Шүүхийн шийдвэрийн хураангуй
  • 2025-06-18 Улсын дээд шүүх

    Нэхэмжлэгч А, Б нар “М” ХК-д холбогдуулан даатгалын гэрээний нөхөн төлбөр гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж, шаардлагын үндэслэлээ “...Даатгалын гэрээний 2.11-д заасны дагуу зам тээврийн осол даатгуулагчийн буруутай үйлдлийн улмаас гарсан тул учирсан хохирлын 80%-аар тооцож, нөхөн төлбөрийг олгох үүрэгтэй...” гэж тайлбарласан.

    Хариуцагч нь нэхэмжлэлийг эс зөвшөөрч “...нэхэмжлэгч нь өөрийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа араас нь шүргэсэн Toyota Sai маркийн тээврийн хэрэгсэл зам тээврийн осол гарсан байхад зогсож, дуудлага мэдээлэл өгөлгүй урсгал сөрж хөөн, эргэх үйлдэл хийхдээ бетонон хаалга мөргөж, өөртөө хохирол учруулан даатгалын тохиолдол бий болох нөхцөл, орчныг бүрдүүлсэн тул Даатгалын тухай хууль, талуудын хооронд байгуулсан Даатгалын гэрээний дагуу нэхэмжлэгчид нөхөн төлбөр олгох үндэслэлгүй...” гэж маргажээ.

    дэлгэрэнгүй
  • 2025-06-16 Judilogy

    Нэхэмжлэгч нь 2019 оны 02 сард Хариуцагч ХХК-д ажилд орсон, 2019 оны 09 сард ажил олгогч болох Хариуцагч ХХК нь Нэхэмжлэгчийг амжилт бүтээлээрээ хамт олноо хошуучлан ажилласныг үнэлж, 2019 оны шилдэг ажилтнаар тодруулж, 3 өрөө орон сууцаар урамшуулан шагнах батламж олгосон. Ийнхүү 2021 оны 01 сард 3 өрөө орон сууцыг Нэхэмжлэгчийн эзэмшилд шилжүүлэн өгч (өмчлөлийг шилжүүлээгүй буюу Нэхэмжлэгч нь үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлд тухайн орон сууцны өмчлөгчөөр бүртгэгдээгүй), үүнээс хойш Нэхэмжлэгч гэр бүлийн хамт тус орон сууцанд амьдарч байсан. 
    Нэхэмжлэгч нь 2022 оны 09 сард эрүүл мэндийн байдлаас шалтгаалан өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөний дараа 2022 оны 11 сард Хариуцагч ХХК нь тус орон сууцны хаалганы голыг сольж, Нэхэмжлэгчийг байранд орох боломжгүй болгож, улмаар бусдад 102,000,000 төгрөгөөр худалдсанаар орон сууц гуравдагч этгээдийн өмчлөлд шилжсэн байна. 

    дэлгэрэнгүй
  • 2025-06-13 Үндсэн хуулийн цэц

    Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн Дунд суудлын хуралдаанаар Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт “Энэ хуулийн 14, 18 дугаар зүйлд заасны дагуу тухайн жилийн орлогыг тодорхойлоход 0-120 000 000 хүртэлх төгрөгийн албан татвар ногдуулах орлого олсон тохиолдолд 10 хувиар, 120 000 001-180 000 000 хүртэлх төгрөгийн албан татвар ногдуулах орлого олсон тохиолдолд 12 000 000 төгрөг дээр 120 000 000 төгрөгөөс дээш давсан орлогод 15 хувиар, 180 000 000 төгрөгөөс дээш албан татвар ногдуулах орлого олсон тохиолдолд 21 000 000 төгрөг дээр 180 000 000 төгрөгөөс дээш давсан орлогод 20 хувиар нэмж тооцон албан татвар ногдуулна.” гэсэн нь Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2, Тавдугаар зүйлийн 4, Аравдугаар зүйлийн 2, 3, Арван дөрөвдүгээр зүйлийн 1, 2 дахь хэсгийг тус тус зөрчөөгүй гэж шийдвэрлэсэн байна.

