Хөх судар 1

В.Инжаннаши

30,000₮ / зөөлөн хавтастай
Хэвлэгдсэн он:
2009
Хуудасны тоо:
504
Ангилал:
Уран зохиол, яруу найраг
ISBN дугаар:
978-99929 1 791 1
Хэл:
монгол
Хэмжээ (мм):
148х210
ДУУССАН !

Номын танилцуулга

В.Инжаннашийн “Хөх судар” бол монголын туужисын зохиолд шинэчлэл хийсэн бүтээл юм. “Хөх судар”-т Монголын эртний яруу найргийн зүйл, ерөөл магтаал нэлээд орсноос гадна ардын дууны зүйл ч бий. “Хөх судар”-ын эхний 60 бүлэгт Чингис хааны үеийн хэрэг явдал, сүүлийн 9 бүлэгт Өгөөдэй хаан ор сууснаас хойшх үйл явдлыг гаргажээ. Зохиогчийн “Хөх судар”-ыг бичсэн гол зорилгыг эрдэмтэн мэргэд тайлахдаа:тухайн үеийн монгол үндэстнийг мунхаг бядуу хэмээн гадуухан байсамжилж байсан харийнханы доромжлолыг эсэргүүцэж, үндэснийхээ цог сүлдийг мандуулах, монголын ноёд тайж нараас, үндэс язгуураа бодолгүй эд ашгийн боол болж, монгол тоотны дийлэнх үндэстнийхээ түүхийг мэдэхгүй, үндэстнээ голж, жигших үзэл буй болж байсныг шүүмжлэн сэнхрүүлж, үндэстнээ хайрлах сэтгэлийг буй болгох, харь үндэстний бичиг зохиолд монголын түүх заншлыг гуйвуулан тэмдэглэсээр ирснийг няцааж залруулах, бүх монгол тоотондоо уг түүхийг нь мэдүүлж, улмаар хойч үеийнхэнд уламжлан үлдээхийг зорьсон хэмээжээ.

Төсөөтэй номууд