Фидуцийн гэрээний дагуу тээврийн хэрэгслийн өмчлөгчөөр бүртгэгдсэн нь учирсан хохирлыг хариуцан арилгах үндэслэл болохгүй
Шүүхийн нэр: Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх
Шийдвэрийн огноо, дугаар: 2024.09.06, 210/МА2024/01720
Тоймын огноо, дугаар: 2025.01.13 №01
Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон.
Санамж: Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.
Жолооч Т.Н нь “У” ХХК-ийн өмчлөлд бүртгэлтэй тээврийн хэрэгслийг жолоодож явах үедээ зам тээврийн осол гаргаж, Ц.Б-гийн өмчлөлийн автомашинд 34,834,000 төгрөгийн, эрүүл мэнд болон бусад эд хөрөнгөд хохирол учруулсан. Нэхэмжлэгч Ц.Б нь тээврийн хэрэгслийн өмчлөгч буюу эзэмшигчээр “Б” ХХК-ийг тодорхойлж, тус компаниас автомашинд учирсан хохиролд 34,834,000 төгрөг шаардаж, бусад хохирлыг “У” ХХК болон “С” ХХК-иас шаардаж нэхэмжлэл гаргасан.
Хариуцагч “Б” ХХК нь Т.Н-ийн жолоодож явсан тээврийн хэрэгслийг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах арга болох фидуцийн гэрээгээр “У” ХХК-ийн өмчлөлд шилжүүлсэн тул тус компани хохирлыг хариуцна гэж, “У” ХХК нь тухайн тээврийн хэрэгслийн өмчлөх эрхийг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар фидуцийн гэрээгээр шилжүүлэн авсан боловч бодитоор Т.Н эзэмшиж, “С” ХХК-ийн ажил үүргийг гүйцэтгэж байхдаа зам тээврийн осол гаргасан, хохирлыг “С” ХХК хариуцна гэж, “С” ХХК нь осолд хариуцлага хүлээвэл зохих этгээдийг жолооч Т.Н гэж тус тус тайлбар гарган маргажээ.
“У” ХХК-ийн хувьд тээврийн хэрэгслийн улсын бүртгэлд өмчлөгчөөр бүртгэгдсэн нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор фидуцийн эрхтэй болохыг баталгаажуулсан үйлдэл бөгөөд тээврийн хэрэгслийг бодитоор эзэмшилдээ аваагүй бол өмчлөх эрх үүсэхгүй, энэ тохиолдолд хохирлыг хариуцан арилгах үүрэг бүхий этгээд биш.
Зам тээврийн ослыг Т.Н гаргасан хэдий боловч хариуцагч “Б” ХХК нь өөрийн өмчлөлийн тээврийн хэрэгслийг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар фидуцийн гэрээний дагуу “У” ХХК-ийн өмчлөлд шилжүүлснээр өмчлөх эрх дуусгавар болохгүй тул тээврийн хэрэгслийн өмчлөгчийн хувиар уг тээврийн хэрэгслийн ашиглалтаас үүссэн хохирлыг төлөх үүрэгтэй.
Иймд шүүхээс нэхэмжлэгч Ц.Б-гийн автомашинд учирсан хохиролд 34,834,000 төгрөгийг “Б” ХХК-иар төлүүлэхээр шийдвэрлэж, “У” ХХК болон “С” ХХК-ийг хариуцлагаас чөлөөлсөн байна.
Магадлалыг бүрэн эхээр нь унших бол энд дарна уу.
Тойм бэлтгэсэн: Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Гандиймаа
Холбоосууд:
МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

Сюзанн Митчелл: АНУ-д холбооны шүүгчдийг насаар нь томилдог, цалинг нь бууруулдаггүй
5 hours ago

“Дагнасан шүүхийн тогтолцоо: Хүүхдийн эрх ашиг ба гэр бүл” олон улсын эрдэм шинжилгээний хурал (III хэсэг)
4 days ago

“Дагнасан шүүхийн тогтолцоо: Хүүхдийн эрх ашиг ба гэр бүл” олон улсын эрдэм шинжилгээний хурал (II хэсэг)
1 week ago

S2EP22. А.Түвшинтөгс: Бэлэглэлийн гэрээг хүчингүй болгох болон хүчин төгөлдөр бус тооцсон талаар маргаан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрт хийсэн дүн шинжилгээ
1 week ago
ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ХУРААНГУЙ
-
Фидуцийн гэрээний дагуу тээврийн хэрэгслийн өмчлөгчөөр бүртгэгдсэн нь учирсан хохирлыг хариуцан арилгах үндэслэл болохгүй
2025-07-04
-
Үндсэн хуулийг дагаж мөрдөхөөс өмнөх хууль, шийдвэрийг Цэц хянахгүй байх нь Үндсэн хууль зөрчсөн тухай Цэцийн тогтоол (2024, №02)-ын тойм
2025-07-03
-
Зээлийн гэрээ байгуулсан төдийгөөр биш, зээл авах хүсэл зоригоо илэрхийлсэн этгээд нь зээлийн үүргийг хариуцна
2025-07-02
-
Энхбат Төгөлдөр
2025-07-04 Бакалаврын ажилдуудаж байна ! -
Элбэгзаяагийн Төгстөгөлдөр
2025-07-04 Магистрын ажилдуудаж байна ! -
Элбэгзаяагийн Төгстөгөлдөр
2025-07-03 Бакалаврын ажилдуудаж байна ! -
Judilogy
2025-07-02 Мэдээллийн хуудасдуудаж байна ! -
Ганбат Мөнхтулга
2025-07-02 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Элбэгзаяагийн Төгстөгөлдөр
2025-07-01 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Эрхэмбаярын Энхцэцэг
2025-07-01 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Нээлттэй Нийгэм Форум Ө.Болортуяа, Б.Ганцэцэг, М.Насанбат, Н.Номинзул
2025-06-30 Эрх зүйн шүүмждуудаж байна ! -
Элбэгзаяагийн Төгстөгөлдөр
2025-06-30 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Ганбат Мөнхтулга
2025-06-26 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна !