Бүтээлийн нэр
Монголчуудын өв өвлөх эрхийн тухай
Тэмдэглэл
Монголын төр, эрх зүй сэтгүүлийн 2004 оны 2 дугаарт нийтлэгдсэн
Хэлбэр
Эрдэм шинжилгээний өгүүлэл
Салбар
Өв залгамжлалын эрх зүй
Бүтээлийн товч
Энэхүү өгүүлэлд монголчуудын өв өвлөх эрхийн талаарх Их засаг, Халхын шинэ олдсон цааз эрхэмжийн дурсгалт бичиг, Монгол-Ойрадын Их цааз, Халх журам болон Монгол цаазын бичиг зэрэг эрх зүйн сурвалж дахь зохицуулалтыг товч байдлаар авч үзсэн. Улмаар эдгээр хууль цаазын эх сурвалж дахь өвлөх эрхийн зохицуулалт нь хэдийгээр агуулгын хувьд товчхон, үйлчилж байсан цаг хугацааны хувьд харилцан адилгүй цаг үед хамаарах хэдий ч тэдгээрийг агуулгыг нэгтгэн харвал нэгнийхээ дутууг нөхөн зохицуулсан шинжтэй байгааг тодруулан харуулахыг зорьлоо.
Мөн, хууль, эрх зүйн салбарын судлаачдын тэр бүр судалж, судалгааны эргэлтэд хангалттай хэмжээнд хүртэл оруулж чадаагүй байгаа Академич Ш.Нацагдоржийн 1971 онд хэвлүүлсэн, XYIII зууны 2 дугаар хагасын үе дэх хамаарах монголчуудын өв өвлөх эрхэд хамаарах, тодруулбал Түшээт хан аймгийн засаг Дэчинрампилын хошууны ардаас өв хөрөнгөө үр хөвгүүддээ залгамжлуулахаар өргөн барьж байсан гэрээ бичгүүдийг эмхэтгэл зэрэг ховор нандин, эргэцүүлж судалбал зохих сурвалж, материалууд олон байгаа болохыг өв залгамжлалын эрх зүй сонирхон судлагч хэн бүхэнд сануулах зорилгын үүднээс бичсэн өгүүлэл болно.
Түлхүүр үг
гэрээслэл, аман гэрээс, өв идэх, Их засаг, Халхын шинэ олдсон цааз эрхэмжийн дурсгалт бичиг, Монгол-Ойрадын Их цааз, Халх журам, Монгол цаазын бичиг
Бичигдсэн огноо
2004
Хуудсын тоо
6
Хэл
Монгол
Байршуулсан огноо
2025-06-25
Товч мэдээлэл үзсэн
42
Бүрэн эхээр нь үзсэн
2
Эшлэлийн тоо
14
Санал болгож буй эшлэлийн загвар
Г.Мөнхтулга “Монголчуудын өв өвлөх эрхийн тухай” (2004), ... дахь/дэх тал. Legaldata-аас унших боломжтой: https://legaldata.mn/b/2436
Цуглуулганд нэмэх
Бүтээлийг цуглуулгандaa нэмэхийн тулд нэвтэрсэн байх шаардлагатай.
Бүртгэлтэй бол нэвтрэх | Бүртгэлгүй бол бүртгүүлэх
Эшлэлүүд

[1] МЭӨ 1792-1750 оны үед Вавилоныг захирч байсан Хаммурап хааны хуулийн 165-р зүйлд: (Өвлүүлэгч) өв залгамжлагчдаасаа өөрт таалагдсан хэн нэгэнд газар, байшин эсхүл цэцэрлэгээ бэлэглэж, энэ талаараа гарын үсэг бүхий баримт үйлдэж өгвөл (түүний) нас барсны дараа хүүхдүүд нь /эр/ өв хөрөнгийг хуваан авах үед уг этгээд өөрийн бэлэгнээс гадна үлдэх хөрөнгөөс бусадтай адил хэмжээгээр хуваан авах эрхтэй хэмээн заасан нь бидэнд мэдэгдэж буй гэрээслэл хэмээх ойлголтын үндсэн шинжийг агуулсан анхны эрх зүйн зохицуулалт юм.

