Сайтын тухай

Монгол Улсад хууль зүйн шинжлэх ухааны тогтолцоо бүрэлдэн бий болсноос хойш эрдэмтэн, судлаачид хууль зүйн шинжлэх ухааны суурь болон хавсарга судалгааг нийтийн болон хувийн, олон улсын эрх зүйн салбараар хийж ирсэн. Үүний үр дүнд хууль зүйн чиглэлээр ном, сурах бичиг, илтгэл, өгүүлэл төдийгүй бакалаврын төгсөлтийн ажил, магистр, доктор, шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалсан бүтээл, туурвил олноор гарч байна.

Иймд хууль зүйн чиглэлээр гарч байгаа бүтээлүүдийг судалгааны эргэлтэд оруулах, эрдэмтэн, судлаач, багш оюутнуудын судалгаа, эрдэм шинжилгээний ажлыг эрчимжүүлэхэд нөлөөлөх, Монгол Улсын хууль зүйн шинжлэх ухааны хөгжилд хувь нэмэр оруулах зорилгоор “Хууль зүйн судалгааны бүтээлийн цахим сан www.legaldata.mn” үүсгэн ажиллуулж байна.

Төсөл санаачлагч:

Цэндийн Цогт. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч, Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн сургуулийн Практик сургалтын төвийн багш.  

Төсөл хамтран хөгжүүлж, хэрэгжүүлэгч:

  1. Доржравдангийн Соёл-Эрдэнэ. Програм хангамжийн инженер. Түүний хийсэн зарим ажил:
    • 1997-2004 онд FINLAW хууль тогтоомжийн анхны CD
    • 2003 онд Нээлттэй нийгэм хүрээлэнгийн forum.mn веб сайт
    • 2002-2006 онд Дэлхийн банкны хууль эрх зүйн шинэчлэл төслийн шүүхийн нэгдсэн сүлжээ, legalinfo.mn веб сайтын зөвлөх
    • 2008–2011 онд Дэлхийн банкны Засаглалыг дэмжих төслийн Авлигатай тэмцэх газрын ХОМ-ын системийн зөвлөх
    • 2009 онд Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийн сангийн бүртгэлийн веб сайт judgment.admincourt.gov.mn
    • 2011 онд Шүүхийн шийдвэрийн цахим сан www.shuukh.mn, гар утасны аппликейшн
    • 2014 онд Монгол Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хорооны өргөдлийн удирдлагын систем www.urgudul.parliament.mn
    • 2015 онд Монгол Улсын Дээд шүүхийн цахим хуудас www.supremecourt.mn

  2. “Оюуны-Инноваци” Эрх зүйн судалгааны төв. Судлаач П.Баттулга, М.Мөнхжаргал, Б.Төрболд, Б.Эрхэмбаяр. Тус судалгааны төв нь Монгол Улсад эрх зүйн шүүмж судлалыг хөгжүүлэх, хууль тогтоомжийн төсөл боловсруулах, хууль зүйн чиглэлээр судалгаа хийх, төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх, мониторинг, төсөл хөтөлбөрийн хэрэгжилтийн үнэлгээ хийх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг.

  3. “Оюуны-Инноваци” Эрх зүйн судалгааны төвийн гүйцэтгэсэн зарим ажил:

    • “АНХ УДАА-Хуулийн оюутны амжилтын хөтөч” 254 хуудас бүхий хууль зүйн сургуулийн оюутнуудад зориулсан аргазүйн зөвлөгөө агуулсан гарын авлага, 2012 он;
    • “Эрх зүйн шүүмж судлал” өгүүллийг ХЗҮХ-ийн Хууль дээдлэх ёс сэтгүүл, 2014 оны 3 (49) дугаарт хэвлүүлж нийтийн хүртээл болгосон;
    • “Эрх зүйн шүүмж” Нээлттэй хэлэлцүүлгийг Монголын Хуульчдын холбооны Хууль зүйн шинжлэх ухаан, хууль зүйн боловсролын хөгжлийг дэмжих хороотой хамтран Хуульчдын танхимд зохион байгуулсан, 2015.03.16;
    • Тус байгууллагын хуульч, судлаачид 2013 оны 12 дугаар сард УИХ-ын гишүүнд Засгийн газрын гишүүнийг огцруулах санаачилга гаргах эрхийг олгож буй УИХтХуулийн 7 дугаар зүйлийн 7.1.12 дахь заалтын холбогдох хэсэг Үндсэн хууль зөрчсөн эсэхийг тогтоолгохоор Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл гаргасан бөгөөд улмаар Үндсэн хуулийн цэц мэдээллийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн;
    • Нээлттэй Нийгэм Форумын захиалгаар “Шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдал: Шүүгчийн томилгоо” сэдвээр бодлогын дүн шинжилгээ боловсруулах ажлыг гүйцэтгэсэн. 2015.11 сар;
    • Нээлттэй Нийгэм Форумын захиалгаар шүүхийн ажиглалтын дадлага төслийн хүрээнд цуглуулсан мэдээлэлд дүн шинжилгээ хийж  ажиглалтад хамрагдсан орон нутаг болон ажиглалтаар хөндсөн асуудал бүрээр дэд тайлан боловсруулах ажлыг гүйцэтгэсэн. 2016.01 сар.

 

----оОо----