“Дагнасан шүүхийн тогтолцоо: Хүүхдийн эрх ашиг ба гэр бүл” олон улсын эрдэм шинжилгээний хурал (I хэсэг)

1 day ago

Хурлыг нээж, Монгол Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч Д.Ганзориг “Гэр бүл, хүүхдийн  хэргийг дагнан шийдвэрлэх шүүх байгуулах нь хүүхдийн хууль ёсны эрх ашгийг зохих ёсоор хамгаалах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох онцлогт нийцсэн нөхцөлийг бүрдүүлэх, шүүхийн ачааллыг зөв хуваарилах, гэр бүлийн хариуцлагыг дээшлүүлэх, эвлэрүүлэн зуучлалын үр нөлөөг ахиулах зэрэг олон талын ач холбогдолтой болохыг харж болно.

Энэ утгаараа бидний хувьд тойргийн дагнасан шүүх байгуулагдаж байгаа нь ахиц боловч цаашид олон улсын туршлага, хөгжилд зэрэгцэж очих, дотооддоо дагнасан шүүхийн манлайллыг түүчээлэх өндөр хариуцлага хүлээгдэж байна.

Түүнчлэн шүүгдэгч, гэр бүл цуцлах маргааны оролцогч зэргээр хууль зүйн процесст оролцоно гэдэг хүүхдийн хувьд ойлгоход хүнд, зарим талаар айж эмээх сэтгэгдэл төрүүлэхүйц насанд хүрэгчдийн ертөнцөд хөл тавьж буй явдал гэдгийг ч бид мартаж болохгүй. Иймд Улсын дээд шүүхээс хүүхдийн эрхийн асуудлыг онцгойлон анхаарч, хүүхдэд ээлтэй шүүхийг хөгжүүлэхэд анхаарч ажиллана” гэдгийг онцолж байв.

Үндсэн илтгэл: Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын шүүгч П.Золзаяа: Үндсэн хууль болон иргэний эрх зүй дэх гэр бүлийн хамгаалалт

 

Үндсэн илтгэл: Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн, Хууль зүйн доктор Ч.Хосбаяр: Гэр бүл, хүүхдийн хэргийн шүүх - Үзэл баримтлал, бүтэц, харьяалал, Монголын загвар

 

Нагояагийн их сургуулийн профессор, Хууль зүйн доктор Харада Аяако: Япон улсын Гэр бүлийн шүүхээс гэр бүл салалт, асран хамгааллын маргааныг хянан шийдвэрлэх нь

 

Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын шүүгч, Хууль зүйн доктор Н.Баярмаа: Монгол Улсын гэр бүлийн хөрөнгийн зохицуулалтын онцлог, шүүхийн практик

 

БНТУ-ын дээд шүүхийн Иргэний хэргийн 2-р танхимын шүүгч, Гэр бүлийн эрх зүйн үнэлгээний зөвлөлийн дарга Севил Картал: БНТУ-ын Гэр бүлийн тухай хууль дахь хүүхдийн асрамж ба хүүхдийн эрхийн тухай

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ж.Лхагвасүрэн: Монгол Улс дахь хүүхдийн асрамжийн эрх зүйн зохицуулалтын тулгамдсан асуудал

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Н.Оюунтуяа: Хүүхэд үрчлэлтийн талаарх зарим зохицуулалтыг боловсронгуй болгох асуудал

 

Хэлэлцүүлэг

 

Эх сурвалж: https://www.supremecourt.mn/

Бичлэгийг: https://www.facebook.com/mncourt/videos/694860710122803 

Постер зургийг: https://www.facebook.com/mncourt