Бүтээлийн нэр
ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 72 ДУГААР ЗҮЙЛИЙН 72.3 ДАХ ЗОХИЦУУЛАЛТЫН ОНОЛЫН ТАЙЛБАР, ПРАКТИК ХЭРЭГЛЭЭНИЙ АСУУДАЛ
Хэлбэр
Эрдэм шинжилгээний нийтлэл, өгүүлэл
Салбар
Иргэний процесс
Бүтээлийн товч
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн (2002 он) 72 дугаар зүйлийн 72.3 дах зохицуулалтыг шүүх хэрэглэхдээ Нэгд, хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэлийг зөвшөөрсөн эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлээгүй, Хоёрдугаарт, шүүх хуралдааны тов мэдэгдэхэд шүүхэд ирж тайлбар өгөөгүй тохиолдолд хариуцагчийг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож байна.

Холбооны Бүгд найрамдах Герман улс, Солонгос, Австри улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох зохицуулалтад хариуцагч хуульд заасан болон шүүгчийн тогтоосон хугацаанд хариу тайлбарын үндэслэлээ, нотлох баримтаа шүүхэд ирүүлээгүй тохиолдолд шүүхийн зүгээс хариуцагчид шүүх хуралдаанд аман болон бичгэн тайлбар гаргах эрхийг олгохгүйгээр judgement by default шийдвэрийг гаргахаар зохицуулсан байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-т заасан зохицуулалтыг бусад улсын жишигт нийцүүлэн хэрэглэх нь тус зохицуулалтын ач холбогдолыг илэрхийлэх үндэслэл болно.
Түлхүүр үг
Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцох нөхцөл, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаа
Бичигдсэн огноо
2017-03-05
Хуудсын тоо
6
Хэл
Монгол
Байршуулсан огноо
2017-07-20
Товч мэдээлэл үзсэн
6430
Бүрэн эхээр нь үзсэн
311
Цуглуулганд нэмэх
Бүтээлийг цуглуулгандaa нэмэхийн тулд нэвтэрсэн байх шаардлагатай.
Бүртгэлтэй бол нэвтрэх | Бүртгэлгүй бол бүртгүүлэх