Шүүхийн шийдвэрийн хураангуй
Салбар:
Гэм хорын эрх зүй
18 шийдвэрийн хураангуй байна.
-
2023-10-30 JudilogyНэхэмжлэгч нь хариуцагчид холбогдуулан эрүүл мэндэд учруулсан гэм хорын хохиролд 45,770,649 төгрөг (үүнд, Солонгос улсад эмчлүүлэх нийт зардал 15,829,768 төгрөг, ажиллаж чадаагүй үеийн цалин 2,901,513, албан тушаал буурснаас бодитоор үүссэн 29,940,881 төгрөгийн цалингийн зөрүү), мөн цаашид хөдөлмөрийн чадвар алдсанаас улбаалан албан тушаалд буурсан тул үүссэн цалингийн зөрүүнд сар бүр 813,794 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ. Харин хариуцагч нь нэхэмжлэгчийг Солонгос улсад эмчилгээ зайлшгүй хийлгэх шаардлагагүй байсан бөгөөд цаашид цалингийн зөрүүг нэхэмжилсэн нь үндэслэлгүй гэж маргадаг.дэлгэрэнгүй
-
2023-10-27 Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн хүрээлэн2020 оны 06 сарын 18-ны өдөр нэхэмжлэгч иргэний зөвшөөрлөөр иргэн 1 нь түүний эзэмшлийн 0000000 улсын дугаартай Мерседес-Бенз V-250 маркийн автомашиныг жолоодож явахад нь хариуцагч хуулийн этгээдийн эзэмшлийн 0000000 улсын дугаартай Дэйвүү маркийн нийтийн зорчигч тээврийн автобусны жолооч иргэн 2 нь Замын хөдөлгөөний дүрэм зөрчиж, араас нь мөргөж зам тээврийн осол гаргасан. Улмаар нэхэмжлэгч иргэн өөрийн автомашины албан ёсны борлуулагч хуулийн этгээдээр автомашины ослын улмаас учирсан хохирлоо тодорхойлуулахад 18,677,147 төгрөг гэж үнэлэгдсэн байна. Харин даатгалын хохирол үнэлгээний тусгай зөвшөөрөлтэй хуулийн этгээд 2-ийн автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлангаар нэхэмжлэгч иргэнд учирсан хохирлыг 11,465,489 төгрөг гэж тодорхойлжээ.дэлгэрэнгүй
-
2023-09-19 Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн хүрээлэнНэхэмжлэгч иргэнийг 1986 онд гэмт хэрэгт холбогдуулан гэрчээр байцааж мэдүүлэг авч байсан боловч тус гэмт хэргийг гуравдагч этгээд үйлдсэн нь илэрсэн. Гэвч нэхэмжлэгчийг уг хэрэгт сэжигтэн, яллагдагчаар татагдсан тухай тогтоол шийдвэрүүдийг хүчингүй болголгүйгээр 21 жил болсон ба 139 хоног цагдан хоригдсон байна. Нэхэмжлэгч иргэн нь цагдан хоригдсон хугацааны хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 240,000 төгрөгөөр тооцож 139 хоногийн цалин 960,000 төгрөг болон сэтгэл санааны хохирол нийт 500,000,000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэл гаргасан байна.дэлгэрэнгүй
-
2023-08-17 Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхБаянзүрх дүүргийн гуравдугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах орон сууцны авто машины зогсоолын хажууд байрлуулсан хогийн цэгт 2020 оны 07 дугаар сарын 07-ны 18 цаг 20 минутын орчимд гал гарч, иргэн А-гийн эзэмшил, өмчлөлийн 00-00 УБ... улсын дугаартай автомашин шатсан байна. Иргэн А нь гал гаргасан гэх Б-д холбогдуулан шүүхэд нэхэмжлэл гаргаж, шатсан автомашины төлбөрт 31,800,000 төгрөг нэхэмжилжээ.дэлгэрэнгүй
-
2023-06-27 Улсын дээд шүүхЗавхан аймгийн Прокурорын газар нь иргэн А-аас хуурамч диплом ашиглан сумын Засаг даргаар томилогдож ажиллах хугацаанд авсан 4,835,063 төгрөгийн цалинг төрд учирсан хохирол гэж үзэж гаргуулахаар шаарджээ. А “...ажлыг шударгаар гүйцэтгэсэн, хөдөлмөр эрхэлж түүндээ таарсан цалин хөлс авах нь Монгол Улсын Үндсэн хуульд заасан хүний үндсэн эрх. Эрүүгийн хэрэгт хохирогч нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн, прокурор санаачилгаараа нэхэмжлэл гаргах боломжгүй.” гэж маргасан байна.дэлгэрэнгүй
-
