Шүүхийн шийдвэрийн хураангуй
Гаргасан газар:
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх
8 шийдвэрийн хураангуй байна.
-
2022-11-25 Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхИргэн Дашаас шүүхэд хандан, “иргэн Амараас түрээсийн төлбөр, алдангийн хамт гаргуулах” нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндэслэлээ “… түрээсийн төлбөрөө хугацаанд нь төлөөгүй учраас гэрээг хугацаанаас нь өмнө цуцалсан. Иймд төлөгдөөгүй түрээсийн төлбөрийг алдангийн хамт төлөх ёстой” гэж, хариуцагч Амараас “… түрээсийн байрыг өөрийн хөрөнгөөр тохижуулсан байхад түрээсийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалсан учраас алданги төлөхгүй” гэж тус тус маргажээ.дэлгэрэнгүй
-
2022-11-25 Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхНэхэмжлэгч Наран нь хариуцагч Тулгад холбогдуулан түүнээс худалдан авсан орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, тухайн орон сууцыг банкны зээлийн барьцаанаас чөлөөлөхийг Тулгад даалгах тухай нэхэмжлэл гаргасан. Хариуцагч Тулга нь, нэхэмжлэгч худалдан авсан орон сууцныхаа төлбөрийг бүрэн төлж дуусгаагүй тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж тайлбарлаад, Нарантай гэрээ байгуулах үед тухайн орон сууц банкны зээлийн барьцаанд байсан. Зээлийн барьцаанд байсан байрыг банкнаас зөвшөөрөл авалгүй худалдсан тул бидний хооронд байгуулагдсан орон сууц худалдах худалдан авах гэрээ нь хүчин төгөлдөр бус гэж нэхэмжлэгчид холбогдуулан сөрөг нэхэмжлэл гаргасан.дэлгэрэнгүй
-
2022-11-25 Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх“Б” ХХК-ийн захирал нь ажилтан Д-тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачлагаар цуцалж, ажлаас чөлөөлсөн тушаал гаргасан, Д уг тушаалыг эс зөвшөөрч шүүхэд хандан “ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах” нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.Хариуцагч “Б” ХХК-иас нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, “хөдөлмөрийн хортой, халуун нөхцөлд ажиллаж 20-оос доошгүй жил тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн эмэгтэй 45 нас хүрсэн бол өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөнө” гэж хуульд зааснаар ажилтан Д-д ажлаас чөлөөлөхийг мэдэгдэж, талууд харилцан тохирсон тул хууль зөрчөөгүй” гэж маргасан.дэлгэрэнгүй
-
2022-11-07 Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхТөрийн албаны зөвлөлөөс албан тушаалтан Амарт холбогдуулан “хууль бус шийдвэр гаргасны улмаас төрд учруулсан хохиролд ...төгрөг гаргуулах” нэхэмжлэлийг иргэний хэргийн шүүхэд гаргажээ.дэлгэрэнгүй
-
2022-09-30 Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхТуяа нь Хуягааг үндсэн зээлийг хугацаа хэтрүүлж төлсөн, зээлийн хүүг дутуу төлсөн гэж, зээлийн хүүнд 30.938.356 төгрөг, алдангид 174.225.000 төгрөг, нийт 205.163.356 төгрөг гаргуулахаар хүүг гэрээнд зааснаар, алдангийн хэмжээг хуульд нийцүүлэн 50%-иар тооцож нэхэмжилсэн. Харин Хуягаа шүүхэд тайлбарлахдаа зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй, ийм өндөр хүү, алданги төлөхөөр тохироогүй, хожим баримт хэрэгтэй байна гэхэд нь итгэж гарын үсэг зурсан, цар тахалтай холбоотойгоор зээлийн хүүг 5%-иар бууруулж 68.142.952 төгрөг төлөхийг зөвшөөрнө, алданги төлөхийг зөвшөөрөхгүй гэжээ.дэлгэрэнгүй
-
