“Дагнасан шүүхийн тогтолцоо: Хүүхдийн эрх ашиг ба гэр бүл” олон улсын эрдэм шинжилгээний хурал (III хэсэг)

1 week ago

Гэр бүл, хүүхдийн хэргийн анхан болон давж заалдах шатны шүүх байгуулахтай холбогдуулан Монгол Улсын дээд шүүх, Шүүхийн академи, Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллага болон Ханнс-Зайделийн сан хамтран “Дагнасан шүүхийн тогтолцоо: Хүүхдийн эрх ашиг ба гэр бүл” олон улсын эрдэм шинжилгээний хурлыг  2025 оны 06 дугаар сарын 25-ны өдөр зохион байгууллаа.

III хэсгийн илтгэлийг танилцуулж байна.

Хүүхдийн эрхийн чиглэлээр мэргэшсэн профессор, ЮНИСЕФ-ийн Хүүхдийн эрхийн асуудлыг хариуцсан тэргүүлэх мэргэжилтэн, Лейдений их сургуулийн Хууль зүйн сургуулийн Хүүхэд ба Эрүүл мэндийн салбар хариуцсан тэнхимийн эрхлэгч, Хууль зүйн доктор Тон Лиефаард: Олон улсын хүүхдийн эрх: Хүүхэд, гэр бүл, шүүхийн үүргийн талаарх эргэцүүлэл

БНСУ-ын Сөүлийн Гэр бүлийн шүүхийн Ерөнхий шүүгч Ким Хён Рюл: БНСУ-ын гэр бүлийн шүүхийн түүх ба орчин үеийн чиг хандлага

Сэтгэл судлаач, "Human Ethos" байгууллагын захирал, Баруун Австралийн их сургуулийн Хуулийн тэнхимийн дэд профессор Карли Шревер: Гэр бүлийн шүүхийн шүүгчийн сэтгэлзүйн эрүүл мэнд

Хууль зүй, дотоод хэргийн яамны Хувийн эрх зүйн хэлтсийн дарга О.Оюунзул: Гэр бүлийн шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн төслийн танилцуулга

Хэлэлцүүлэг

Хаалт