“Шударга ёсны төлөө гүйцгээе – Run for Justice” олон нийтийн гүйлтэд оролцохыг урьж байна

1 week ago

Та бүхнийг “Оюуны Инноваци” ТББ-аас нийгэмд шударга ёсны үнэлэмжийг нэмэгдүүлэх, уриалах зорилгоор зохион байгуулах гэж буй “Шударга ёсны төлөө гүйцгээе – Run for Justice” 2025 олон нийтийн гүйлтийн арга хэмжээнд нэгдэхийг урьж байна.
 
⏰Хэзээ: 2025 оны 6-р сарын 14-ний өдрийн 10:00 цагаас
🎯Хаана: Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн жижиг гүйлтийн тойрог, 3.5км
👫Хэн оролцох: Шударга ёсны зарчмыг эрхэмлэгч хэн бүхэнд нээлттэй
⏰Бүртгэл: 2025 оны 6 дугаар сарын 13-ны өдрийг дуустал ЭНД дарж бүртгүүлнэ үү.
🏆 Шагнал: 1-3 дугаар байранд орсон оролцогчид legaldata.mn цахим санг ашиглах Алтан багцын 1 сарын эрх, 4-10 дугаар байранд оролцогчид legaldata.mn цахим санг ашиглах Мөнгөн багцын 1 сарын эрхийн Бэлгийн карт
💸Бүртгэлийн хураамж: 15,000 төгрөгийг Голомт банкны 43001500 1175146360 тоот дансанд тушаана. Гүйлгээний утга дээр нэр, утасны дугаар бичээрэй.
☺️ Байгууллага, хамт олноороо оролцох нээлттэй.