    дэлгэрэнгүй
  • 2025-06-12 Улсын дээд шүүх

    Иргэн М нь 2022 оны 5 дугаар сарын 23-ны өдөр Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын нутгаас 58 ширхэг хуш, 40 ширхэг нарсны зулзаган ургацыг худалдан борлуулах зорилгоор зөвшөөрөлгүйгээр үндэстэй нь ухаж гарган гялгар цаасаар баглаж,  Улаанбаатар хот руу тээвэрлэн явсныг цагдаагийн байгууллага илрүүлжээ.  

    дэлгэрэнгүй
  • 2025-06-10 Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх

    Дорноговь аймаг Замын-Үүд сумын Сонгуулийн хорооны 2024 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 06 дугаар тогтоолоор сумын Ардчилсан Намын хорооноос нэр дэвшүүлсэн Б.М, З.Ц нарыг тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ээлжит сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигчээр бүртгэжээ. Улмаар Дорноговь аймаг Замын-Үүд сумын Сонгуулийн хорооны 2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 07 дугаар тогтоолоор сумын Ардчилсан намаас нэр дэвшигчээр бүртгүүлсэн Б.М, З.Ц нар нь Монгол Ардын намын хорооны гишүүнээр элссэн бөгөөд Монгол Ардын намаас гарсан тухай баримт байхгүй гэж үзээд нэр дэвшигчдийн жагсаалтаас хассан байна. Б.М, З.Ц нараас уг шийдвэрийг эс зөвшөөрч, Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Сонгуулийн хорооны “Сонгуульд оролцох нэр дэвшигчдийг хасах тухай” 07 дугаар тогтоолыг хүчингүй болгуулахаар Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандсан.

    дэлгэрэнгүй
  • 2025-06-10 Шүүхийн академи

    Шүүгдэгч нь таарамжгүй харьцааны улмаас А-г хэвлийн тус газарт нь нэг удаа өшиглөж биед нь элэг, цөсний хүүдий гэмтээсэн хэвлийн битүү гэмтэл, элэгний гялтан, цөсний орчмын цусан хураа, хэвлийн хөндийд шингэн хуралт бүхий эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

    дэлгэрэнгүй
  • 2025-06-09 Judilogy

    Талууд 2017 онд Хамтран ажиллах гэрээ байгуулсан. Тус гэрээний дагуу Нэхэмжлэгч нь 100,000,000 төгрөгт багтаан хөрөнгө оруулалт хийх, Хариуцагч нь өөрийн өмчлөлийн тус бүр 1,000 м.кв талбайтай, халаалт, усалгааны төхөөрөмжөөр тоноглогдсон өвөл, зуны 4 ширхэг хүлэмжийг байгаа газраас нь нүүлгэн Нэхэмжлэгчтэй тохиролцсон газарт барих, Хамтран ажиллах гэрээ байгуулагдсанаас хойш 1 сарын дотор өргөст хэмх тарих, даршлах, борлуулах үйл ажиллагааг явуулах үүргийг тус тус хүлээсэн. Ийнхүү талууд өргөст хэмх тарих, даршлах, борлуулах, хэлбэрээр 5 жил хамтран ажиллаж ашгаас 49 хувийг Хариуцагч, 51 хувийг Нэхэмжлэгчид хуваарилахаар тус тус тохиролцжээ. 

    дэлгэрэнгүй
  • 2025-06-09 Judilogy

    Зээлдэгч болон зээлдүүлэгч нарын хооронд зээлийн гэрээний харилцаа үүсэж, зээлдэгч нь өөрийн өмчлөлийн орон сууцыг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцаалжээ. Гэвч Зээлдэгч нас барснаар түүний төлөөгүй үлдсэн зээлийн үлдэгдлийг барьцааны зүйлээс төлүүлэх маргаан үүсэж, ипотекийн шаардлага барьцааны зүйлээс салшгүй орших үндэслэлээр орон сууцнаас үүргийг хангуулахаар одоогийн өмчлөгч нарт холбогдуулан зээлдүүлэгч-барьцаалагч шүүхэд ханджээ. Шүүх уг маргааныг эцэслэн шийдвэрлэхдээ зээлдэгч болон зээлдүүлэгч нарын хооронд байгуулсан бүх зээлийн гэрээний үүргийг тооцож, нийт 7,456,875 төгрөгийг барьцааны зүйлээс гаргуулахаар шийдвэрлэсэн байна. 
    Барьцааны зүйлийн одоогийн өмчлөгч нь орон сууцыг барьцаанаас чөлөөлөх зорилгоор шүүхийн шийдвэрээр тогтоогдсон төлбөрийг төлж барагдуулсан ч НШШГГ-аас барьцааны зүйлийг барьцаанаас чөлөөлөөгүй бөгөөд харин улсын бүртгэлийн газарт үл хөдлөх эд хөрөнгийн захиран зарцуулан эрхийг сэргээх бичиг явуулжээ. Улмаас нэхэмжлэгч болох барьцааны зүйлийн одоогийн өмчлөгч нь орон сууцыг барьцаанаас чөлөөлүүлэхээр  маргасан байна.

