Бүтээлийн нэр
Ярилцлага: Б.ЧИМИД: ЦЭЦИЙН ШИЙДВЭР БУРУУГ НЬ МЭДСЭЭР АТЛАА ДУУГҮЙ БАЙГААГ НЬ ГАЙХАЖ СУУНА
Бүтээлийн хэлбэр
Ном, мэргэжлийн сэтгүүл
Бүтээлийн ангилал
Эрх зүйн бусад асуудал
Бүтээлийн дэд ангилал
Хууль тогтоомжийн хэрэглээ
Бүтээлийн товч
Өвөл, хаврын хурдан морины уралдааны товыг Засгийн газар тогтоосон нь хүүдийн эрх, ашиг сонирхлыг зөрчсөн хэмээн захиргааны хэргийн анхан, давж заалдах, хяналтын шатны шүүхүүд шийдвэрлэсэн. Энэ мэт Засгийн газрыг хариуцагчаар татсан хэргийг хянан шийдвэрлэхтэй зэрэгцээд шүүхийн танхимд
болон олон нийтийн мэдээллийн хэрэгслээр Засгийн газрын захиргааны үйл ажиллагаа захиргааны хэргийн шүүхийн хяналтад байх нь Үндсэн хууль зөрчсөн гэсэн байр суурь илэрхийлэх болсон.
2005 онд профессор Б.Чимид тэргүүтэй хүмүүс үгээ хэлсэн ч Үндсэн хуулийн цэц, УИХ, Засгийн газар нийж байгаад Засгийн газар болон Сонгуулийн ерөнхий хороог захиргааны шүүхийн хяналтаас гаргаж шинэ тогтолцоог зэрэмдэглэсэн. Яг энэ асуудлаарх маргаан 2005 онд өрнөж Үндсэн хуулийн эх баригч Б.Чимид Өнөөдөр сонинд ярилцлага өгч байсан тул үүнийг дахин нийтэлж байна. Засгийн газрын захиргааны үйл ажиллагаа захиргааны хэргийн шүүхийн хяналтад байх нь Үндсэн хуульд нийцсэн гэдгийг энэ ярилцлагадаа үндэслэлтэй тайлбарлажээ. Цэцийн даргаас Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчид явуулсан захидал, ЗГХЭГ-ийн рефрентийн яриа зэргээс харахад Цэц захиргааны хэргийн шүүхийг 2 дахь удаагаа «нугаслах» гээд байх шиг байна. Одоо сэтгүүлчид, хуульчид, судлаачид, иргэд үүн дээр нэгдэж үгээ хэлэхгүй бол Засгийн газрыг шүүхийн хяналтад оруулахаасаа бүр мөсөн өнгөрөх вий. Үүний дараа юун эрх зүйт төр болно. Юун эрх мэдэл хуваарилалт, юун хяналт, тэнцэл болно...

Монгол Улсын гавьяат хуульч Б.Чимидтэй уулзаж Захиргааны хэргийн шүүхийн асуудлаар санаа бодлыг нь сонслоо. Энэ тухайд нэлээн бухимдуу байгаа сураг дуулдсан юм. Тэрбээр, “Захиргааны хэргийн бие даасан шүүхийн тогтолцоо бий болгох хууль журмыг бvр 2003 онд тогтоож 2004 оны зургадугаар сарын 1-нээс аймаг, нийслэлд анхан шатны шүүх, 2005 онд Улсын дээд шүүхэд танхим байгуулж Захиргааны хэргийн шүүхийн бvтэн биеийн “араг ясыг” босгосон юм. Энэ шүүх байгуулагдмагцаа дуулиант хэргүүдийг шийдвэрлэж олон тvмэндээ ээлтэй амьд бие цогцос бий болгосноо ажлаараа харуулсан” хэмээн яриагаа эхлэв.
Түлхүүр үг
Захиргааны хэргийн шүүх, Үндсэн хуулийн цэц, шүүхийн ерөнхий зөвлөл, сонгуулийн ерөнхий хороо, захиргаа, Улсын Их Хурал
Бичигдсэн огноо
Өнөөдөр сонин 2005.09.05
Хуудсын тоо
9
Хэл
Монгол
Үнэ
Үнэгүй
Байршуулсан огноо
2019-03-06
Товч мэдээлэл үзсэн
1465
Бүрэн эхээр нь үзсэн
33
Цуглуулганд нэмэх
Бүтээлийг цуглуулгандaa нэмэхийн тулд нэвтэрсэн байх шаардлагатай.
Бүртгэлтэй бол нэвтрэх | Бүртгэлгүй бол бүртгүүлэх

Манай цахим хуудас нь Монгол Улс дахь хууль зүйн судалгааны бүтээлүүдийг нэгтгэн цахим сан бүрдүүлж, судалгааны эргэлтэнд оруулах зорилготой.

Та өөрийн хийсэн судалгааны бүтээлээ манай цахим хуудсанд байршуулж Монгол Улсын хууль зүйн шинжлэх ухааны хөгжилд хувь нэмрээ оруулна уу.

Холбоо барих

“Оюуны-Инноваци” Эрх зүйн судалгааны төв

Монгол Улс, Улаанбаатар хот,
Сүхбаатар дүүрэг, Оюутны гудамж 16/03,
Unity center, 4 давхар 405 тоот.
Э-мэйл: contact@legaldata.mn