LEGALDATA.MN ЦАХИМ ХУУДСНЫ НУУЦЛАЛЫН БОДЛОГО

Хууль зүйн судалгааны бүтээлийн цахим сангийн Нууцлалын бодлого нь хэрэглэгч, зохиогчийн мэдээллийн нууцлал, ашиглалт, аюулгүй байдлыг хангах бодлогын баримт бичиг бөгөөд цахим хуудсыг хэрэглэх ерөнхий нөхцөл болно.

Хэрэглэгч болон зохиогч та “Нууцлалын бодлого”-той заавал уншиж танилцах нь ёстой.

Мэдээллийг цуглуулах, ашиглах

Legaldata.mn-ээр үйлчлүүлэхдээ өгсөн хэрэглэгч, зохиогчийн мэдээлэл нь манай мэдээллийн баазад хадгалагдах болно. Та өөрөө хүсвэл зайлшгүй оруулах ёстой мэдээллээс бусад мэдээллийг заавал оруулах шаардлагатай. Учир нь бид зохиогчийн эрхийн асуудал, цахим хуудасны ашиглалт зэрэг асуудлаар тантай холбоо барих зорилгоор энэхүү мэдээллийг авч байгаа болно. Бид таны оруулсан мэдээллийг зөвхөн танд тустай нөхцөлөөр буюу танд мэдээлэл өгөх, таны санал, хүсэлтэд хариулах, тухайн үйлчилгээг үзүүлэхэд болон тантай холбоо барих зэрэгт ашиглана.

Мэдээллийн нууцлал

Legaldata.mn таны оруулсан хувийн мэдээллийг чандлан хадгалах бөгөөд шаардлагатай тохиолдолд зөвхөн хууль тогтоомжийн хүрээнд гуравдагч этгээдэд дамжуулна. Хэрэглэгч, зохиогчийн хувьд сайтад хандах эрх буюу нэр, нууц үгийн нууцлал, хувийн комьпютерээс бусад төхөөрөмжөөс legaldata.mn –д нэвтэрсэн тохиолдолд системээс зохих журмын дагуу (Нэвтрэх, Гарах товчлуурыг ашиглаж) холболтыг бүрэн салгаж гарах зэрэг үйлдлийн хариуцлагыг өөрөө бүрэн хүлээнэ. Бид таньд нэвтрэх нэр, нууц үгээ хамгаалах талаар зөвлөгөө өгөх боловч алдагдсан, системээс холболтыг зохих журмын дагуу салгаагүйгээс үүдсэн ямар нэгэн асуудлаар хариуцлага хүлээхгүй.

Хадгалах хугацаа

Бид хэрэглэгч, зохиогчийн мэдээллийг тодорхойгүй хугацаагаар хадгалах эрхтэй. Аюулгүй байдлын үүднээс ирж буй хандалтуудыг хянана. Цахим хуудсын хэрэглэгч, зохиогч бүр мэдээллийн аюулгүй байдлын хяналтад байна. Legaldata.mn –ын зорилгод нийцээгүй аливаа мэдээллийг нийтлэхгүй байх эрхтэй бөгөөд холбогдох хууль тогтоомж, ёс суртахууны нийтлэг зарчимд нийцээгүй мэдээлэл, нийтлэлийг зохиогчийн зөвшөөрөлгүй устгах эрхийг хадгална.

Бусад нөхцөл

Манай цахим хуудсаар үйлчлүүлснээр тухайн хэрэглэгч, зохиогчийг энэхүү Нууцлалын бодлогыг уншиж ойлгосны үндсэн дээр бүрэн хүлээн зөвшөөрсөн гэж үзнэ. Бид хэрэглэгч болон зохиогчид мэдэгдэлгүйгээр энэхүү нууцлалын бодлогодоо нэмэлт, өөрчлөлт оруулах, шинэчлэх эрхтэй. Нэмэлт, өөрчлөлт оруулсан болон шинэчилсэн нууцлалын бодлого нь манай цахим хуудсанд тавигдсанаар даруй хүчин төгөлдөр үйлчилж эхэлнэ.

 

--о0о--