Шүүхийн шийдвэрийн хураангуй
Салбар:
Компани
2 шийдвэрийн хураангуй байна.
-
2022-11-03 Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхИргэн Эрдэнээс “ … “Х” Банкны эрх хүлээн авагчаар ажилладаг намайг тус Банкны эцсийн өмчлөгчөөр бүртгэсэн нь үндэслэлгүй, түүнчлэн “Х” Банкны охин компани болох “А” ХХК-ийн эцсийн өмчлөгчөөр иргэнийг бүртгэж байгаа нь үндэслэлгүй, эцсийн өмчлөгч нь хуулийн этгээд буюу “Х” банк байх боломжтой, харин “Х” банкны хувьд Монголбанкнаас банкны эрх хүлээн авагч томилогдсон банк тул түүнд эцсийн өмчлөгч байх боломжгүй” гэх зэрэг үндэслэлээр “Х” Банк болон “А” ХХК-ийн эцсийн өмчлөгчөөр иргэн Э-ийг бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгуулахаар захиргааны хэргийн шүүхэд хандсан, хариуцагч улсын бүртгэлийн байгууллагаас “хуулийн этгээдийн эцсийн өмчлөгч нь иргэн байхаар хуульд заасан тул дээрх хуулийн этгээдүүдийн эцсийн өмчлөгчөөр иргэн Э-ийг бүртгэсэн нь хууль зөрчөөгүй” гэж маргажээ.дэлгэрэнгүй
-
2022-10-24 Улсын дээд шүүхИргэн Цэцэг шүүхэд хандаж “… 2007 онд “АХ” ХХК-ийг үүсгэн байгуулж, улсын бүртгэлийн байгууллагад хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх удирдлагаар нь миний бие бүртгүүлсэн боловч компани үүсгэн байгуулагдсан цагаас үйл ажиллагаанд нь огт оролцоогүй, гүйцэтгэх удирдлагыг хэрэгжүүлээгүй. Бид шүүхийн шийдвэрээр гэр бүлээ цуцлуулсан, тэр үед Бат нь “компанийг өөрийн нэр дээрээ шилжүүлж авна” гэж мэдүүлсэн байдаг боловч одоог хүртэл компаниа шилжүүлэн аваагүй. Үүний улмаас би уг компанийн өмнөөс бусдын өмнө хариуцлага хүлээж, өр төлбөрийг нь төлөх болоод байна. Иймд Батыг “АХ” ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч болохыг тогтоож өгнө үү” гэжээ.дэлгэрэнгүй
ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ХУРААНГУЙ
-
Тэрбишийн Мөнх-Эрдэнэ
2023-03-22 Эсээ, нийтлэлдуудаж байна ! -
Ганхуягийн Давааням Гантөмөрийн Уянга
2023-03-21 Эрх зүйн шүүмждуудаж байна ! -
Баасангэрэлийн Дашням
2023-03-16 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Баасангэрэлийн Дашням
2023-03-16 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Доржтовоогийн Бямба-Од, Сайнтөрийн Цэрэндолгор
2023-03-15 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Мэндбаярын Долгорсүрэн А.Алтанзул, Ц.Баянмөнх
2023-03-15 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Мэндбаярын Долгорсүрэн
2023-03-14 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Бүрэнбатын Ган-эрдэнэ
2023-03-10 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Зоригтбаатарын Янжинлхам
2023-03-10 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Хүний эрхийн Үндэсний Комисс
2023-03-09 Сэтгүүлдуудаж байна !