“Шүүгчийн хараат бус байдал: Шүүх дэх нөлөөлөл” судалгааны ажил (шүүгч нараас авсан анкетын асуулгын үр дүн)

3 years ago

“Оюуны-Инноваци” ТББ нь 2015 оноос хойш хараат бус, шударга шүүхийн тогтолцоог бэхжүүлэх зорилгынхоо хүрээнд судалгаа, шинжилгээний ажлыг тогтмол хийж байгаа билээ.

Энэ удаад манай байгууллага шүүх дэх нөлөөлөл, нөлөөлөл үүсгэж буй эрсдэл, хүчин зүйлийг судалж, үүнийг бууруулах арга замыг тодорхойлох зорилготой “Шүүгчийн хараат бус байдал: Шүүх дэх нөлөөлөл” сэдэвт судалгааны ажлыг хийж байна.

Судалгааны ажлын хүрээнд 2019.10.25-2020.02.11-ний хооронд Монгол Улсын нийт шүүгч рүү нэг бүрчлэн анкетын асуулга явуулж судалгаа авсан бөгөөд судалгаанд 275 шүүгч оролцсон. Та бүхэнд энэхүү анкетын судалгааны үр дүнг графикаар хүргэж байна.

Судалгааны ажил нь зөвхөн дээрхи анкетын асуулгаар хязгаарлагдахгүй бөгөөд цаашид шаардлагатай судалгаануудыг хийж дууссаны дараа судалгааны ажлыг бүрэн хэмжээгээр дахин нийтлэх болно.