Бүтээл оруулах заавар
Хэрэглэгч LegalData-д бүтээл оруулахын тулд эхлээд "Профайлаа үүсгэсэн" байх шаардлагатай. Зохиогчоор бүртгүүлсэн тохиолдолд LegalData-д нэвтэрсний дараа вэб сайтын баруун талд “Бүтээл оруулах” гэсэн цэс харагдана. Энэхүү цэс дээр дарсан тохиолдолд дараах санамж гарч ирнэ.
Энэ хэсэгт хэрэглэгчид “Бүтээл оруулах заавар”-ыг харуулах ба “үргэлжлүүлэх” сонголтыг хийснээрр “Бүтээл оруулах” дараах мэдээлэл бүхий талбар гарч ирнэ.
- “Бүтээлийн нэр” гэсэн хэсэгт тухайн бүтээлийн нэрийг бүтнээр “крилл” үсгээр бичих бөгөөд товчилсон үг, хэллэг хэрэглэхгүй.
- “Зохиогч” гэсэн хэсэгт таны нэр автоматаар гарч ирсэн байна. Уг хэсэгт тухайн бүтээлийг хамтран бичсэн хүнийг LegalData-ийн сангаас шүүж уг талбарт хамт оруулах боломжтой. Хэрэв LegalData-д бүртгүүлээгүй бол доод талын “Хамтран зохиогч” гэсэн хэсэгт хамтран зохиогчийн нэрийг, овогтой нь бүтэн бичиж оруулна. Жишээ нь: Батын Дорж.
- “Тэмдэглэл” гэсэн хэсэгт бүтээлийг өөр байгууллагын тэтгэлэг, дэмжлэг, санхүүжилтээр бичсэн болон бүтээлтэй холбогдох мэдээллийг товч оруулна. Жишээ нь: Энэхүү судалгааг Нээлттэй Нийгэм Форумын санхүүгийн дэмжлэгтэйгээр гүйцэтгэв. Мөн тухайн бүтээл нь эрдэм шинжилгээний хуралд хэлэлцэгдсэн талаарх мэдээллийг оруулж болно.
- “Бүтээлийн хэлбэр” гэсэн хэсэгт тухайн бүтээл нь илтгэл, өгүүлэл, докторын зэрэг хамгаалсан бүтээлийн аль нь болохыг сонгоно.
- “Бүтээлийн товч” гэсэн хэсэгт тухайн бүтээлийн ерөнхий агуулгын талаарх товч мэдээллийг оруулна. Энэ товч мэдээлэл нь 550 тэмдэгтээс багагүй байна. Бүтээлийн товч агуулгыг ойлгомжтой байдлаар оруулах нь хэрэглэгч зөв сонголт хийхэд тус дөхөм болно. Хэрэв мэдээлэл 550 тэмдэгт хүрэхгүй бол бүтээл оруулах явц баталгаажихгүй болохыг анхаарна уу.
- “Түлхүүр үг” гэсэн хэсэгт тухайн бүтээлийг хайхад гарч ирэх түлхүүр үгүүдийг бичнэ. Тухайлбал, та захиргааны эрх зүйн өгүүлэл, нийтлэл оруулж буй бол: захиргаа, захиргааны эрх зүй зэрэг таны бүтээлийг хайлтаар хялбар олоход туслах үг, холбоосыг оруулна. Хайлтанд ашиглах үгийн мэдээлэл нь 70 тэмдэгтээс багагүй байна. Хэрэв түлхүүр үг 70 тэмдэгт хүрэхгүй бол бүтээл оруулах явц баталгаажихгүй болохыг анхаарна уу.
- “Салбар” гэсэн хэсгээс уг бүтээл нь аль салбарт хамаарахыг сонгоно. Хэд хэдэн салбарыг сонгох боломжтой.
- “Бүтээл бичсэн огноо” гэсэн хэсэгт тухайн бүтээлийг бичиж дуусгасан огноог оруулна.
- “Хуудсын тоо” гэсэн хэсэгт тухайн бүтээлийн хуудсын тоог оруулна. Бүтээлийн гарчгийг тусдаа нүүр хуудас бичсэн бол уг хуудсыг түүнчлэн ном зүйг хуудсын тоонд оруулахгүй.
- “Хэл” гэсэн хэсэгт тухайн бүтээл ямар хэлээр бичигдсэнийг сонгоно.
- “Эшлэлийн тоо” гэсэн хэсэгт тухайн бүтээлд хэдэн эшлэл авсан тоог бичнэ.
- "Бүтээлийн эшлэлүүд" гэсэн тухайн бүтээл авсан бүх эшлэлийг ямар нэгэн засвар, өөрчлөлтгүйгээр хуулж (Word file-аас хуулж оруулбал тохиромжтой) оруулна. Бүтээлийн эх сурвалжийн жагсаалтыг хуулж оруулахгүйг анхаарна уу.
Дээрх мэдээллүүдийг бүрэн оруулсны дараа “Хадгалах” гэсэн товч дээр дарах бөгөөд ийнхүү дарахад доорх талбар гарч ирнэ.
- “Choose file (Файл сонгох)” дээр дарж “зөвхөн pdf өргөтгөлтэй”-өөр бүтээлийг хавсаргаж оруулна. “Хадгалах” товчийг дарна. Бүтээлийн хэмжээ нь 16MB-аас илүүгүй байхыг анхаарна уу. Жич: “Word” өргөтгөлтэй файлыг “PDF”өргөтгөлтэй файл болгохын тулд “File” цэсний “Save as” командыг сонгож, гарч ирэх цонхоос “save as type” гэсэн хэсгээс “PDF” гэсэн сонголтыг хийж хадгалснаар тухайн файл “PDF” өргөтгөлтэйгөөр хадгалагдана.
Таны илгээсэн бүтээлийг “legaldata.mn” хянаж, идэвхжүүлсэн тохиолдолд таны бүтээл LegalData-д байрших ба таны анх бүртгүүлсэн и-мэйл хаягаар дараах агуулгатай и-мэйл очно.
МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

