Нийтлэлийн бодлого
- Легал дата нь үндэсний болон олон улсын түвшний онол, практикийн хувьд ач холбогдол бүхий, шинжлэх ухааны судалгааны арга, арга зүйн дагуу бичигдсэн, судалгааны бүтээлд тавигдах нийтлэг болон тусгай шаардлагыг хангасан гэж буй бүтээлийг байршуулан нийтэд дамжуулах бодлогыг баримтална.
- Легал датад байршуулахаар илгээж буй бүтээл нь гадаад болон дотоодын сэтгүүлд хэвлэгдсэн болон бусад байдлаар нийтийн хүртээл болсон байж болно.
- Судалгааны бүтээл нь бүтээлийн хэлбэрээс үл хамааран зохиогчийн эрхийг зөрчөөгүй, зохих ёсоор эшлэл, зүүлт авсан байна.
Легал датад дараах хэлбэрийн бүтээлийг байршуулж болно:
- Эсээ, нийтлэл;
- Эрх зүйн шүүмж;
- Эрдэм шинжилгээний илтгэл, өгүүлэл;
- Бакалаврын төгсөлтийн ажил;
- Магистрын зэрэг хамгаалсан бүтээл;
- Докторын зэрэг хамгаалсан бүтээл;
- Нэг сэдэвт бүтээл;
- Судалгааны тойм, тойм судалгаа;
- Судалгааны тайлан;
- Гарын авлага, аргачлал;
- Сэтгүүл;
- Хууль зүйн орчуулга /эрх зүйн акт, бүтээл/.
Нэг. Эсээ, нийтлэл
Эсээ, нийтлэл нь салбарын аливаа асуудлыг үзэл бодол, чөлөөт сэтгэлгээний хүрээнд илэрхийлсэн бүтээл байна. Эсээ, нийтлэл зохиогч үзэл бодол, чөлөөт сэтгэлгээгээ илэрхийлэхдээ шинжлэх ухаанчаар хандаж, бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэж, тоон мэдээлэл, эшлэл, зүүлтээр санаагаа бататгасан байна.
Хоёр. Эрх зүйн шүүмж
Эрх зүйн шүүмжийг хууль зүйн шинжлэх ухааны хүрээн дэх эрдэм шижилгээний бүтээл (нэг сэдэвт зохиол, өгүүлэл, илтгэл гэх мэт), шүүхийн шийдвэр болон хууль тогтоомжийн төсөл, эрх зүйн актад бичсэн байна. Хууль зүйн магистр, докторын зэрэг горилох бүтээлд өгөх шүүмж хамаарахгүй. Эрх зүйн шүүмж нь тухайн бүтээлийн шинжлэх ухааны үнэ цэнэ, шинжлэх ухаанд оруулах хувь нэмэр, эерэг, сөрөг шинж, давуу болон сул талыг тэнцвэртэйгээр гаргах, практик болон онолын ач холбогдолд үнэлэлт өгсөн байх бөгөөд зохиогчийн тухайд субьектив байдлаар дүгнэлт хийхээс ангид байна.
Гурав. Эрдэм шинжилгээний илтгэл, өгүүлэл
Эрдэм шинжилгээний илтгэл, өгүүлэл нь онолын болон практикийн тулгамдсан асуудлыг хөндсөн, хандлага зохицуулалтыг харьцуулан авч үзсэн, эсхүл шийдэл эрэлхийлсэн, шинжлэх ухааны үндэслэлтэй санал, дүгнэлт гаргасан, судалгааны ач холбогдолтой бүтээл байна.
Дөрөв. Судалгааны тойм, тойм судалгаа
Судалгааны тойм нь тухайн судалгааны тайлангийн агуулга, үр дүнг тоймлосон, тойм судалгаа нь тухайн сэдвийн хүрээн дэх асуудлуудыг тоймлон танилцуулсан байна. Судалгааны тойм, тойм судалгаа нь 10-30 хүртэлх хуудастай байна.
Тав. Нэг сэдэвт бүтээл
Нэг сэдэвт бүтээл буюу монограф нь шинжлэх ухааны тодорхой сэдвийн талаар бичсэн бүтээл байна. Нэг сэдэвт бүтээл нь 50-аас доошгүй хуудастай байна.
Зургаа. Судалгааны тайлан
Судалгааны тайлан нь академик болон бодлогын судалгаа, хяналт-шинжилгээ, мониторингийн тайлан байна.
Долоо. Сэтгүүл
Сэтгүүл нь шинжлэх ухааны онол, практик, арга зүйн мэргэжлийн цуврал сэтгүүл байна.
Найм. Хууль зүйн орчуулга /эрх зүйн акт, бүтээл/
Орчуулгын бүтээл нь гадаад хэлээр бичигдсэн судалгааны бүтээл, мөн гадаад улсын эрх зүйн актыг орчуулсан бүтээл байна.
Редакцийн зөвлөл:
- Редакцийн зөвлөл нь нийтлэлийн бодлогыг тодорхойлох санал, шүүмж өгөх, бүтээлийн чанарт хяналт тавих, дээшлүүлэх болон үйл ажиллагаанд дэмжлэг, туслалцаа үзүүлнэ.
- Редакцийн зөвлөл нь тэргүүн, гишүүнийг оролцуулан 5-аас доошгүй 11-ээс дээшгүй гишүүнтэй байна. Сэтгүүлийн зөвлөлийн дарга, нарийн бичгийн дарга, гишүүдийг “Легал дата” ХХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөл сонгож, чөлөөлнө.
МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

