Танигдахуй

Фрэнсис Фукуяма

34,000₮ / хатуу хавтастай
Хэвлэгдсэн он:
2020
Хуудасны тоо:
250
Ангилал:
Нийгэм, улс төр
ISBN дугаар:
978-99195-00-62-3
Хэл:
Монгол
Хэмжээ (мм):
210х150
Тоо ширхэг
Худалдаж авах

Номын танилцуулга

Фрэнсис Фукуяма өнөөгийн энэ хямрал бидэнд нүүрлэхийг урьдчилан олж харж байжээ. 2014 онд тэрээр Америкийн болон дэлхийн инстүүцүүд эмх замбараагүй, хүчирхэг сонирхлын бүлгүүд төрийн эрх мэдлийг гартаа авах явдлыг сөрөн зогсож чадахааргүй сул дорой байна гэж бичжээ. Хоёр жилийн дараагаар эдийн засгийн үндсэрхэг үзэл, авторитари дэглэмээрээ олон улсын эмх журмыг алдагдуулсан улс төрийн хүрээний бус хүмүүс гарч ирснээр түүний таамаг биеллээ олов.  Эдгээр популист үндсэрхэг үзэлтнүүд өөрсдийгөө “ард түмэн”-тэй шууд холбоотой гэх боловч, тэр “ард түмэн” гэгч нь  ихэвчлэн явцуу хүрээний, жич нэр томьёогоор тодорхойлогдох бүлэг хүмүүс байдаг.
Өнөө үед танигдахуйн хэрэгцээ дэлхийн улс төрийг тодорхойлох болжээ. Цагаачдыг эсэргүүцэх популизм, улстөржсөн лалын сэргэлт, коллежийн оюутны хотхоны талцсан байдал, цагаан үндсэрхэг үзэл эргэн гарч ирсэн зэрэг, энэ бүхэн нь либерал ардчиллын үндэс суурь болсон түгээмэл хүлээн зөвшөөрөлд тулгараад байгаа гол бэрхшээлүүд юм. Одоо эдгээрийн олонх нь улс үндэстэн, шашин шүтлэг, шашны бүлэглэл, арьс өнгө, үндэс угсаа дээр суурилсан хүлээн зөвшөөрлийн явцуу хэлбэр лүү гулсан орж байна.
Чухал, шаардлагаар бичигдэх болсон энэхүү номдоо шилдэг борлуулалттай зохиолч, нийтийн сэхээтэн Фрэнсис Фукуяма танигдахуйн үзэл санааны хөгжлийг Платоноос эхлээд, Локк, Руссогоор дамжуулан, феминизм хийгээд орчин үеийн хүйсийн улс төр хүртэл судалжээ. Тэрээр нэгэн том анхааруулгыг хүргэхийн тулд энэхүү түүхийг сөхсөн нь юу гэвэл хэрэв бүгдээрээ хүний нэр төрийн талаар түгээмэл ойлголттой болохгүй бол хүн төрөлхтөн бид мөнхийн зөрчил тэмцэлд унах заяатай ажээ.

Төсөөтэй номууд