    дэлгэрэнгүй
  • 2025-06-06 Шүүхийн академи

    Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Сонгуулийн хорооны 2024 оны 9 дүгээр сарын 11, 16-ны өдрийн тогтоолоор сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ээлжит сонгуульд Ө.Б, Ш.Н, Д.Д нарыг нэр дэвшигчээр бүртгэжээ. Нэхэмжлэгч Архангай аймгийн “А” намын зүгээс сонгуульд нэр дэвшигч Д.Д нь “ЭБЦТС” ТӨХК-ийн Архангай аймаг дахь салбарын даргаар, Ш.Н нь “МШ” ТӨХК-ийн Архангай аймаг дахь салбарын захирлаар, Ө.Б нь “МХС” ТӨХК-ийн газрын даргаар тус тус ажилладаг бөгөөд Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хууль (цаашид “АНСДИТХСтХ” гэх)-ийн 28 дугаар зүйлийн 28.4-т заасан хуулийн хугацаанаас өмнө ажлаасаа чөлөөлөгдөөгүй байхад Сонгуулийн хорооноос нэр дэвшигчээр бүртгэсэн нь хууль бус гэж маргажээ.

    Хариуцагч Сонгуулийн хорооноос АНСДИТХСтХ-ийн 28 дугаар зүйлийн 28.4.3-т заасан албан тушаал эрхлээгүй гэж хариу өгсөн тул нэхэмжлэгчийн зүгээс тэгш шударга өрсөлдөх болон эрх зүйн ижил гараанаас өрсөлдөх боломжоор хангаагүй Сонгуулийн хорооны нэр дэвшигчээр бүртгэсэн тогтоолыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

    дэлгэрэнгүй
  • 2025-05-29 Легал дата

    Хариуцагч “АХ” ХХК нь Говь-Алтай аймгийн Цээл сумын нутагт Таян нуурын төмрийн хүдрийн уурхайг ашиглах, олборлох, баяжуулах, тээвэрлэх үйл ажиллагааг явуулан, баяжуулах үйлдвэр барьж, баяжмалыг БНХАУ-руу Бургастайн боомтоор экспортолсон, ийнхүү олборлосон ашигт малтмалаа тээвэрлэж зөөвөрлөдөг. Нэхэмжлэгч нар нь “... “АХ” ХХК нь олборлосон баяжмалаа экспортлохдоо хатуу хучилттай зам барих үүргээ биелүүлээгүйгээс байгаль орчин бохирдон, нутгийн иргэдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн. Байгаль орчинд учирсан хохирол болох ургамлан нөмрөг, газрын хөрс, газрын нөөц, агаарын чанарт учруулсан хохирол, техникийн болон биологийн нөхөн сэргээлт хийх зардал болон ажлын зардал зэргийг хамруулан нийт 10,803,232,289 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шаардлага гаргасан бөгөөд хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргажээ. 

