ЗОХИОГЧООР БҮРТГҮҮЛЭХ ЗААВАР

Та цахим санд өөрийн бүтээлээ байршуулах тохиолдолд хэрэглэгчээр бүртгүүлэхээс гадна давхар зохиогчоор бүртгүүлсэн байх шаардлагатай.

Зохиогчоор бүртгүүлэхийн тулд хэрэглэгчийн эрхээрээ нэвтэрсэн байх шаардлагатай бөгөөд ийнхүү нэвтэрсний дараа цахим хуудасны баруун талд байрлах “Зохиогчоор бүртгүүлэх” цэсэн дээр дарж зохиогчоор бүртгүүлэх хэсэг рүү орно.

Зохиогчоор бүртгүүлэхдээ дараахь мэдээллүүдийг үнэн зөвөөр бөглөнө.

Мэдээлэл

Мэдээлэл оруулах заавар

Бусад хэрэглэгчдэд харагдах эсэх

Зохиогч

Дараахь төрлүүдээс аль тохирохыг нь сонгоно:

  • Хуулийн оюутан;
  • Хууль зүйн бакалавр;
  • Хууль зүйн магистр,
  • Хууль зүйн ухааны доктор;
  • Хууль зүйн шинжлэх ухааны доктор;
  • Хууль зүйгээс бусад салбарын зохиогч.

Тийм

Төгссөн сургууль

Энэ хэсэгт зөвхөн дээд боловсрол эзэмшиж төгссөн сургуулиа бичих бөгөөд сургуулийнхаа нэрийг бүрэн бүтнээр нь бичнэ.

Тийм

Зэрэг, цол авсан сургууль

Зохиогч нь “магистр, доктор, шинжлэх ухааны доктор”-ын зэрэг хамгаалсан бол уг зэрэг, цолоо хамгаалсан сургуулийнхаа нэрийг бичнэ.

Тийм

Одоо эрхэлж буй ажил, албан тушаал

Зохиогч өөрийн эрхэлж буй ажил, албан тушаалаа бичнэ.

Тийм

Миний тухай

 Өөрийн товч намтар, танилцуулгаа бичнэ.

Тийм

Холбоо барих утасны дугаар

 Холбоо барих утасныхаа дугаарыг бичнэ. Энэхүү мэдээллийг зохиогчийн эрхийн асуудал, цахим хуудсын ашиглалт зэрэг асуудлаар тантай холбоо барих зорилгоор авч байгаа болно.

Үгүй

Зураг

Өөрийн зургаа оруулна.

Тийм

Дээрх талбаруудыг үнэн зөв бөглөөд “Бүртгүүлэх” товчийг дарна. “Бүртгүүлэх” товчийг дарсанаар дараах агуулгатай санамж гарч ирнэ.

(*) тэмдэгтэй талбаруудыг заавал бөглөх шаардлагатайг анхаарна уу.