Монгол Улсын орон нутгийн өмчийн харилцаа-IY

Хууль Зүйн Үндэсний хүрээлэн

15,000₮ / зөөлөн хавтастай
Хэвлэгдсэн он:
2021
Хуудасны тоо:
334
Ангилал:
Хууль, эрх зүй
ISBN дугаар:
978 9919 9614 7 3
Хэл:
монгол
Хэмжээ (мм):
250х175
ДУУССАН !

Номын танилцуулга

"Монгол Улсын төрийн байгууллагын эрх зүйн байдал" сэдэвт судалгааны эхний тайланд "төрийн байгууллага" гэх ойлголтыг байгууллагын онолын үүднээс тайлбарлахыг зорьсон бөгөөд уг ойлголтыг зарим гадаад орны туршлагатай холбон судалсан. Энэхүү судалгаанд суурилан уг сэдэвтэй шууд холбогдож буй газар "өмчлөл"-ийн асуудлыг "Төрийн ба хувийн өмчийн газар ашиглалтын өнөөгийн байдал: Газрын тухай хуульд хийсэн эдийн баялгийн эрх зүйн шинжилгээ" гэсэн сэдвээр хоёр дахь цуврал судалгааг хийж гүйцэтгэсэн болно.
Монгол Улсын Үндсэн хуульд төрийн байгууламжийн нэгдмэл байх зарчмын зэрэгцээ засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжүүдэд нутгийн өөрийн удирдлага болон төрийн удирдлага хослон хэрэгжих зарчмыг тусгасан. Иймд "төрийн байгууллага"-тай зэрэгцүүлэн "орон нутгийн байгууллага"-ын тухай ойлголтыг өмчтэй холбон "Орон нутгийн өмчит хуулийн этгээдийн эрх зүйн байдал, өмчлөгчийн эрхийн асуудал" сэдвээр гурав дахь судалгааг хийсэн болно. Сүүлчийн буюу дөрөв дэх судалгаандаа өмнөх сэдэвтэй шууд холбоо бүхий "орон нутгийн чиг үүрэг", "орон нутгийн өмчийн төрөл, ангилал, зохион байгуулалт" зэрэг асуудлыг тухайлан авч үзсэн. 

Зураг дээр дарж томруулж үзнэ үү

Төсөөтэй номууд