2023-06-06 Улсын дээд шүүхИргэн Д-г 1995 оны хоёрдугаар сараас эхлэн хүн амины гэмт хэрэгт сэжигтнээр тооцож, улмаар гэмт хэрэг үйлдсэнийг нуун далдалсан гэж 2000 оны зургадугаар сард эрүүгийн хэрэг үүсгэн, нийт 134 хоног цагдан хорьжээ. Гэвч хэргийг Г үйлдсэн нь илэрснээр аймгийн Прокурорын газрын тогтоолоор 2016 оны зургадугаар сард Д-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон байна. Түүнчлэн гэмт хэргийг нуун далдалсан гэх үйлдлийг хэрэгсэхгүй болгож, таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосон талаар 2017 оны наймдугаар сард прокурорын газраас мэдэгджээ.дэлгэрэнгүй
-
2023-03-16 Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхШүүгдэгч Д нь 2022.10.28-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Л” бааранд найзтайгаа үйлчлүүлж, согтууруулах ундааны зүйл хэрэглэн, бүжиглэж байх үедээ тэнд үйлчлүүлж байсан О, Г нарыг гар утсаа хэрэглэсэн байдалтай ширээн дээрээ сууж байхад тэдгээрийн гар утсыг авч явсан, улмаар өөртэй нь бүжиглэвэл гар утсыг буцааж өгнө гэж хэлэн Г-д гар утсыг буцааж өгсөн, харин О-ийн гар утсыг бүжгийн талбайд унаган алга болгожээ.дэлгэрэнгүй
-
2023-02-09 Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхТөрийн байгууллага шүүхэд хандаж “....газрын даргын албан үүргийг гүйцэтгэж байсан Ч нь тус газар ажиллаж байсан Б-г ажлаас үндэслэлгүй чөлөөлснөөс ажилтны ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг төсвөөс олгосон учир уг хууль бус тушаалын улмаас олгосон олговорыг Ч-гээс гаргуулах” гэжээ.дэлгэрэнгүй
-
2023-01-27 Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхА нь нэгэн дүүргийн Газрын албанд холбогдуулан албадан чөлөөлсөн газрын эзэмших эрхийг олон жилийн өмнө хүнээс худалдаж авсан, хэдийгээр миний бие тухайн газрыг эзэмших эрхийн гэрчилгээгүй автогаражийн зориулалтаар ашиглаж байсан боловч дүүргийн Газрын албатай газар ашиглах тухай гэрээ байгуулж, холбогдох төлбөрийг жил бүр төлж байхад төрийн захиргааны байгууллагаас гэнэт газар чөлөөлөх шийдвэр гарч, миний автогаражийг буулгасан тул нөхөн төлбөрт 10,000,000.00 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.дэлгэрэнгүй
-
2022-12-07 Улсын дээд шүүхИргэн Б тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа 7 настай хүүг мөргөж, амь насыг нь хохироосон. Хүүгийн ээж Т гэм буруутай этгээдээс сэтгэл санааны хохирол 3,678, 800, хүүхдийг 7 нас хүртэл өсгөж хүмүүжүүлсний зардал 16,321,200, нийт 20 сая төгрөгийг нэхэмжилсэн. Анхан болон давж заалдах шатны шүүх сэтгэл санааны хохирлыг гаргуулах хуулийн зохицуулалт байхгүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон байна.дэлгэрэнгүй
-
2022-11-23 Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхНийгмийн даатгалын байгууллагаас “… нийгмийн даатгалын санд учирсан хохирол 8,820,900 төгрөгийг Архивын байгууллагаас гаргуулах” нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндэслэлээ “… архивын байгууллагын албан тушаалтан архивын лавлагааг хуурамчаар үйлдсэний улмаас нийгмийн даатгалын санд хохирол учирсан тул хохирлыг архивын байгууллагаас нэхэмжилнэ” гэжээ. Архивын байгууллага нь “… хуурамч баримт бүрдүүлэн тэтгэврийн мөнгийг хувьдаа ашигласан иргэн Ганаа уг төлбөрийг хариуцан төлөх ёстой, тухайн архивын лавлагааг гаргасан албан тушаалтан нь одоо манай байгууллагад ажиллахгүй байгаа, … нийгмийн даатгалын байгууллага тэтгэвэр тогтоохдоо баримтыг дутуу шалгасан тул хохирол төлбөрийг манайх хариуцах үндэслэлгүй” гэх зэргээр маргажээ.дэлгэрэнгүй
-
