Тагтан дээр Монгол мөрөөдөл

Б.Отгонбат

22,000₮ / зөөлөн хавтастай
Хэвлэгдсэн он:
2021/05/18
Хуудасны тоо:
218
Ангилал:
Өөртөө туслах, хувь хүний хөгжил
ISBN дугаар:
978 9919 24 796 6
Хэл:
монгол
Хэмжээ (мм):
135х210
Тоо ширхэг
Худалдаж авах

Номын танилцуулга

Энэхүү ном бол нэг талаас хөгжлийн гарц хайсан эрэл, нөгөө талаас Монгол Улсад нүүрлээд буй манлайллын сорилтыг тодорхойлж, гарц гаргалгааг томьёолохыг зорьсон бүтээл юм. Хөгжил гэдэг мэдээж олон хувьсагчтай тэгшитгэл боловч тэдгээрээс сонгон БАЯЛАГ, МАНЛАЙЛАЛ, ЭДИЙН ЗАСГИЙН ӨРСӨЛДӨХ ЧАДВАР гэсэн гурван сэдвийн хүрээнд хөгжлийн тухай өөрийн бодол, эргэцүүлэмжээ бичсэн бүтээл юм.
“Тагтан дээр” гэдэг нь Харвардад өргөн хэрэглэдэг хэлц үг бөгөөд завгүй байдлаасаа түр гарч, өөрийгөө чөлөөлөн, нөхцөл байдлыг хөндлөнгөөс эргэцүүлэн дүгнэх бодит алхмыг илэрхийлж байгаа юм. Ихэнх удирдагч, эрх мэдэлтнүүд завгүй байдлаасаа гарч, эргэцүүлэн бодох боломжийг өөртөө олгоогүйгээс үүдэн орчноо, хамт олноо, улс орны нөхцөл байдлыг буруу дүгнэж, алдаатай шийдвэр гаргах нь элбэг тохиолддог. Өөрөөр хэлбэл, бүжгийн талбайгаас холдож, тагтан дээр үе үе гарч, орчноо хөндлөнгөөс ажиглах нь удирдагчийн хамгийн чухал дадал юм.