Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, ардын багш, гавьяат хуульч, доктор, профессор Б.Чимидийн нэрэмжит шилдэг илтгэлийн уралдаан боллоо

4 years ago

Энэ удаагийн илтгэлийн уралдаанд судлаачийн хэсэгт эрх зүйч, хуульч, өмгөөлөгч, магистрант, докторант гээд нийт 6 илтгэл, оюутны хэсэгт МУИС-ийн Хууль Зүйн Сургууль, Их засаг Олон Улсын Их Сургууль, Отгонтэнгэр Их Сургууль, Дотоод Хэргийн Их Сургуулийн оюутнуудаас 14 илтгэл ирүүлсэн байна. Илтгэлийн уралдааныг нээж Б.Чимид сангийн тэргүүн Ч.Батцогт, Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн захирал С.Энхцэцэг,  МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга А.Бямбажаргал,  Удирдлагын академийн захирал С.Зулпхар, Монголын Хуульчдын холбооны ерөнхийлөгч Б.Өнөмөнх, “Оюуны-Инноваци” ТББ-ын Гүйцэтгэх захирал П.Баттулга нар үг хэллээ.

Уралдааны эцсийн шатны шалгаруулалтын дүнгээр судлаачийн салбарт:

Тэргүүн байрт: С.Асланбек” Монгол Улсын Үндсэн хууль дахь үндэсний баялгийн сангийн тухай зохицуулалт ба олон улсын туршлага”;

Дэд байрт: Шалгараагүй болно.

Гутгаар байрт: Шалгараагүй болно.

Тусгай байрт: Г.Оюундарь “Нам байгуулах шалгуурыг монгол улсын үндсэн хуулийн нэмэлтээр бүрдүүлсэн нь хүний эвлэлдэн нэгдэх эрхийг хязгаарласан эсэх талаарх судалгаа” сэдэвт илтгэл тус тус шалгарлаа.

Оюутны салбарт:

Тэргүүн байрт: Л.Энхтайван “Нутгийн өөрөө удирдах ёс дахь хууч хамаарал буюу ардын депутатуудын хурлын хэв маяг, түүнийг халж үндсэн хуулийн үзэл баримтлалд нийцүүлэх нь”;

Дэд байрт: Б.Лхагважаргал, Х.Норовсүрэн “Нутгийн өөрөө удирдах байгууллагын хараат бус, бие даасан байдлыг Үндсэн хуулиар хамгаалах нь”;

Гутгаар байрт: Ч.Сонинбаяр “Хойч үеийнхний хүрээлэн буй орчны эрх, ашиг сонирхлыг хамгаалах нь”;

Тусгай байрт: Б.Тогмидсүрэн “Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудал ба Үндсэн хуулийн цэцийн оролцоо”;

Б. Сэрдамба, П. Аззаяа  “Монгол дахь улс төрийн намын эрх зүйн орчин ба улс төрийн эрх чөлөө” сэдэвт илтгэл тус тус шалгарлаа.

Илтгэлийн уралдааны шүүгчээр:

МУИС-ийн Хууль Зүйн Сургуулийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга, хууль зүйн доктор А.Бямбажаргал;

Удирдлагын академийн багш, хууль зүйн доктор А.Алтанзул;

Үндсэн хуулийн цэцийн Судалгааны төвийн захирал Р.Мухийт;

Монголын Хуульчдын холбооны Үндсэн хуулийн эрх зүйн хорооны тэргүүн В.Удвал;

Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн ХЗСМСТ-ийн дарга А.Түвшинтулга нар ажиллалаа.

Хууль зүйн үндэсний хүрээлэнгээс тус илтгэлийн уралдааны 2-р шатанд шалгарсан илтгэлүүдийг эмхэтгэн нийтийн хүртээл болгоно гэж мэдээлэв.