Монголын нууц товчоо /англи/

Болор судар хэвлэлийн газар

25,000₮ / зөөлөн хавтастай
Хэвлэгдсэн он:
2013
Хуудасны тоо:
145
Ангилал:
Хүүхдийн ном Өөртөө туслах, хувь хүний хөгжил
ISBN дугаар:
978-99929-6-206-3
Хэл:
англи
Хэмжээ (мм):
275х135
Тоо ширхэг
Худалдаж авах

Номын танилцуулга

"Монгол нууц товчоо" бол Монголын их хаадын угсаа гарал, монголчуудын ахуй амьдрал, үндэсний түүх, хэл бичиг, утга соёл, ардын аман зохиол, бөө мөргөл, зан заншлын нэвтэрхий их толь, монгол хэлний үгийн урлагийн сонгодог бүтээл, тал нутгийн анхилам үнэр нэвт шингэсэн түүх, он дарааллын бичиг юм. XIII зууны үеийн монголчуудын ахуй амьдралын хэв маяг, эзэн Чингис хаан болоод Их Монгол улсын түүхийг уран зохиолын хэллэгээр бичсэн хосгүй нандин судар юм. 

Монгол туургатны түүх, утга соёл, үгийн урлагийн гайхамшигт дурсгал “Монголын нууц товчоо” нь дэлхийн эртний сонгодог уран бүтээл болох  Оросын Игорийн хорооны дууль, Грекийн  Иллиада Одиссей, Францын  Ролландын  дуулал зэрэг бүтээлтэй эн дүйцэхүйц ховор бүтээл мөн хэмээн  эрдэмтэн судлаачид үнэлдэг билээ.

“Монголын нууц товчоо” ном нь их эзэн Чингис хаан  төр улсаа  байгуулсан  түүхийн  үнэт чанарыг гаргасан  онцгой бэлэг дурсгалын бүтээгдэхүүн юм.