Бүтээлийн нэр
ИРГЭНИЙ ХУУЛЬ ДАХЬ БЭЛЭГЛЭЛИЙН ГЭРЭЭГ ХҮЧИНГҮЙД ТООЦОХОД ТУЛГАРЧ БУЙ НЭР ТОМЪЁОНЫ ЗАРИМ АСУУДАЛ
Зохиогч
Бүтээлийн хэлбэр
Эрдэм шинжилгээний өгүүлэл, эссэ
Бүтээлийн товч
“Хуулийн тодорхой бус байдал шүүгчийг хүчирхэг болгодог” гэсэн үг байдаг. Монгол улсын Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.1.1-д “Бэлэг хүлээн авагч бэлэглэгчийг гомдоосон ноцтой үйлдэл хийсэн” тохиолдолд бэлэглэгч, түүний төлөөлөгч бэлэглэлийг хүчингүй болгохоор бэлэг хүлээн авагчаас шаардах эрхтэй байхаар зохицуулсан. Монгол улсын Иргэний хуулийн шинжлэх ухааны тайлбарт “гомдоосон ноцтой үйлдэл” гэсэн ойлголтыг тухайн тохиолдлоос хамаарна гэж тайлбарласан байгаагаас товч дүгнэхэд “Ноцтой үйлдэл” гэдэг нь тохиолдлын нөхцөл байдлаас хамаарч шүүх тус заалтыг хэрэглэх нь харагдаж байна. Шүүгчийн мэдлэг, ур чадвар сайн бол хэм хэмжээний бүрэлдэхүүнийг ерөнхийлөн тогтооход асуудал үүсэхгүй, үүний эсрэг тохиолдолд объектив шалгууртай байх буюу каталог үүсгэх нь зөв гэсэн хандлага байдаг. Хууль хэрэглээний асуудалд харьцуулсан судалгааны үүднээс анализ хийж үзэхэд Бэлэглэлийн гэрээг хүчингүй болгох үндэслэлд бэлэглэгчийг гомдоосон ноцтой үйлдэл хийсэн тохиолдлыг манай улс болон бусад улсын хувьд ч гэсэн хуулиндаа тусгаж өгснийг харж болохоор байна. Нийтлэг байдлаар “Гомдоосон ноцтой үйлдэл” гэдэгт “бэлэглэгчийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хууль бус, зүй бусаар хөндсөн” үйлдэл, “бэлэглэгчийн нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндэд халдсан” үйлдэл, “Санаатайгаар бэлэглэгч болон түүний гэр бүл, төрөл саданд сөрөг үр дагавар үүсгэх шинжтэй ” үйлдэл хамаарахаар байна.
Тусгайлсан (specially) буюу нийтлэг бус байдлаар “Гомдоосон ноцтой үйлдэл” гэдэгт “бэлэглэлийн гэрээний агуулга, бэлэглэсэн үл хөдлөх эд хөрөнгийн зориулалтыг алдагдуулсан”, “Ёс суртахууны бузар булай үйлдлийг бэлэглэгч болон түүний эхнэр, хүүхдийн эсрэг үйлдсэн” үйлдэл хамаарч байна.
“Гомдоосон ноцтой үйлдэл” ойлголтын хүрээнд Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.1.1-д заасан заалтын хүрээнд шийдвэрлэгдсэн шүүхийн шийдвэрүүдийг судлан үзэхэд: Нэгдүгээрт “гомдоосон ноцтой үйлдэл” гэдгийг нэг талаас манай улсын хувьд бэлэглэгчийн нэр төр, алдар хүнд, нийгэд эзлэх байр суурьд сөргөөр нөлөөлсөн тохиолдолд бэлэглэлийн гэрээг хүчингүй болгох жишиг тогтсон байна. Хоёрдугаарт Зарим тохиолдолд ил тодорхой хувийн хүрээнд харилцан муудалцсан нөхцөл байдалд үүссэн, бэлэглэлийн гэрээний агуулга, бэлэглэсэн үл хөдлөх эд хөрөнгийн зориулалтыг алдагдуулсан үйлдлүүдийг бэлэглэгчийг гомдоосон ноцтой үйлдэл гэж шүүх шийдвэрлэж байна. Гэхдээ зарим тохиолдолд хэрэглэж байгаа эдгээр ноцтой үйлдлүүд нь шүүхэд жишиг болж, шүүгчдийн хувьд нэгдсэн ойлголтод хүрээгүй байгааг судалгаанаас харж болно.

Түлхүүр үг
Ноцтой гомдоосон үйлдэл, хуулийн тодорхой бус байдал
Бичигдсэн огноо
2017-03-05
Хуудсын тоо
17
Хэл
Монгол
Үнэ
Үнэгүй
Бүтээл
Байршуулсан огноо
2017-04-12
Товч мэдээлэл үзсэн
5550
Бүрэн эхээр нь үзсэн
426
Цуглуулганд нэмэх
Бүтээлийг цуглуулгандaa нэмэхийн тулд нэвтэрсэн байх шаардлагатай.
Бүртгэлтэй бол нэвтрэх | Бүртгэлгүй бол бүртгүүлэх
Бүртгэлтэй бол нэвтрэх | Бүртгэлгүй бол бүртгүүлэх
ШИНЭЭР НЭМЭГДСЭН
Равданбямба Оюундэлгэр ШҮҮХИЙН ТОГТОЛЦОО ДАХЬ ХУУЧ ХАМААРАЛ БУЮУ ШҮҮХИЙН НУТАГ ДЭВСГЭРИЙН ЗАРЧМЫН ХЭВ МАЯГ, ТҮҮНИЙГ ХАЛЖ ҮНДСЭН ХУУЛИЙН ҮЗЭЛ БАРИМТЛАЛД НИЙЦҮҮЛЭХ НЬ
Дашпүрэв Баяр Нийтийн ашиг сонирхлыг хамгаалахтай холбоотой хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа: Шүүхийн практик