2022-11-23 Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхИргэн Болдоос “… автомашинд мөргүүлж, биед гэмтэл учирсан эрүүл мэндийн үйлчилгээ, оношлогоонд гарсан зардал, хохирол … төгрөгийг жолооч Батаас гаргуулах” нэхэмжлэлийн шаардлага гаргаж шүүхэд ханджээ.дэлгэрэнгүй
-
2022-11-09 Легал датаНэхэмжлэгч Д нь хариуцагч “Г” ХХК болон эмч Э нарт холбогдуулан гэм хорын хохиролд 1,143,600,000 төгрөг гаргуулах шаардлага гаргасан, хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдаанд талийгаач Х-н амь насны хохиролд 50,000,000 төгрөг, талийгаач Х-н ирээдүйд олох байсан орлого 280,952,822 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 13,600,000 төгрөг, нийт 344,552,822 төгрөгийг хариуцагч нараас хуваан гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа багасгасан байна.дэлгэрэнгүй
-
2022-11-07 Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхТөрийн албаны зөвлөлөөс албан тушаалтан Амарт холбогдуулан “хууль бус шийдвэр гаргасны улмаас төрд учруулсан хохиролд ...төгрөг гаргуулах” нэхэмжлэлийг иргэний хэргийн шүүхэд гаргажээ.дэлгэрэнгүй
-
2022-10-04 Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхЗахиргааны хэргийн шүүхийн шийдвэрээр “Д” ХХК-ийн “согтууруулах ундаагаар үйлчлэх” тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон Захирагчийн ажлын албаны даргын тушаалыг “илт хууль бус акт болох”-ыг тогтоож, уг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болжээ.дэлгэрэнгүй
“Д” ХХК нь Захирагчийн ажлын албаны даргын хууль бус шийдвэрийн улмаас өөрт учирсан хохирлоо гаргуулахаар иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.
МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

Германы Үндсэн хуулийн шүүхээс Засгийн газрын ногоон эрчим хүчний шилжилтийг дэмжихээр төсөвлөсөн 60 тэрбум еврог Үндсэн хууль зөрчсөн гэж үзлээ.
1 week ago

proger.mn #БЛИЦ: Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн, Хууль зүйн доктор (Dr.Jur) Д.Сүнжид оролцлоо
1 week ago

Иргэний нийгмийн байгууллагууд шүүхийн хараат бус байдалд үнэлгээ, хяналт шинжилгээ хийж байгааг НҮБ-ын тусгай илтгэгч Маргарет Саттертвэйт сайшаав
2 weeks ago
ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ХУРААНГУЙ
-
Тэтгэвэрт гарах насанд хүрсэн төрийн жинхэнэ албан хаагчийг үргэлжлүүлэн 65 нас хүртэл нь ажиллуулах үүргийг ажил олгогч хүлээх үү?
2023-11-24
-
Өөр бүтээгдэхүүнээр орлуулж үл болох шинжтэй бүтээгдэхүүний үнийг аж ахуй эрхлэгч үндэслэлгүй тогтоож нэмсэн бол чөлөөт зах зээлийн зарчмаар үнэ тогтоогдсон гэж үзэхгүй
2023-11-17
-
Өөрийн бус бусдын амь нас, эрүүл мэндийг хамгаалах зорилгоор аргагүй хамгаалалт хийх эрхтэй
2023-11-15
-
Хууль зүйн үндэсний хүрээлэн
2023-12-02 Судалгааны тайландуудаж байна ! -
Цолмонгийн Цэлмэг Гончигийн Оюунцэцэг
2023-12-01 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Хууль зүйн үндэсний хүрээлэн
2023-12-01 Судалгааны тайландуудаж байна ! -
Хууль зүйн үндэсний хүрээлэн
2023-12-01 Судалгааны тайландуудаж байна ! -
Хууль зүйн үндэсний хүрээлэн
2023-12-01 Судалгааны тайландуудаж байна ! -
Пүрвээгийн Баттулга, Болор-Эрдэнийн Төрболд, Очирбатын Төрболд, Хууль зүйн үндэсний хүрээлэн, Сайнтөрийн Цэрэндолгор
2023-12-01 Судалгааны тайландуудаж байна ! -
Цолмонгийн Цэлмэг
2023-11-30 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Хууль зүйн үндэсний хүрээлэн
2023-11-30 Судалгааны тайландуудаж байна ! -
Жамбалдоржийн Сайнхишиг
2023-11-30 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Хууль зүйн үндэсний хүрээлэн
2023-11-30 Судалгааны тайландуудаж байна !