Бүтээлийн нэр
ГАДААД УЛСЫН ХУУЛИЙН ФИРМИЙН ХЯТАД ДАХЬ ТӨЛӨӨЛӨГЧИЙН ГАЗРЫН ЖУРАМ (外国律师事务所驻华代表机构管理条例)
Тэмдэглэл
Хятад хэлний редактор: докторант Г.Өлзийчимэг
Хэлбэр
Хууль зүйн орчуулга /эрх зүйн акт, бүтээл/
Салбар
Эрх зүйн боловсрол, Олон улсын нийтийн
Бүтээлийн товч
ГАДААД УЛСЫН ХУУЛИЙН ФИРМИЙН
ХЯТАД ДАХЬ ТӨЛӨӨЛӨГЧИЙН ГАЗРЫН ЖУРАМ
(外国律师事务所驻华代表机构管理条例)

Нэгдүгээр бүлэг. Нийтлэг үндэслэл

Нэгдүгээр зүйл. Гадаад улсын хуулийн фирмийн Хятад дахь төлөөлөгчийн газар үүсгэн байгуулах болон хууль зүйл үйлчилгээ эрхлэх үйл ажиллагааг зохицуулахын тулд “БНХАУ-ын Хуульчийн тухай хууль”-ийн холбогдох заалтыг үндэслэн энэхүү журмыг батлав.

Хоёрдугаар зүйл. Гадаад улсын хуулийн фирм төлөөлөгчийн газраа (цаашид Төлөөлөгчийн газар гэх) Хятадад үүсгэн байгуулах болон хууль зүйн үйлчилгээ эрхлэх үйл ажиллагаанд тус журмыг хэрэглэнэ.

Гуравдугаар зүйл. Төлөөлөгчийн газар болон төлөөлөгч нь хууль зүйн үйлчилгээ эрхлэхдээ Хятад улсын хууль тогтоомж, дүрэм журмыг мөрдөж, Хятад улсын хуульчийн мэргэжлийн ёс зүй, мэргэжлийн сахилга батыг хичээнгүйлэн сахих ба Хятад улсын үндэсний аюулгүй байдал болон нийгэм, олон нийтийн ашиг сонирхолд хохирол учруулахыг хориглоно.

Дөрөвдүгээр зүйл. Энэхүү журамд заасан төлөөлөгчийн газар болон төлөөлөгчийн хууль зүйн үйлчилгээ эрхлэх үйл ажиллагаа нь Хятад улсын хууль зүйн хамгаалалтад байна.

Тавдугаар зүйл. Гадаад улсын хуулийн фирм нь төлөөлөгчийн газар болон төлөөлөгчийнхөө Хятад улсын хилийн доторх хууль зүйн үйлчилгээ эрхлэх үйл ажиллагаанд иргэний эрх зүйн хариуцлага хүлээнэ.

Хоёрдугаар бүлэг. Төлөөлөгчийн газар үүсгэн байгуулах, өөрчлөх, хасах

Зургаадугаар зүйл. Гадаад улсын хуулийн фирм Хятадад төлөөлөгчийн газар үүсгэн байгуулах, төлөөлөгч томилон суулгахдаа Төрийн Зөвлөлийн хууль зүйн асуудал хариуцсан хариуцсан төрийн захиргааны төв байгууллагаас зөвшөөрөл авах ёстой.
Гадаад улсын хуулийн фирм, бусад (төрлийн) гадаадын улсын байгууллага эсхүл хувь хүн нь зөвлөх (консалтинг) компани эсхүл бусад нэрээр Хятад улсын нутаг дэвсгэр хууль зүйн үйлчилгээ эрхлэх үйл ажиллагаа явуулахыг хориглоно.

Долоодугаар зүйл. Гадаад улсын хуулийн фирм Хятадад төлөөлөгчийн газраа үүсгэн байгуулах, төлөөлөгч томилон суулгах хүсэлт гаргахдаа дараах нөхцөлийг бүрдүүлсэн байх ёстой:
Түлхүүр үг
Бүгд Найхамдах Хятад Ард Улсын эрх зүйн баримт бичиг, Хятад дах Төлөөлөгчийн газар, Хуулийн фирм, Албан бус монгол орчуулга,
Бичигдсэн огноо
2022.04.28
Хуудсын тоо
12
Хэл
Монгол
Байршуулсан огноо
2022-04-28
Товч мэдээлэл үзсэн
890
Бүрэн эхээр нь үзсэн
3
Эшлэлийн тоо
1
Цуглуулганд нэмэх
Бүтээлийг цуглуулгандaa нэмэхийн тулд нэвтэрсэн байх шаардлагатай.
Бүртгэлтэй бол нэвтрэх | Бүртгэлгүй бол бүртгүүлэх