Шүүхийн шийдвэрийн хураангуй


Мөнгөний ханш уналтын зөрүүг гэм хорын хохиролд тооцов

2 weeks ago

2010 онд гарсан шүүхийн шийдвэрийн дагуу төлбөл зохих мөнгөн төлбөрийн үүргийг 2018 онд биелүүлсний улмаас мөнгөний ханшын зөрүү үүссэнийг нэхэмжлэгч гаргуулахаар шаардсан нэгэн сонирхолтой маргааныг шүүх шийдвэрлэжээ. Хууль хэрэглээний болон практикт ач холбогдолтой гэж үзэж энэхүү шүүхийн шийдвэрийн хураангуйг бэлтгэж хүргэж байна. 

Банк зээл олгохдоо “зээлийн шимтгэл” авсан нь хуульд нийцээгүй гэв

4 weeks ago

 Зээлдүүлэгч “Т” ХХК Зээлдэгч “Г” ХХК нь Зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зээл эргэн төлөх хуваарийн дагуу биелүүлээгүй гэсэн үндэслэлээр Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж зарга үүсгэжээ. Энэхүү маргааны хүрээнд анхан, давж заалдах, хяналтын шатны шүүх зээлдүүлэгч “Т” ХХК зээл олгохдоо зээлийн дүнгийн 1 хувиар тооцож шимтгэл авсан нь хуульд нийцсэн эсэх талаар шийдвэрлэсэн нь хууль хэрэглээ, практикийн түвшинд ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийг хураангуйг бэлтгэн хүргэж байна. 

Гэмт хэрэгт сэрдэгдэн 570 хоног цагдан хоригдсон иргэнд сэтгэл санааны хохирол 10,000,000 төгрөг олгохоор шийдвэрлэв

1 month ago

 2016 оны 05 дугаар сарын 15-ны өдөр Баянгол дүүрэг 22 дугаар хорооны нутаг дэвсгэр Зүүн нарангийн 13-42 тоотод Н.Э бусдад зодуулж гадны нөлөөтэй амь хохирсон хэрэг гарчжээ. Уг хэрэгт Н.Э-тэй гэр бүлийн харилцаатай байсан Г.Г-г сэжиглэн ШШГЕГ-ын 0461 дүгээр ангид 570 хоног цагдан хорьж шалгасан байна. 

Барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ эрхэлдэг хуулийн этгээдийн алданги шаардах эрх нь Иргэний хуулийн 286.3-т заасан 10 хоногоор хязгаарлагдана

1 month ago

Нэхэмжлэгч “А” ХХК нь барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ эрхэлдэг хуулийн этгээд байна. Барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ эрхэлдэг хуулийн этгээд нь зээл олгохдоо зээлдэгч зээлээ хугацаандаа төлөөгүй тохиолдолд алданги тооцохоор гэрээнд заасан тохиолдолд алдангийг хэрхэн тооцох асуудалд Улсын дээд шүүх хариулт өгсөн нь хууль хэрэглээний хувьд ач холбогдолтой байна. 

Барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ эрхэлдэг хуулийн этгээд зээл олгохдоо үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор фидуцийн гэрээгээр хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлж авах нь хуульд нийцэхгүй.

2 months ago

Барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ эрхэлдэг хуулийн этгээд зээл олгохдоо үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор фидуцийн гэрээгээр хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлж авах нь хуульд нийцэхгүй. 

Банкны эрх хүлээн авагч нь харилцагчийн хадгалуулсан гадаад валютын мөнгөн хадгаламжийг үндэсний мөнгөн тэмдэгтэд шилжүүлж нэхэмжлэлийн шаардлагыг тодорхойлохгүй

2 months ago

Нэхэмжлэгч С.А нь  “К Б” ХХК дахь банкны эрх хүлээн авагчид холбогдуулан хадгаламжийн мөнгийг ам доллараар тооцуулах, 14,305,541.31 ам долларыг гаргуулах нэхэмжлэлийг гаргажээ. Хариуцагч Банкны тухай хуульд заасан эрхийг хэрэгжүүлсэн гэж маргажээ.

Гаалийн улсын байцаагчийг сэлгэн ажиллуулахад зөвхөн Гаалийн тухай хуулийг баримтлах ёсгүй, Төрийн албаны тухай хуулийн нарийвчилсан зохицуулалт хэрэглэгдэнэ

2 months ago

 Нэхэмжлэгч Н.Т-ыг Гаалийн ерөнхий газрын даргын 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн “Албан тушаалд томилох тухай” Б/159 дүгээр тушаалаар Гаалийн ерөнхий газрын харьяа Замын-Үүд дэх Гаалийн газрын гаалийн улсын ахлах байцаагчаас чөлөөлж, Гаалийн ерөнхий газрын харьяа Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газарт гаалийн улсын ахлах байцаагчаар томилсон байна. 

Улсын дээд шүүх 1950 онд шашны мухар сүсгээр ард олныг мунхруулан өргөл барьц авч ашигласан гэмт хэрэгт ял шийтгүүлж байсан иргэнийг цагаатгажээ

2 months ago

Сүхбаатар аймгийн Ардын шүүх таслах газрын 1950 оны 05 дугаар сарын 18- ны өдөр таслан шийтгэсэн 8 дугаар тогтоолоор Д.Л-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 137 дугаар зүйлд заасан гэмт хэрэг өдүүлсэн тул 6 сар хорих ялаар шийтгэж, өргөл барьцанд авсан 3 настай тэмээг улсын орлого болгож шийдвэрлэжээ.

Ковид19-ийн үед БНХАУ-ын Эрээн хотоос Улаанбаатар хотын чиглэлд тээврийн хөлсийг нэмсэн нь худалдааны хууль бус арга хэрэглэсэнд тооцогдов

2 months ago

Ковид19-ийн үед БНХАУ-ын Эрээн хотоос Улаанбаатар хотын чиглэлд тээврийн хөлсийг нэмсэн нь худалдааны хууль бус арга хэрэглэсэнд тооцогдов.

Иргэний хуулийн 216.4 дэх хэсгийн “төлөх хугацаа болсон өр” гэдэгт гэрээний хугацаа дуусах үед биелэгдээгүй үлдсэн өр хамаарна

2 months ago

Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 001/ХТ2022/00380 дугаартай тогтоолд Иргэний хуулийн 216.4-т “Үүргийн гүйцэтгэл нь төлөх хугацаа болсон бүх өрийг төлөхөд хүрэлцэхгүй бол тэргүүн ээлжинд шүүхийн зардал, дараа нь үндсэн үүрэг, эцэст нь хүүг төлүүлнэ” гэж заасныг хэрхэн ойлгож, хэрэглэх талаар тайлбарлажээ.