S2EP20. Б.Дөлгөөн & Н.Хулан: Захиргааны хэм хэмжээний акттай холбоотой маргаан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийн судалгаа
6 days ago

Д.Ганзориг - "Хуульчдын холбоо ба Захиргааны эрх зүй" сэдэвт хүндэтгэлийн лекц
1 week ago

“Хиймэл оюун ба эрх зүйн тогтолцоо” олон улсын эрдэм шинжилгээний хурал
1 week ago

S2EP19. П.Намуун - Хууль бусаар мөрдөж мөшгих гэмт хэргийн шүүхийн шийдвэрт хийх дүн шинжилгээ
2 weeks ago
ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ХУРААНГУЙ
-
Хохирогч сэтгэцэд учирсан хор уршгийг нэхэмжлэх эсэх нь өөрийнх нь сонголт болно
2025-05-28
-
Үл хөдлөх эд хөрөнгөд ипотек тогтоож “буцаан худалдан авах үүрэг ногдуулах” боломжтой юу ?
2025-05-25
-
Газрын тосны тухай хууль, Төсвийн тухай хуулийн зарим заалт Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх асуудлаар үүсгэсэн маргаан хянан шийдвэрлэх ажиллагааг хэрэгсэхгүй болгосон Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 14 дүгээр магадлалын тойм
2025-05-21
-
Баттулгын Дөлгөөн
2025-05-28 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Түвшинжаргал Анужин, Эрдэнэ-Очир Жавзмаа
2025-05-27 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Төмөрбаатарийн Лхагважаргал
2025-05-27 Эрх зүйн шүүмждуудаж байна ! -
Равданбямбын Оюундэлгэр
2025-05-26 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Мөнхсүх Маралгуа
2025-05-26 Бакалаврын ажилдуудаж байна ! -
Judilogy
2025-05-26 Мэдээллийн хуудасдуудаж байна ! -
Хүүхлээ Одонтуяа
2025-05-23 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Нямсамбуугийн Оюунтунгалаг
2025-05-23 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Төмөрбаатарийн Лхагважаргал
2025-05-23 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Нямдоогийн Баярмаа
2025-05-22 Нэг сэдэвт бүтээлдуудаж байна !