Аялал ба Араншин

Г.Батсүх

55,000₮ / хатуу хавтастай
Хэвлэгдсэн он:
2021
Хуудасны тоо:
Ангилал:
Шинжлэх ухаан, танин мэдэхүй
ISBN дугаар:
9789919511227
Хэл:
монгол
Хэмжээ (мм):
258х264
Тоо ширхэг
Худалдаж авах

Номын танилцуулга

Амьд байгалийн өвийг дээд эрдэнэс хэмээн шүтэн биширч, хайрлан хамгаалж ирсэн буурал уламжлал, соёл, зан заншлын улбаа монголчуудын хувьд аль эртнээс бий. Гэвч энэхүү улбаа эдүгээ бүдгэрч, баларч тасрах аюулд учраад буй нь харамсалтай. 
Үүр гийхтэй зэрэгцэн гэрийнхээ тооноор харагдах янгир, хажуу бэлд исгэрэх хойлгийн сүрэг цочроохгүйг хичээж эмээ минь тогоо, шанагаа зөөлөн хөдөлгөж, өвөө минь залбирч суудагсан. Тэдний минь хувьд амьтан, жигүүртэн л эрдэнэс байсан юм. Буурлуудын минь гэрт ийм л заншил амьд байж билээ. Их Алтайн өндөр хөх уулсын дунд төрж өссөн молхи миний бие бээр үүнийг л өвлөж үлдсэн ухаантай. 
Амьтан ба жигүүртэн бүр хэлтэй, дуутай, зан араншинтайг дурдах нь илүүц буй заа. Тэд дурлаж, хосолж, үр удмаа төрүүлж, тэднийхээ гарыг нь ганзаганд, хөлийг нь дөрөөнд хүргэхийн тулд амаргүй зам туулдаг. 
Бурхан тэднийг урлан бүтээж, энэ ертөнцөд эзлэх орон зай, амьдрах нутаг нуга, гол мөрөн, нуур, тэнгис заяажээ. Гэвч орчин цагийн хөгжил дэвшил, дэлхийн дулаарал халуурал, хүмүүний ховдог шуналын уршиг, техник, малын хөлд амьтан, шувуудын амьдрах орчин сүйрсээр байна. Үүнээс улбаалж хөхөө донгодох, гургалдай дуулах, буга урамдах, чоно улих, арслан архирах хүртэл нь цөөрч, шувууд бүжих, дэвэхдээ ч эмээж түгших цаг иржээ. 
Тийм учраас амьтад, шувуудын зовлон зүдгүүрийг хуваалцахыг эс хүсвэл homo sapiens өөрөө мөхнө. Монголд хонь, ямааг чоно зооглоход харамсаж эмгэнэдэг мөртөө янгир, аргаль буудаж хүртэхдээ нууцхан баясдаг нь хоржоонтой. 
Гэтэл Кени, Танзани, Намиби, Өмнөд Африк, мөн Канад, Америк, Японд бол амьд байгаль, түүний өвтэй харьцах ойлголт, хандлага, соёл нь олон нийтийн ухамсар, аж амьдралын хэв маяг болж тогтсон байна.