[2] Я.Цэвэл. “Монгол хэлний товч тайлбар толь”. УБ 1966 он 171-р тал.

[3] “Монголын нууц товчоо”. УБ 1990 он. 230-р тал.

[4] Rashīd al-Dīn Ṭabīb. The Successors of Genghis Khan. Translated by John Andrew Boyle, Columbia University Press, 1971. 17 тал.

[5] Нэрт эрдэмтэн И.Дашням, Ш.Чоймаа, Э.Авирмэд, С.Сэнгээ, Б.Шаравнямбуу, Б.Балган, Х.Сэлэнгэ нар 1995 онд нийтлэгдсэн “Эзэн богд Чингисийн ИХ ЗАСАГ” бүтээлдээ Их засаг хуулийн талаар бичсэн түүхч ал-Маркизи-ад-Дин, Магаки, Ибн-Батута, ата-Малик Жувейн, Рашид-ад-Дин, нэрт аялагч Плано Карпини, Гильом де Рубрук, Марко Поло нарын болон “Их Засаг” хуулийг судалсан нэрт эрдэмтэд Г.В.Вернадский, В.В.Бартольд, Б.Я.Владиморцов, П.С.Попов зэрэг эрдэмтдийн бүтээлд тулгуурлан уг хуулийн зүйл, заалтыг сэргээх оролдлого хийснийг ашиглав. “Эзэн богд Чингисийн ИХ ЗАСАГ” УБ. 1995 он. 47-р тал.

[6] : “...нөхөр нь нас барвал хөвгүүдгүй тохиолдолд бүх өмч хөрөнгийг бэлбэсэн эхнэр авах бөгөөд хэрэв охинтой бол бүх хөрөнгийг охин нь авах бөлгөө. Хэд хэдэн хөвгүүд байвал хөрөнгийг адилхан хувааж авах ба нэг, хоёр дахь эхнэрүүдийн хүүхдүүд адил эрхтэй аж. Нас барсан эцэг эхийг оршуулаагүй байхад өмч хөрөнгийг нь хуваахыг хориглоно.” В.А.Рязановский. “Монголчуудын хууль цаазын дурсгал бичгүүдийн түүхэн тойм, Их Засаг хууль” УБ. 2000 он. 131-р тал.

[7] Нөгөө талаар Чингис хаан 1204 онд Найманы улсыг дарлаа хэмээн Таян ханы бичгийн сайд Тататунга зугтан явахад Хасар түүнийг барин авч улмаар түүнд шавь орсон хийгээд, Эзэн хаан түүний их эрдэмт хүн болохыг мэдээд уйгар бичгээр монгол үг бичихэд хан хөвгүүдийг зааж сургахыг тушаажээ. Ийнхүү монголчууд уйгар бичгийг төрийн бичгээр хэрэглэх эх тавигдсан гэж үзвэл 1206 оны үед бичгэн хэлбэрийн гэрээслэлийн талаар ярих нь өөрөө нилээд түвэгтэй асуудал болох байсан бизээ.

[8] Х.Пэрлээ. “Монгол ба төв азийн орнуудын соёлын түүхэнд холбогдох хоёр ховор сурвалж бичиг” УБ. 1974 он. 110-р тал. Халхын үйсэн дээрх цааз эрхэмжийн бичиг цаазыг судлаачид XVI зууны сүүлчээс XVII зууны 30-аад он хүртэл хугацаанд Халхын язгууртан ноёдын 18 удаагийн чуулганаар хэлэлцэн тогтоосон гэж үздэг.

