Бүтээлийн нэр
ШҮҮХИЙН ТОГТОЛЦОО ДАХЬ ХУУЧ ХАМААРАЛ БУЮУ ШҮҮХИЙН НУТАГ ДЭВСГЭРИЙН ЗАРЧМЫН ХЭВ МАЯГ, ТҮҮНИЙГ ХАЛЖ ҮНДСЭН ХУУЛИЙН ҮЗЭЛ БАРИМТЛАЛД НИЙЦҮҮЛЭХ НЬ
Тэмдэглэл
Б.Чимидийн нэрэмжит 12 дахь удаагийн эрдэм шинжилгээний шилдэг илтгэлийн уралдаанын оюутны хэсэгт Гутгаар байр эзэлсэн илтгэл
Бүтээлийн хэлбэр
Эрдэм шинжилгээний өгүүлэл, эссэ
Бүтээлийн товч
Монгол Улсын шүүхийн үндсэн тогтолцоо нь БНМАУ-ын Бага Хурлын Тэргүүлэгчдийн 1926 оны IV сарын 16-ны өдөр баталсан “Аливаа шүүх таслах газруудыг байгуулах тухай дүрэм”-д заасан ёсоор 1) Хошуудын жинхэнэ ардын шүүн таслах газар, 2) Аймаг, хотын шүүн таслах газар, 3) Тусгай шүүн таслах газар, 4) Улсын Дээд шүүх таслах газраас анх бүрдэх болов. Харин 1992 оны Үндсэн хуулийн 48 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсын шүүхийн үндсэн тогтолцоо Улсын дээд шүүх, аймаг, нийслэлийн шүүх, сум буюу сум дундын, дүүргийн шүүхээс бүрдэнэ” гэж тусгалаа олсон. Уг зохицуулалт нь 2019 оны Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр хөндөгдөөгүй бөгөөд харин ч “...шүүхийг тойргийн зарчмаар байгуулж болно” гэсэн заалт нэмэлтээр батлагджээ. Энэхүү хэм хэмжээ нь шүүх байгуулахдаа нутаг дэвсгэрийн хувьд тойргийн зарчмаар бүсчлэн байгуулах зохицуулалт болсон хэдий ч Монгол Улсын шүүхийн үндсэн тогтолцоог шүүхийн нутаг дэвсгэрийн зарчмаас салгалгүй хэвээр үлдээсэн юм. Мөн Үндсэн хуулийн 50 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсын дээд шүүх бол шүүхийн дээд байгууллага мөн...” гэж захиргааны байгууллагын нэгдмэл агуулгын зарчимтай адил хэсгийг хуульчилсан байдаг. Иймд шүүхийн үндсэн тогтолцоонд шүүхийн нутаг дэвсгэрийн зарчмыг хуульчлан баталгаажуулсан нь 1)шударга шүүхээр шүүлгэх, давж заалдах эрхийг баталгаатай эдлүүлэхэд шүүхийн үндсэн тогтолцооны шаталсан шүүхийн зарчмыг бүдгэрүүлж, 2)захиргааны байгууллагын нэгдмэл зарчимтай адил хэсгийг хуульчилснаараа шатлал хоорондын эрх мэдэл хуваарилалтын алдагдуулсан зэрэг асуудлын хөндөх замаар шүүхийн үндсэн тогтолцоо, түүн доторх шаталсан шүүхийн дотоод эрх мэдэл хуваарилалтын талаарх асуудлыг уг илтгэлд авч үзэв.
Түлхүүр үг
Шүүхийн үндсэн тогтолцоо, анхан давах хяналтын шатны шүүх, шаталсан шүүхийн дотоод эрх мэдэл хуваарилалт, шүүхийн нутаг дэвсгэрийн зарчим, шүүхийг тойргийн зарчмаар бүсчлэн байгуулах
Бичигдсэн огноо
2021-01-12
Хуудсын тоо
10
Хэл
Монгол
Үнэ
Үнэгүй
Байршуулсан огноо
2021-01-19
Товч мэдээлэл үзсэн
344
Бүрэн эхээр нь үзсэн
17
Эшлэлийн тоо
27
Цуглуулганд нэмэх
Бүтээлийг цуглуулгандaa нэмэхийн тулд нэвтэрсэн байх шаардлагатай.
Бүртгэлтэй бол нэвтрэх | Бүртгэлгүй бол бүртгүүлэх

Манай цахим хуудас нь Монгол Улс дахь хууль зүйн судалгааны бүтээлүүдийг нэгтгэн цахим сан бүрдүүлж, судалгааны эргэлтэнд оруулах зорилготой.

Холбоо барих

“Оюуны-Инноваци” Эрх зүйн судалгааны төв

Монгол Улс, Улаанбаатар хот,
Сүхбаатар дүүрэг, Оюутны гудамж 16/03,
Unity center, 4 давхар 405 тоот.
Э-мэйл: contact@legaldata.mn