Өндөр бүтээмжтэй менежмент

Эндрю С.Грөув
Орчуулсан: Б.Жавзандулам

37,500₮ / зөөлөн хавтастай
Хэвлэгдсэн он:
2022
Хуудасны тоо:
289
Ангилал:
Өөртөө туслах, хувь хүний хөгжил
ISBN дугаар:
9789919511883
Хэл:
монгол
Хэмжээ (мм):
140х205
Тоо ширхэг
Худалдаж авах

Номын танилцуулга

Орчин цагт аль ч салбарт асуудлыг шийдэх нь олон талт үйл ажиллагаанаас хамаарах бөгөөд үр дүнд нь ажилтны бүтээмж нэмэгдэн, байгууллагын өрсөлдөх чадвар сайжирч байдаг. Бүтээмжийг нэмэгдүүлэхийн тулд хэрэгцээгүй ажлыг багасгаж, оновчтой төлөвлөлт, удирдлагын орчин үеийн арга зүй, аргачлалуудыг хослуулан ашиглах нь зүйтэй. Өмнөхөөсөө суралцаж илүү их туршлага, мэдлэг хуримтлуулж асуудлыг урьдчилан шийдэх нь удирдлагын менежментийн ур чадвараас ихээхэн хамаардаг. Өөрөөр хэлбэл менежмент гэдэг бол “Асуудлыг шийдэх ухаан” юм. 
Асуудлууд цаг ямагт өнгөрсөн ба одоог харгалзахгүй гарч ирдэг байдаг учраас удирдлагын багийн зүгээс бизнесийн үйл ажиллагаандаа тасралтгүй шинэчлэл хийж, урт хугацаанд тогтвортой хөгжлийг хангах зайлшгүй шаардлагатай тулгардаг. Орчин үед удирдлагын менежмент нь тусгайлан мэргэжил болсон төдийгүй харьцангуй залуу шинжлэх ухааны салбар болон хөгжиж байна. Энэхүү хөгжлийн загварчлалыг тодорхойлоход Эндрю С.Грөүвийн 1983 онд бичсэн Өндөр бүтээмжтэй менежмент ном нь байгууллагын бүтээмжийг нэмэгдүүлэхэд ажилтнуудыг хэрхэн зөв удирдах, асуудлыг удирдлагын өнцгөөс биш хамт олны саналд үндэслэн хэрхэн оновчтой шийдвэр гаргах, багийн оролцоог хэрхэн нэмэгдүүлэх талаар өөрийн олон жилийн туршлага арга барилд үндэслэж тайлбарлан бичжээ. 
Зохиогчийн өгүүлсэн гол санаа нь асуудлыг таньж мэдэхийн тулд шалтгааныг зөв тодорхойлох чухал хэрэгтэй гэж үзсэн.