Бүтээлийн нэр
ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ДҮН ШИНЖИЛГЭЭ (ЭМХЭТГЭЛ 3)
Тэмдэглэл
Энэхүү судалгааг Нээлттэй Нийгэм Форумын санхүүгийн дэмжлэгтэйгээр мэргэжлийн судлаачид гүйцэтгэв. Судалгааг бүрэн эхээр нь ННФ-ын forum.mn сайтаас давхар үзэх боломжтой.
Хэлбэр
Эрх зүйн шүүмж
Салбар
Захиргаа, Захиргааны процесс, Байгаль орчин, Иргэний процесс
Бүтээлийн товч
Нээлттэй Нийгэм Форум нийтэд ил болсон шүүхийн шийдвэрүүд болон холбогдох хэргийн материалд үндэслэн шүүхийн практикийг судлах, дүн шинжилгээ хийх тэтгэлэгт төсөл хэрэгжүүлээд багагүй хугацаа өнгөрч байна. Энэхүү үйл ажиллагаа нь шүүхийн шийдвэрийн чанарыг сайжруулах, шүүгчийн ажлын хариуцлагыг дээшлүүлэхэд зохих хувь нэмэр оруулах зорилгоор үе шаттай хэрэгжиж буй цогц үйл ажиллагаа билээ.

Хууль зүйн салбарын судлаач, шинжээч нартай хамтран гаргаж буй шүүхийн шийдвэрийн дүн шинжилгээний энэ удаагийн гурав дахь цувралыг Та бүхэнд хүргэж байгаадаа бид баяртай байна.

2020 онд УИХ-ын ээлжит сонгуулийн дүнд шинэ парламент, Засгийн газар эмхлэгдэн байгуулагдаж олон салбарт томоохон эрх зүйн шинэчлэл хийгдэх болсон энэ цаг үед энэхүү эмхэтгэлийн хүрээнд танилцуулж буй судалгаанууд нь бодлого боловсруулагчид ашиглахуйц эх сурвалж болно гэж найдаж байна. Тухайлбал,
Засгийн газар хариуцагчаар татагдсан, төрийн албанаас халсан, ашигт малтмалын тусгай зөвшөөрөлтэй холбоотой хэрэг маргаан шийдвэрлэсэн болон иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааг хойшлуулах шүүхийн шийдвэрт дүн шинжилгээ хийж энэхүү эмхэтгэлд багтаав.

Шүүхэд аливаа хэрэг маргааныг шийдвэрлэж буй арга, ажиллагаанаас тухайн нийгэмд, иргэдэд тулгамдаж буй эрх зүйн асуудлын мөн чанарыг харах боломжтой билээ. Тиймээс Нээлттэй Нийгэм Форум нь судалгааны тэтгэлэгт төслүүдээрээ дамжуулан бодлого боловсруулагчид, хэрэгжүүлэгчдэд мэдлэг мэдээлэл
түгээхийг зорьж ажиллаж байна.
Түлхүүр үг
Засгийн газрын шийдвэртэй холбоотой маргааны харьяалал, төрийн албанаас халах, ашигт малтмалын тусгай зөвшөөрөл, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаа, шүүх хуралдаан хойшлуулах
Бичигдсэн огноо
2020
Хуудсын тоо
229
Хэл
Монгол
Байршуулсан огноо
2021-11-09
Товч мэдээлэл үзсэн
715
Бүрэн эхээр нь үзсэн
81
Энэ бүтээлийг эшлэх загвар
Шүүхийн шийдвэрийн дүн шинжилгээ (эмхэтгэл 3), УБ., (2020), Нээлттэй Нийгэм Форум
Цуглуулганд нэмэх
Бүтээлийг цуглуулгандaa нэмэхийн тулд нэвтэрсэн байх шаардлагатай.
Бүртгэлтэй бол нэвтрэх | Бүртгэлгүй бол бүртгүүлэх