Мандала (буддаг ном)

Б.Цэрэнлхам

16,000₮ / зөөлөн хавтастай
Хэвлэгдсэн он:
2021
Хуудасны тоо:
44
Ангилал:
Хүүхдийн ном
ISBN дугаар:
978-919-24-254-1
Хэл:
Монгол
Хэмжээ (мм):
250х176
ДУУССАН !

Номын танилцуулга

МАНДАЛА ГЭЖ ЮУ ВЭ?
Мандала гэдэг үг нь Санскрит гаралтай үг бөгөөд төв, цөм гэсэн утгатай.  Мандала  дэлхий дахинд танигдсан бэлгэ тэмдэг бөгөөд нэгдэл, цогц байдлыг илэрхийлдэг. Мандала нь эрт үед шашны бэлэгдэл байсан бол өнөө үед хүний дотоод сэтгэлд гайхалтай нөлөөлж,  хүмүүсийн сэтгэлээ ариусгах, тайвшруулах, оюун санаагаа төвлөрүүлэх хэрэгсэл бөгөөд хамгийн энгийн бясалгал болж өгдөг. 
Мандала будах нь энгийн зураг будахаас ялгаатай. Өөрөөр хэлбэл мандала будах нь дотоод сэтгэлийг тайтгаруулж, өөрийнхөө зүрх рүү өнгийх боломжийг олгодог. Ингэснээрээ та өдөр тутмын стрессээс ангижирч, тайван амгалан болно. 

БУДАХ ДАРААЛАЛ: 
- Гадна талаас нь дотогш будах нь тайвшруулж, дотоод ертөнц рүүгээ нэвтрэх боломж олгоно; 
- Дотор төв зургаас гадагш чиглэж будах нь дотоод ертөнцөө нээж, оюун бодлоо төвлөрүүлэхэд тусална; 
- Телевиз, интернет орчноос холдож аль болох чимээгүй нам гүм орчинд будвал сайн; 
- Гоё сайхан, дуустал будах нь чухал биш, будах үйл явц нь хамгийн чухал. 

Зураг дээр дарж томруулж үзнэ үү