Тусгай зөвшөөрөлгүй зээлийн үйл ажиллагаа эрхэлсэн бол зээлийн гэрээ хүчин төгөлдөр бус болно
4 days ago
Туршилтаар
Иргэн Мөнхбаатар, Баярмаа нар нь иргэн Сэр-Одоос 2020 оны 03 дугаар сарын 17-ны өдөр 2,000,000 төгрөгийг, 1 сарын 10 хувийн хүүтэй, 9 сарын хугацаатай, төлбөрийг хуваарийн дагуу төлөөгүй тохиолдолд алданги тооцохоор харилцан тохиролцож зээлийн гэрээ байгуулсан байна.
Зээл авсан Мөнхбаатар, Баярмаа нар нь зээлийн хүүд 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдөр 300.000 төгрөг, 2021 оны 06 дугаар сарын 15-ны өдөр 500.000 төгрөг нийт 800.000 төгрөгийг Сэр-Одод төлж, үлдэгдэл төлбөрийг төлөөгүйгээс мөнгө зээлдүүлсэн Сэр-Од нь үндсэн зээл 2,000,000 төгрөг, хүү 2,600,000 төгрөг, алданги 2,300,000 төгрөг нийт 6,900,000 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. Харин иргэн Мөнхбаатар, Баярмаа нар: “Сэр-Од нь бусдад байнга мөнгө зээлдүүлдэг. Биднийг зориуд өндөр хүүгээр өрөнд оруулсан. Одоо үндсэн зээл 2.000.000 төгрөгийг өгнө. Харин алдангийг төлөхгүй.” гэж маргажээ.
Шүүхэд ирүүлсэн нотлох баримтуудаар, иргэн Сэр-Од нь ашиг олох зорилгоор бусдад байнга мөнгө зээлдүүлж, зээлийн үйл ажиллагааг аж ахуйн шинжтэй эрхэлдэг байсан болох нь тогтоогдсон. Энэ нь Банкнаас бусад этгээд хадгаламж, зээлийн үйл ажиллагаа эрхлэх бол заавал тусгай зөвшөөрөл авсан байх тухай хуулийн шаардлагыг зөрчсөн байна гэж шүүх үзэв.
Иргэн Сэр-Од нь тусгай зөвшөөрөлгүйгээр зээлийн үйл ажиллагаа эрхэлж Мөнхбаатар, Баярмаа нартай зээлийн гэрээ байгуулсан тул уг гэрээ нь Иргэний хуульд заасан хүчин төгөлдөр бус гэрээнд хамаарна. Иймд Сэр-Од нь хууль зөрчсөн тохиролцооны дагуу хүү болон алдангийг шаардах эрхгүй бөгөөд зөвхөн өгсөн мөнгөө буцааж авах ёстой гэж шүүх шийдвэрлэжээ.
Санамж: Энэ хураангуй нь шүүхийн шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэл хүргэх зорилготой болохыг тэмдэглэв. Анхан шатны шүүхийн шийдвэрийг бүрэн эхээр үзэх бол энд дарна уу.
Хураангуй бэлтгэсэн: Сонгинохайрхан
дүүргийн Иргэний хэргийн анхан шатны
шүүхийн шүүгч Б.Хишигбаатар
Эх сурвалж: www.skhd-civilcourt.mn
Tweet
ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ХУРААНГУЙ
-
Тусгай зөвшөөрөлгүй зээлийн үйл ажиллагаа эрхэлсэн бол зээлийн гэрээ хүчин төгөлдөр бус болно
4 days ago
-
Гэрээний үүрэг хангуулах зорилгоор бусдын хөрөнгийн өмчлөх эрхийг худалдах, худалдан авах, бэлэглэл зэрэг гэрээгээр шилжүүлэн авах нь хүчин төгөлдөр бус хэлцэл болно
5 days ago
-
Зээлийн гэрээнд гарын үсэг зурсан бол үүрэг хүлээнэ
2 weeks ago
-
Бүрэнбатын Ган-эрдэнэ
2022-08-04 Гарын авлага, аргачлал -
Сэмбээчамбуугийн Амбасэлмаа
2022-08-03 Бакалаврын төгсөлтийн ажил -
Тэрбишийн Мөнх-Эрдэнэ
2022-08-02 Эрх зүйн шүүмж -
Тэрбишийн Мөнх-Эрдэнэ
2022-08-01 Эрх зүйн шүүмж -
Тэрбишийн Мөнх-Эрдэнэ
2022-07-29 Эрх зүйн шүүмж -
Өмгөөллийн "Легал линк Си Би Эй" ХХН
2022-07-25 Хууль зүйн орчуулга /эрх зүйн акт, бүтээл/ -
Дашням Батням
2022-07-20 Эрдэм шинжилгээний нийтлэл, өгүүлэл -
Батмөнхийн Лхагвасүрэн
2022-07-19 Эрдэм шинжилгээний нийтлэл, өгүүлэл -
Батмөнхийн Лхагвасүрэн
2022-07-19 Эрдэм шинжилгээний нийтлэл, өгүүлэл -
Батцэнгэлийн Тэлмэн
2022-07-02 Бакалаврын төгсөлтийн ажил