Менежмент: Шилдгүүдээс суралцъя

Франк Арнолд

25,000₮ / зөөлөн хавтастай
Хэвлэгдсэн он:
2017
Хуудасны тоо:
449
Ангилал:
Эдийн засаг, бизнесс Өөртөө туслах, хувь хүний хөгжил
ISBN дугаар:
978-99978-5-103-1
Хэл:
Монгол
Хэмжээ (мм):
205*145
Тоо ширхэг
Худалдаж авах

Номын танилцуулга

Менежмент бол хамгийн сонирхолтой, үр өгөөжтэй мэдлэгийн салбаруудын нэг юм. Хувь хүн, байгууллага, аж ахуйн нэгжийн амжилт нь зорилтот үр дүнд хүргэж чадахуйц менежментээс шууд хамаардаг. Нийгмийн бүхий л салбар дахь нэр алдартай хүмүүсийн үйл хэрэг менежментийн мэдлэгийн нөлөөгөөр хэрхэн өсөн дэвжиж ирснийг бид энэхүү номд ишлэгдсэн алдартнуудаас харж болно. Мөн менежментийг зөвхөн өөртөө тохируулан, үр дүнтэй хэрэгжүүлэхэд эдгээр хүмүүсээс их зүйл суралцах боломжтой. 

Нийгмийн аль салбарт, хэр нөлөөтэй оролцож, ямар зорилгод хүрэхээр тэмүүлэх нь зөвхөн танаас шалтгаална. Харин аль ч тохиолдолд менежментийн мэдлэг зайлшгүй хэрэгтэй. Энэхүү номд дурдагдах олон ч жишээнээс та менежмент бол зөвхөн эдийн засгийн салбарт хэрэгтэй, түүнд хамааралтай зүйл биш болохыг олж харна. Төрөл бүрийн салбарт амжилт гаргасан олон хүн менежментийн мэдлэгийг өөрсдөө ч анзааралгүй авч хэрэгжүүлсэн байдаг. Энэхүү номыг уншсанаар та амжилтад хүрэхийн тулд чухам юунд анхаарлаа хандуулах ёстойг олж мэдэх болно.