[9] Монгол-Ойрадын Их Цааз XYI-XYII зууны үе нь монголын их гүрэн саланги тусгаар байдалтай, олон хан толгойлсон засаг захиргааны хувьд бие даасан байдалтай жижиг нэгжүүдэд хуваагдсан үе байсан учир бүрэлдэн бий болсон улс төр, нийгэм, эдийн засаг, эрх зүйн бүх нөхцөл байдлуудыг үнэлэн үзэж, Монгол-Ойрадын хүчийг нэгтгэж, гадны дайсны эсрэг хамтын хүчээр тэмцэх хууль эрхийн үндсийг бүрдүүлэхийн тулд Ойрадын Баатар хунтайжийн санаачилгаар 1640 онд халх, ойрадын дундах нутагт хуралдсан чуулган дээр Монгол-Ойрадын их цаазыг тогтоосон гэдэг. Энэхүү цааз нь 1640 оноос Монгол Манжид дагаар орсон 1691 он хүртэл Монгол Ойрадад, Баатар хунтайжийн хүү Галдан хунтайж 1677-1697, 1698 онд Ойрадын холбоог толгойлж байхдаа 1640 оны хуулинд хоёр удаа нэмэлт хийсэн болон 1741-1761 оны хооронд торгуудын ноён Донроврашийн тус хуульд 53 зүйлтэй нэмэлт хийсэн тухай профессор В.А.Рязановскийн тэмдэглэснээс үзвэл тус хууль нь Ойрад Манжид эзлэгдсэн 1758 оныг хүртэл 100 илүү жил үйлчилсэн ажээ.

[10] Тухайн үед Манжийн Энх амгалан хаан “Шинэ дагасан халх нарыг түр тэдний хууль ёсоор болтугай” хэмээн зарлиг буулгасан гэдэг.

[11] Профессор С.Жалан-Аажав 1958 онд “Халх журам бол монголын эртний хууль цаазын дурсгалт бичиг” судалгааны бүтээлээ хэвлүүлсэн уг сурвалжийг хууль зүйн шинжлэх ухааны үүднээс дагнасан судалсан анхны судалгаа болсон. Улмаар 1995 онд нийтлэгдсэн “Халх журам” хэмээх бүтээлдээ уг цаазыг 14 бүлэгт хуваан авч үзсэнийг ашиглав.

[12] Академич Ш.Нацагдорж нь Халх журам үйлчилж байх үеийн буюу XYIII зууны 2-р хагасын үе дэх монголын өвлөх эрхийн холбогдол бүхий бичиг тодруулбал Түшээт хан аймгийн засаг Дэчинрампилын хошууны ардаас өв хөрөнгөө үр хөвгүүддээ залгамжлуулахаар өргөн барьж байсан гэрээ бичгүүдийг эмхэтгэн “Монголчуудын өв өвлөх эрх” нэртэйгээр 1971 онд хэвлүүлжээ.

[13] Ингэж үзэх болсон үндэслэл юу хэмээвээс: Халх журам хууль нь Монгол цаазын бичигтэй тодорхой цаг үед давхцан монголын нийгмийн амьдралыг зохицуулж байсан хийгээд уугуул монгол хууль цаазнаас зарим зүйлсийг нь /Манж улсын ашиг сонирхлын үүднээс/ илүү тодорхой болгон хуульчилсан хэмээгдэх учир Монгол цаазын бичгийн тэргүүн дэвтэр. 2-р зүйлд заасан “Гадаад монголын тайж нар ... бие нь өнгөрвөл зэргийг нь гагцхүү төрсөн хөвгүүн, ач, төрсөн ах дүүд тасралтгүй залгамжлуулна” гэсэн зохицуулалт үйлчилж байсантай холбоотой. Дэлгэрэнгүйг  Б.Баярсайхан “Монгол Цаазын Бичиг” УБ. 2001 он 152-р талаас үзэх боломжтой.

[14] Мөн номны Зэрэг залгамжлахуй нь дор дэвтэр.