Бүтээлийн нэр ХЯЗГААРЛАГДМАЛ ХАРИУЦЛАГАТАЙ КОМПАНИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ХУРЛЫН ЭРХ ЗҮЙН ЗОХИЦУУЛАЛТ (ХАРЬЦУУЛСАН СУДАЛГАА)
Зохиогч Janat Imanmagzam
Хамтран зохиогчид
Бүтээлийн хэлбэр Бакалаврын төгсөлтийн ажил
Бүтээлийн ангилал Хувийн эрх зүй
Бүтээлийн дэд ангилал Бизнесийн эрх зүй
  • Компанийн эрх зүй
Бүтээлийн товч Өнөөдөр Монгол Улсад ихэнхи бизнесийн үйл ажиллагаа эрхэлж буй хуулийн этгээдүүд нь Хувьцаат Компани (цаашид “ХК” гэх), Хязгаарлагдмал Хариуцлагатай Компани (цаашид “ХХК” гэх), Нөхөрлөл юм. Дээр дурдсан хуулийн этгээдүүдээс ХК болон ХХК-г Компанийн тухай хуулиар , Нөхөрлөлийг Нөхөрлөлийн тухай хуулиар зохицуулж байгаа бөгөөд Компанийн тухай хууль нь нийт 14 бүлэг, 100 зүйл 869 заалтаас бүрдэж байна. Үүнээс зөвхөн ХХК-д зориулагдсан 38 заалт, ХК-д зориулагдсан 172 заалт тус тус зүйлчлэгдсэн ба үлдсэн 659 заалт нь ХК болон ХХК-ийн харилцааг зохицуулж байна . Монгол Улс зах зээлийн эдийн засгийн харилцаанд шилжсэнээс хойшхи хугацаанд аж ахуйн нэгж, байгууллагын тооллого (ААНБТ)-ыг 6 удаа явуулсан байна. 2016 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн байдлаар Улсын хэмжээнд тооллогын дүнгээр төрийн өмчит үйлдвэрийн газар 0.1 хувь, ХК 0.4 хувь, ХХК 75.6 хувийн эзэлж байгаа бөгөөд 258 ХК, 54,586 ХХК идэвхитэй үйл ажиллагаагаа явуулж байна. Гэвч Компанийн тухай хуулийн зөвхөн 75.83 хувь ХК болон ХХК, 19.79 хувь нь ХК, 4.73 хувь нь ХХК-д зориулагдаж байгаа нь харагдаж байна. Өөрөөр хэлбэл компанийн тухай хуулийн дийлэнх зүйл, заалт нь ХК-д зориулагдсан юм байна гэж үзэхээр байна.

Монгол Улсын Компанийн тухай хуулийн 9-р бүлэгт компанийн удирдлагууд болох Хувьцаа эзэмшигч, Төлөөлөн Удирдах Зөвлөл (цаашид “ТУЗ” гэх), Гүйцэтгэх Удирдлагын эрх зүйн зохицуулалтыг зохицуулж өгсөн. Тус бүлэгт зааснаар хувьцаа эзэмшигчдийн хурал гэх байгууллага нь компанийн эрх барих дээд байгууллага мөн бөгөөд ТУЗ-ийг томилно . Харин ТУЗ нь гүйцэтгэх удирдлага буюу гүйцэтгэх захирлыг хянах замаар компани нь бизнесийн үйл ажиллагааг тогтмол явуулж байна. Хувьцаа эзэмшигчид компанийн өдөр тутмын үйл ажиллагаанд тогтмол оролцож чаддаггүйгээс үүдэн хяналтын тогтолцооны нэг хэлбэр болох ТУЗ-ийг томилоод ТУЗ-өөр дамжуулан гүйцэтгэх удирдлага (захирал)-ыг хянаж, ТУЗ-өөс мэдээлэл авч байдаг. Тэрхүү ТУЗ-өөс мэдээлэл авч буй нэг хэлбэр нь өнөөдрийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит болон ээлжит бус хурал мөн болно. ТУЗ нь хувьцаа эзэмшигчдийн хурал зохион байгуулж компанийн үйл ажиллагааг хувьцаа эзэмшигчдэд мэдэгдэж, тэдний эрх ашгийн хамгаалж байдаг. Хувьцаа эзэмшигчдийн хурал нь компанийн үйл ажиллагааны талаар мэдээлэл авах, хувьцаагаар гэрчлэгдсэн үндсэн эрхээ хэрэгжүүлэх, компанийн үйл ажиллагаанд оролцох, гарах шийдвэрт өөрийн санаа бодлыг тусгуулах цорын ганц боломж байдаг. Иймд уг хурлыг заавал хуралдуулах, өнгөрсөн жилийн үйл ажиллагааны тайлан, ногдол ашиг хуваарилах эсэх тухай санал, хуваарилахгүй бол шалтгаан, хуваарилаагүй ашгаар санхүүжүүлэх арга хэмжээ, дараа жилийн төлөвлөгөө зэргийн талаар заавал тайлагнадаг байх шаардлагатай.
Компанийн тухай хуулинд зааснаар хувьцаа эзэмшигчдийн хурлыг зохион байгуулах, хэлэлцэх асуудал болон хурлыг явуулах хугацаа нь өнөөдөр ХК-д тохиромжтой зүйл, заалт мөн бөгөөд харин ХХК-ийн цөөхөн хувьцаа эзэмшигчид нь компанийн өдөр тутмын үйл ажиллагаанд оролцож байдаг тул хувьцаа эзэмшигчдийн хурлыг өөрөөр зохион байгуулах нь зүйтэй. Өөрөөр хэлбэл ХХК нь 2 хувьцаа эзэмшигчтэй байлаа гэж үзвэл хоорондоо утсаар ярьж хувьцаа эзэмшигчдийн хурлыг явуулах бүрэн боломжтой. Ийм төрлийн жишээ Олон Улсад өнөөдөр байгаа бөгөөд үүний нэг нь Бүгд Найрамдах Турк Улс. Мөн ХХК-ийн дүрэмд өөрөөр заагаагүй бол төлөөлөн удирдах зөвлөлгүй байж болно гэсэн нь мөн адил үүнтэй холбоотой.
ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурал зүй зохистойгоор явагдахгүй байгаа бөгөөд хувьцаа эзэмшигчид нь мөн адил хурал хийх, хугацаа алдахаас зайлсхийж байгаа нь асуудал, маргаан үүсгэж байгаа болно. Эдгээр асуудал, маргаантай нөхцөл байдлууд нь энэхүү сэдвийг сонгон авч судлах үндэслэл болсон.
Түлхүүр үг Хязгаарлагдмал хариуцлагатай компани
Хувьцаа эзэмшигчдийн хурал
Компанийн эрх барих дээд байгууллага
Бүтээл бичигдсэн огноо 2016.5.1
Хуудасны тоо 123
Хэл Монгол
Үнэ Үнэгүй
Бүтээл Бүтээлийг бүрэн эхээр нь үзэхийн тулд веб сайтад энд дарж нэвтэрнэ үү
Байршуулсан огноо 2017-11-17
Товч мэдээлэл үзсэн 297
Татаж авсан 40