Төрийн шагналт зохиолууд III

Болор судар хэвлэлийн газар

50,000₮ / хатуу хавтастай
Хэвлэгдсэн он:
2017
Хуудасны тоо:
426
Ангилал:
Уран зохиол, яруу найраг
ISBN дугаар:
978 99973 2 530 3
Хэл:
монгол
Хэмжээ (мм):
160х225
Тоо ширхэг
Худалдаж авах

Номын танилцуулга

Монгол улсад төрт ёс тогтоод 808 жил болж байна. Их эзэн Чингис хааны цадиг түүх болсон “Монголын нууц товчоо” бүтээгдээд олон зууныг өртөөлөн бидэнд өвлөгдөн иржээ. Түүх, уран бүтээл хоёр бие биенээсээ “ургадаг”. Төр ёс хийгээд уран зохиолын ийм их баялаг түүхтэй улс орон цөөн буй заа. Бид ч бас их түүхийг бүтээх, түгээн дэлгэрүүлэх, ирээдүй хойч үедээ өвлүүлэн үлдээх учиртай.
БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн 1945 оны 2-р сарын 7-ны тогтоолоор маршал Чойбалсангийн нэрэмжит шагналыг бий болгож, 1962 оны 7-р сарын 7-ны Сайд нарын зөвлөлийн 362-р тогтоолоор Төрийн шагнал болгон нэрийг нь өөрчилж байжээ.
Анх 1946 онд эрдэмтэн судлаач, зохиолч Ш.Нацагдоржийн бүтээл “Д.Сүхбаатарын намтар” түүхэн зохиолд Төрийн шагнал олгож байсан бол сүүлд 2013 онд яруу найрагч Ц.Бавуудорж “Монголын их амар амгалан” шүлгээрээ Төрийн шагнал хүртсэн байна.

Төсөөтэй номууд