Бүтээлийн нэр
Өв залгамжлагчийн хууль ёсны эрх, ашиг сонирхол
Зохиогч
Хишигбаатарын Цэцэгмаа Аюушийн Оюунчимэг
Хэлбэр
Эрдэм шинжилгээний өгүүлэл
Салбар
Иргэний эрх зүй
Бүтээлийн товч
Монгол Улсын Үндсэн хуулийн 2 дугаар бүлэг нь Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүрийн баталгаатай эдлэх “үндсэн эрх, эрх чөлөөг” тодорхойлсон ба Арван зургаадугаар зүйлийн гурав дахь хэсэгт “Монгол Улсын иргэн хөдлөх, үл хөдлөх ... эзэмших, ашиглах, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй” гэж өв залгамжлуулах эрхийг баталгаажуулсан. Өв залгамжлагч энэхүү хууль ёсны эрх, ашиг сонирхлоо хэрэгжүүлэхэд түүний өмнө тулгарч буй асуудал, шийдвэрлэх арга замыг энэхүү илтгэлд хөндлөө.

Өв залгамжлалын харилцаанд иргэдийн материаллаг үндсэн эрхээ чөлөөтэй хэрэгжүүлэх эрхийн процесс ажиллагаа, түүний эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох, одоо хүчин төгөлдөр үйлчилж буй Нотариатын тухай хууль, Нотариатын үйлдэл хийх зааврыг МУ-ын Үндсэн хууль, Иргэний хуульд нийцүүлэн хуульчлах, хууль хэрэглээг хууль зүйн шинжлэх ухааны үзэл баримтлал, зарчимд нийцүүлэх, нэг мөр, зөв ойлгох хэрэгжилтийг хангах, процессын эрх зүйн орчныг сайжруулах, холбогдох байгууллагын эрх үүрэг, уялдаа холбоог тодорхой болгох хуулийг боловсронгуй болгох санал дэвшүүлж байна.
Түлхүүр үг
Хүний хууль ёсны эрх, ашиг сонирхол; Өв залгамжлагч; Өв залгамжлагчийн эрх; Өв залгамжлагчийн ашиг сонирхол; Тэгш эрхийн зарчим; Эрх зүйн зөвлөгөө.
Бичигдсэн огноо
2023-04-21
Хуудсын тоо
9
Хэл
Монгол
Байршуулсан огноо
2023-06-03
Товч мэдээлэл үзсэн
827
Бүрэн эхээр нь үзсэн
13
Эшлэлийн тоо
11
Санал болгож буй эшлэлийн загвар
Х.Цэцэгмаа Аюушийн Оюунчимэг “Өв залгамжлагчийн хууль ёсны эрх, ашиг сонирхол” (2023), ... дахь/дэх тал. Legaldata-аас унших боломжтой: https://legaldata.mn/b/1602
Цуглуулганд нэмэх
Бүтээлийг цуглуулгандaa нэмэхийн тулд нэвтэрсэн байх шаардлагатай.
Бүртгэлтэй бол нэвтрэх | Бүртгэлгүй бол бүртгүүлэх
Эшлэлүүд
  1. Монгол Улсын Үндсэн хууль. (1992)
  2. Монгол Улсын Үндсэн хууль. (1992)
  3. Б.Чимид. Үндсэн хуулийн мэдлэг., 2008 он. Улаанбаатар, х.94
  4. Ч.Нямсүрэн. “Эрх зүйн ерөнхий онол”., 2021 он. Улаанбаатар, х.199
  5. Н.Лүндэндорж. Монгол Улсын Үндсэн хууль шинжлэх ухааны тайлбар., 2022 он, Улаанбаатар, х.340
  6. С.Баяр. Монгол Улсын шинэ Үндсэн хуулийн төслийн үзэл баримтлал //Монгол Улсын 1992 оны Үндсэн хуулийн хэрэгжилтийн байдалд хийсэн дүн шинжилгээ. Судалгааны тайлан эмхэтгэл., 2016 он, Улаанбаатар. х.47
  7. Т.Мэндсайхан. Олон улсын хувийн эрх зүй., 2008 он, Улаанбаатар, х.179
  8. Улсын дээд шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан зарим ажиллагааны талаар” 4 дүгээр зөвлөмжийн 2.1-ийн а.
  9. Нотариатын тухай хууль. (2011)
  10. Амарсайхан,Ц., Амарсанаа, Ж., Л.Атарцэцэг,Л., Батсуурь,М., ... нар. Процессийн эрх зүй, онол, туршлага. 2014 он, Улаанбаатар, х. 23
  11. Эрнандо Де Сото. Капиталын нууц. 2004 он, Улаанбаатар, х. 19