    дэлгэрэнгүй
  • 2025-05-28 Шүүхийн академи

    Шүүгдэгч нь 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 11 цагийн үед “Т” ХХК-ний тээврийн хэрэгслийг жолоодож ухрах үйлдэл хийхдээ явган зорчигч Ч-ыг мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

    дэлгэрэнгүй
  • 2025-05-25 Judilogy

    “Ө У Г” ХХК нь “Т Б” ХК-тай 2016.06.30-ны өдөр 12/16-87 дугаартай зээлийн гэрээ байгуулж, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд “А Э Д Э” ХХК-ийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгө, “И” ХХК-ийн газар эзэмших эрхийг барьцаалж, 3 ширхэг экскаваторыг фидуцийн гэрээний дагуу шилжүүлсэн. Зээлдэгч зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй тул “Т Б” ХХК шүүхэд нэхэмжлэл гаргаж шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр зээлийн гэрээний үүргийг 5,861,741,499 төгрөгөөр тогтоосон боловч 2021.12.27-ны өдрийн “Зээлийн төлбөрт тооцон барьцаа хөрөнгийн өмчлөх эрх шилжүүлэх гэрээ”-ээр барьцаа хөрөнгөөр хангах үүргийн дүнг 2,000,000,000 төгрөгөөр нэмж 7,861,741,499 төгрөг байхаар тохирсон байна. Энэ гэрээнд үндсэн үүргийн зээлдэгч, зээлдүүлэгч, барьцааны хөрөнгийн өмчлөгч нар тус тус оролцон гарын үсэг зурж, гэрээг бичгээр байгуулжээ. Нэхэмжлэгч нь барьцаагаар хангагдах үүрэг өмч шилжүүлснээр дууссан тул барьцаа хөрөнгийг чөлөөлөх ёстой гэж үзэн маргасан байна. 


    дэлгэрэнгүй
  • 2025-05-21 Үндсэн хуулийн цэц

    Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн Дунд суудлын хуралдаанаас Газрын тосны тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэгт “Нөөц ашигласны төлбөрийн 30 хувийг орон нутгийн хөгжлийн нэгдсэн санд, 70 хувийг улсын төсөвт тус тус төвлөрүүлнэ.”, Төсвийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1.5 дахь заалтад “газрын тосны нөөц ашигласны төлбөрийн орлогын 30 хувь.” гэсэн нь Үндсэн хуулийн Зургадугаар зүйлийн 2 дахь хэсгийн “… Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг ашиглахдаа байгалийн баялаг ард түмний мэдэлд байх зарчимд нийцүүлэн түүний үр өгөөжийн дийлэнх нь ард түмэнд ногдож байх эрх зүйн үндсийг хуулиар тогтооно.”, Тавдугаар зүйлийн 4 дэх хэсгийг тус тус зөрчсөн эсэх маргааныг Цэц хянан шийдвэрлэх үндэслэлгүй гэж үзэж, маргаан хянан шийдвэрлэх ажиллагааг хэрэгсэхгүй болгосон байна.

    дэлгэрэнгүй
  • 2025-05-19 Judilogy

    Шүүгдэгч О нь 2024 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 22 цагийн орчим Х аймгийн Ж сумын нутаг дэвсгэрт байх 4 замын уулзварт гарсан зам тээврийн ослын улмаас үүссэн маргааны явцад хохирогч Б-гийн эрүүл мэндэд хүзүүний зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,
    Шүүгдэгч Л нь мөн тус ослын улмаас тус нутаг дэвсгэрт Цагдаагийн хэлтсийн гадна хохирогч О (өмнөх үйлдлийн шүүгдэгч)-тэй маргалдахдаа гэдэс рүү нь өшиглөж умайн булчингийн чангарал, зулбахыг завдалт, зүүн бугалганд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогдсон.

    дэлгэрэнгүй
  • 2025-05-19 Judilogy

    Шүүгдэгч нь согтуурсан үедээ амь хохирогчтой маргалдан, өөрөөсөө холдуулах зорилгоор “түлхэх” үйлдэл хийх үед хохирогч сандлын түшлэг дээр унаж, түшлэгийн босоо төмөрт зоогдож нас барсан. Анхан болон давж заалдах шатны шүүхээс шүүгдэгчийн хүнийг санаатай алах гэмт хэрэг үйлдсэн гэж үзсэн. Шүүгдэгчийн өмгөөлөгч хяналтын шатны шүүх хуралдаанд “Бусдыг санаатай алах гэм буруутай үйлдэл нь энэ хэрэгт цугларсан нотлох баримтаар хангалттай нотлогдоогүй, эргэлзээтэй” тул “хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох” буюу шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн өөрчлөлтийг оруулж өгнө үү гэсэн хүсэлт гаргажээ.

    дэлгэрэнгүй