цэснээс бүтээлд хамаарах ангилаллыг бүрэн гүйцэт сонгосноор “хэрэглэгч” бүтээлийг “ангилал”-аар нь хайж олоход дөхөм болох юм. Жишээлбэл, та “Захиргааны хэм хэмжээний акт” гэсэн сэдэвт өгүүлэл оруулах гэж байгаа тохиолдолд Үндсэн ангилал-аас Нийтийн эрх зүй –г сонгож, харин Дэд ангилал –аас Захиргааны эрх зүйн ерөнхий анги, Захиргааны хэм хэмжээний акт, Захиргааны процесс гэх мэтээр уг өгүүлэлд тусгагдсан сэдвүүдийг бүрэн сонгож оруулна.  
  9. “Бүтээлийг бичсэн огноо” гэсэн хэсэгт тухайн бүтээлийг анх бичсэн огноог оруулна. Мөн тухайн бүтээл урьд өмнө нь хэвлэгдэж байсан бол энэ талаарх мэдээлэл, эх сурвалжийг бичиж оруулна. Жишээ нь: Хууль дээдлэх ёс сэтгүүлийн 2015 оны №3 дугаар хэвлэгдсэн гэх мэт.
  10. Хуудасны тоо” гэсэн хэсэгт тухайн бүтээлийн хуудсын тоог оруулна.
  11. Хэл” гэсэн хэсэгт тухайн бүтээл ямар хэлээр бичигдсэнийг сонгоно.
  12. “Үнэтэй эсэх” гэсэн хэсэгт бүтээлийг санд үнэтэй байршуулах эсэх сонголтоо хийх бөгөөд үнэтэй байршуулж байгаа тохиолдолд үнийн сонголтуудаас сонгоно.
  13. “Хадгалах” товчийг дарсан тохиолдолд дараах санамж гарч ирнэ.

Таны илгээсэн бүтээлийг legaldata.mn-ийн админ хянаж, идэвхжүүлсэн тохиолдолд таны анх бүртгүүлсэн и-мэйл хаягаар дараах агуулгатай и-мэйл очих ба ингэснээр таны бүтээл цахим санд байршигдсан гэсэн үг.