2022-09-30 Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхИргэн Дорж нь Банктай орон сууцны зээлийн гэрээ байгуулж, жилийн 12 хувийн хүүтэй, 15 жилийн хугацаатай 112 сая төгрөгийг орон сууц худалдан авахаар зээлж, зээлийг хуваарийн дагуу төлөхөөр харилцан тохиролцож, банк нь зээлийн мөнгөн хөрөнгийг иргэн Доржид шилжүүлж, иргэн Дорж нь уг зээлийн мөнгөөр 2 өрөө орон сууц худалдан авч, худалдан авсан орон сууцаа уг Банкинд барьцаалжээ.дэлгэрэнгүй
-
2022-08-04 Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхИргэн Батаа /товчилсон нэрээр/ нь тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа эгнээ байр эзлэхийн өмнө зэрэгцээ эгнээнд чигээрээ яваа тээрийн хэрэгсэлд зам тавьж өгөх, тээврийн хэрэгсэл харилцан байраа солиход баруун гар талд яваа нь эхэлж байр эзлэх дүрмийг зөрчиж, эгнээ байр сольсоны улмаас иргэн Хишигээ /товчилсон нэрээр/-ийн Лексус маркийн тээврийн хэрэгслийг мөргөж, зам тээврийн осол гаргажээ.дэлгэрэнгүй
-
2022-08-04 Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхИргэн Хуягаа /товчилсон нэрээр/ бизнесийн үйл ажиллагаандаа зориулж иргэн Туяа /товчилсон нэрээр/-аас 230.000.000 төгрөгийг 2 сар 10 хоногийн хугацаатай, сарын 10 хувийн хүүтэй, үүргээ биелүүлээгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.5 хувийн алданги төлөхөөр тохирч, 2020 оны 5 дугаар сарын 20-ны өдөр зээлийн гэрээ байгуулсан, Туяа 230.000.000 төгрөгийг 3 хувааж, Хуягаагийн дансаар шилжүүлсэн байна. Туяа нь Хуягааг үндсэн зээлийг хугацаа хэтрүүлж төлсөн, зээлийн хүүг дутуу төлсөн гэж, зээлийн хүүнд 30.938.356 төгрөг, алдангид 174.225.000 төгрөг, нийт 205.163.356 төгрөг гаргуулахаар хүүг гэрээнд зааснаар, алдангийн хэмжээг хуульд нийцүүлэн 50%-иар тооцож нэхэмжилжээ.дэлгэрэнгүй
МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ
Ep 32 | Давагдашгүй хүчин зүйл нь Зээлдэгчийг үүргээс чөлөөлөх, багасгах үндэслэл болох уу?
1 week ago
Сэжигтэн П.Цагаан, Ц.Элбэгдорж нарыг баривчлах тухай шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулах тухай нийслэлийн прокурор болон мөрдөгчийн саналыг шүүх хүлээн авлаа
2 weeks ago
2024 оны 12 дугаар сарын эрэлттэй бүтээлийн чансаа (ranking)
2 weeks ago
2024 онд хайлтад хамгийн их ашигласан 100 түлхүүр үг
3 weeks ago
ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ХУРААНГУЙ
-
Австрали улсын күйнсланд мужийн “хүүхдийн шүүх”-ийн шийдвэрийн хураангуй-Мөрдөн шалгах ажиллагаанд оролцогчийн эрх, үүргийг сануулсан маягт нь энгийн, ойлгомжтой үг хэллэгээр бичигдэх ёстой.
2025-01-22
-
Иргэний үнэмлэхээ үрэгдүүлсэн гэж торгож байгаа нь буруу
2025-01-20
-
Зөрчлийн эрх зүй дэх шударга байх, зайлшгүй байх зарчмын хэрэгжилтийн хүрээ (Татварын маргааны жишээн дээр)
2025-01-20
-
Оюуны Инноваци ТББ
2025-01-22 Судалгааны тайландуудаж байна ! -
Мишигийн Батсуурь
2025-01-22 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Даваасүрэн Майцэцэг
2025-01-22 Нийтлэлдуудаж байна ! -
Мишигийн Батсуурь, Амарбаярын Бодьбилэг
2025-01-21 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Баатарын Сарантуяа Дагва-Очир Бумдарь, Дашдаваа Бадамдаш
2025-01-21 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Оюуны Инноваци ТББ
2025-01-20 Судалгааны тайландуудаж байна ! -
Оюуны Инноваци ТББ
2025-01-20 Судалгааны тайландуудаж байна ! -
Judilogy
2025-01-20 Мэдээллийн хуудасдуудаж байна ! -
Болдхуягийн Пүрэвсүрэн П. Эрдэнэжаргал, Д.Энхцэцэг
2025-01-19 Эрх зүйн шүүмждуудаж байна ! -
Нямдоогийн Баярмаа
2025-01-19 Нийтлэлдуудаж байна !