S2EP19. П.Намуун - Хууль бусаар мөрдөж мөшгих гэмт хэргийн шүүхийн шийдвэрт хийх дүн шинжилгээ
4 hours ago

2025 оны 4 дүгээр сарын эрэлттэй бүтээлийн чансаа
1 week ago

“Легал дата"-ийн ТУЗ-ийн дарга, доктор, олон улсын арбитрч Т.Алтангэрэл Сингапурын Олон Улсын Арбитрын Төв, Хөрөнгө Оруулалтын Маргаан Шийдвэрлэх Олон Улсын Төв, БНСУ-ын Арилжааны Арбитрын Зөвлөлийн арбитрчаар томилогдон ажиллаж байна
2 weeks ago

2025 оны 3 дугаар сарын эрэлттэй бүтээлийн чансаа
1 month ago
ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ХУРААНГУЙ
-
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.6 дахь хэсгийн холбогдох зохицуулалт Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн тухай Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 02 дугаар дүгнэлтийн тойм
2025-05-08
-
Төлбөр төлөгчийн худалдан борлогдоогүй эд хөрөнгийг төлбөр авагч төлбөрт тооцон авахаас татгалзсан нөхцөлд гүйцэтгэх баримт бичгийг буцааж, түүнийг дахин гүйцэтгүүлэхээр ирүүлэхгүй байхаар хуульчилсан нь Үндсэн хууль зөрчсөн
2025-05-08
-
Тавиул мал зудад үрэгдсэний эрсдэлийг малчин хариуцах уу, малын эзэн хариуцах уу?
2025-05-05
-
Мягмаржавын Уянга
2025-05-08 Магистрын ажилдуудаж байна ! -
Judilogy
2025-05-07 Мэдээллийн хуудасдуудаж байна ! -
Батцэнгэлийн Тэлмэн, Эрдэнэбаатар Эрхбилгүүн
2025-05-06 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Цэнджавын Амарсанаа
2025-05-02 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Баттулгын Дөлгөөн
2025-05-01 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Лхагвасүрэнгийн Галбадар М.Мөнхбаатар
2025-05-01 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Д. Отгонбаяр
2025-04-30 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Пүрэвжалын Намуун
2025-04-29 Эрх зүйн шүүмждуудаж байна ! -
Одонхүүгийн Мөнхсайхан
2025-04-29 Судалгааны тайландуудаж байна ! -
Баттулгын Дөлгөөн
2025-04-29 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна !