Хувьцаат компанийн эрх зүйн үндсэн ойлголт

Г.Давааням

50,000₮ / зөөлөн хавтастай
Хэвлэгдсэн он:
2021
Хуудасны тоо:
259
Ангилал:
Хууль, эрх зүй
ISBN дугаар:
978-9919-24-494-1
Хэл:
Монгол
Хэмжээ (мм):
238x160
Тоо ширхэг
Худалдаж авах

Номын тухай

Эл бүтээл нь дараах дөрвөн зүйлд түлхүү анхаарал хандуулсан болно.
Нэгдүгээрт, хувьцаат компанийн үүсэл хөгжлөөс эхлээд өнөөг хүртэл онолын үндсэн ойлголтыг системтэйгээр тайлбарлахыг оролдсон болно. Хувьцаат компанийн онолын үндсэн ойлголт, бүтцийг авч үзэхдээ компанийн эрх зүйн салбарт хүлээн зөвшөөрөгдсөн судлаачид болох Рэйнер Краакман нар "Компанийн эрх зүйн анатом" 2004, Эгашира Кэнжиро "Хувьцаат компанийн эрх зүй" 2007, Ито Ясүши нар "Компанийн эрх зүй" 2019 бүтээлүүдийг түлхүү ашиглав.

Хоёрдугаарт, Монгол улс дахь хувьцаат компанийн эрх зүйн хөгжлийг судлаачдын бүтээл, хуулийн архивын материалд тулгуурлан авч үзсэн. 

Гуравдугаарт, өнөөгийн хүчин төгөлдөр үйлчилж буй 2011 оны Компанийн тухай хуулийн зохицуулалтын онолын ойлголт, практик хэрэглээнд анхаарал хандуулсан. Улмаар хувьцаат компанийн эрх зүйн зохицуулалтыг суурь үзэл санааг тайлбарлаж, шүүхийн практикт гарч буй хэрэг маргааныг тусгахыг зорьсон.

Дөрөвдүгээрт, хувьцаат компанийн үндсэн ойлголт нь зөвхөн Компанийн тухай хуулиар хязгаарлагдахгүй бөгөөд Үнэт цаасны зах зээлийн тухай хууль, Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль, Аудитын тухай хуулийн хэлхээ холбоон дээр тогтдог тул холбогдох салбарын хууль дахь ойлголтыг судалсан болно.

Зохиогч Г.Давааням

Зураг дээр дарж томруулж үзнэ үү