Бүтээлийн нэр
Засгийн газрыг эмхлэн байгуулах ажиллагаа
Бүтээлийн хэлбэр
Бакалаврын төгсөлтийн ажил
Бүтээлийн товч
"Засгийн газрыг эмхлэн байгуулах ажиллагаа" сэдэвт бакалаврын судалгааны ажлаараа Монгол улс дахь “Гүйцэтгэх эрх мэдэл”, түүнийг хэрэгжүүлдэг Засгийн газрыг эмхлэн байгуулах ажиллагааны талаар Үндсэн хуулийн үзэл санаа, онол, практик болон бусад орнуудын жишээн дээр судлан, харьцуулан дүгнэсэн болно.
Судалгааны ажлынхаа эхний бүлэгт засгийн газрыг байгуулахтай холбоотой ерөнхий онол, судлаачдын үзэл баримтлалыг, хоёр дугаар бүлэгт олон улсын жишиг, бусад орны үндсэн хуулиар засгийн газрыг хэрхэн эмхлэн байгуулдаг талаарх судалгаа, гурав дугаар бүлэгт Монгол улс дахь засгийн газрыг байгуулах ажиллагааны талаар дэлгэрүүлэн танилцуулж эцэст нь энэ бүгдийг дүгнэн монгол улсад авч хэрэгжүүлж болох санал, боломжийг гаргаж ирэх туйлын зорилгыг дэвшүүлэн бичсэн. Мөн 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Монгол улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр засгийн газрыг эмхлэн байгуулах журамд өөрчлөлт оруулсан ба тус Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт хэрэгжиж эхлэх цаг хугацааны өмнөхөн түүнтэй уялдуулан Засгийн газрыг эмхлэн байгуулах ажиллагааны талаар эрдэмтэн судлаачдын бүтээлүүд, онол, практикт тулгуурлан судалсанд энэхүү судалгааны шинэлэг тал оршино.
Түлхүүр үг
Үндсэн хууль, Засгийн газар, Гүйцэтгэх эрх мэдэл, Ерөнхий сайд, Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт, Парламент ба засгийн газар
Бичигдсэн огноо
2020-05
Хуудсын тоо
72
Хэл
Монгол
Үнэ
Үнэгүй
Байршуулсан огноо
2021-04-28
Товч мэдээлэл үзсэн
137
Бүрэн эхээр нь үзсэн
29
Эшлэлийн тоо
190
Цуглуулганд нэмэх
Бүтээлийг цуглуулгандaa нэмэхийн тулд нэвтэрсэн байх шаардлагатай.
Бүртгэлтэй бол нэвтрэх | Бүртгэлгүй бол бүртгүүлэх

Манай цахим хуудас нь Монгол Улс дахь хууль зүйн судалгааны бүтээлүүдийг нэгтгэн цахим сан бүрдүүлж, судалгааны эргэлтэнд оруулах зорилготой.

Холбоо барих

“Оюуны-Инноваци” Эрх зүйн судалгааны төв

Монгол Улс, Улаанбаатар хот,
Сүхбаатар дүүрэг, Оюутны гудамж 16/03,
Unity center, 4 давхар 405 тоот.
Э-мэйл: contact@legaldata.mn