-
2024-10-29 Легал дата
Татварын улсын байцаагч нар Татварын ерөнхий хуулийн 41 дүгээр зүйлийн 41.12.3-т заасан буюу “татварын хяналт шалгалтад шаардлагатай санхүүгийн болон бусад баримтыг шаардсаны дагуу цахим болон цаасан хэлбэрээр татварын албанд гарган өгч, татварын хяналт шалгалтад хамрагдах” үүргээ зөрчсөн гэж үзэн Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 7.3-д “татварын хууль тогтоомжийг хэрэгжүүлэх талаар хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй” гэх үндэслэлээр нэхэмжлэгч компанийг дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулжээ.
Нэхэмжлэгч “... үйл баримтыг шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр, магадлалаар дүгнэсэн” гэж, хариуцагч нараас “... шаардсан баримтыг гаргаж өгөөгүй, шийтгэлийн хуудас хуульд нийцсэн” гэж тус тус маргажээ.
дэлгэрэнгүй -
2024-10-24 Шүүхийн академи
Чөлөөт бүсээс хувийн хэрэглээний зориулалтаар бус худалдан борлуулах, ашиг олох зорилгоор архи, тамхины зүйлийг оруулж ирж байгааг зохицуулахаар Гаалийн ерөнхий газрын даргын 2022 оны А/350, А/351 дүгээр тушаалаар “Зорчигчийн хувийн хэрэглээний эд зүйлийг гаалийн улсын хилээр нэвтрүүлэх журам”, “Чөлөөт бүсийн горим хэрэгжүүлэх журам”-д тус тус нэмэлт, өөрчлөлт оруулсан байна. Нэхэмжлэгчийн зүгээс дээрх тушаалын дагуу хилээр байнга орж, гардаг эсэхээс үл хамааран зорчигч бүр хувийн хэрэглээний архи, тамхийг хилээр нэвтрүүлэхдээ татвар төлөх үр дагавар үүссэн нь захиргааны хэм хэмжээний акт гарсан зорилгодоо нийцээгүй гэж маргасан.
дэлгэрэнгүй
Тодруулбал, нэр бүхий 12 компаниас дээрх нэмэлт, өөрчлөлтийн улмаас нэхэмжлэгч аж ахуй нэгжүүд үйл ажиллагаагаа хэвийн явуулах боломжгүй болж, алдагдалтай ажиллахад хүрсэн нь нэхэмжлэгчдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн. Хуулийн хэм хэмжээг давсан зохицуулалт бий болгож, хуулиар хориглоогүй асуудлаар хориглосон хэм хэмжээ тогтоосон хэмээн маргасан юм. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх маргааныг анхан шатны журмаар хянан, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг Улсын дээд шүүх давж заалдах журмаар хянан хэлэлцэж шийдвэрлэв. -
2024-10-17 Шүүхийн академи
Нэхэмжлэгч хуулийн этгээд нь өөрийн өмчлөлийн орон сууцны зориулалттай 185 ширхэг үл хөдлөх эд хөрөнгийг бусдад түрээслүүлэх замаар ашиг олдог. Хариуцагч Сүхбаатар дүүргийн татварын хэлтэс тус 185 ширхэг үл хөдлөх эд хөрөнгөд 2016-2020 оны хооронд 6,910,369,842.56 төгрөгийн албан татвар ногдуулсан ба нэхэмжлэгчээс холбогдох татварыг төлсөн. Гэвч УИХ-аас Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хууль (2000 он)-ийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь заалтад2 2021 онд нэмэлт, өөрчлөлт оруулж, үл хөдлөх эд хөрөнгийн тоо заагаагүй байсныг зөвхөн тодорхой тооны орон сууц үл хөдлөх эд хөрөнгийн албан татвараас чөлөөлөгдөхөөр хуульчилсан.
дэлгэрэнгүй
Үүний дагуу нэхэмжлэгч хуулийн этгээд хариуцагч Сүхбаатар дүүргийн татварын хэлтсийн 2016-2020 оны хооронд ногдуулсан татварыг хууль бус гэж үзэж, мөн онд төлсөн татварын дүнгээр ирээдүйд төлөх татвараас суутган тооцуулах, алдангийг буцаан олгуулах, 185 үл хөдлөх эд хөрөнгийг татвараас чөлөөлөгдөх эд хөрөнгө мөн болохыг тогтоолгохоор маргасан. -
2024-10-07 Judilogy
Нэхэмжлэгч татан буугдах хүсэлт гаргасантай холбоотойгоор Хариуцагч нараас Нэхэмжлэгч компанид татварын иж бүрэн шалгалт хийжээ.
дэлгэрэнгүй
Нэхэмжлэгч нь Хонконгийн хуулийн дагуу үүсэн байгуулагдсан Li компанитай байгуулсан франчайзийн гэрээнийхээ дагуу тус компанийн данс руу 2018 онд 449,837,276.40 төгрөг, 2019 онд 361,619,913.40 төгрөгийн эрхийн шимтгэлийн төлбөрт шилжүүлсэн байна. Нэхэмжлэгч нь ийнхүү төлбөр шилжүүлэхдээ Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хооронд 1991 оны 08 дугаар сарын 26-ны өдөр байгуулагдсан Татварыг давхардуулж оногдуулахгүй байх, татвар төлөхөөс зайлсхийх явдлаас урьдчилан сэргийлэх тухай хэлэлцээр (“БНМАУ-ын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын Давхар татварын хэлэлцээр”)-ний холбогдох заалтыг үндэслэн тус шилжүүлсэн дүнгээс 10 хувиар тооцон татвар суутган төлсөн байна.
Хариуцагч нар нь шалгалт хийж, Хонконг бол хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдэл нь БНХАУ-аас тусдаа, өөрийн татварын хууль тогтоомжтой, улс орнуудтай давхар татварын гэрээ байгуулдаг тул БНМАУ-ын Засгийн газар, БНМАУ-ын Засгийн газар хооронд байгуулсан хэлэлцээр үйлчлэхгүй тул Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн (2006 оны) 17.2.9-д заасны дагуу 20 хувиар тооцож татвар төлөх ёстой байсан гэж үзэж, тухайн зөрчилд нь холбогдуулж нийт 121,771,955 төгрөгийн төлбөр (нөхөн татвар, торгууль, алданги) ногдуулжээ.
Үүнийг Нэхэмжлэгч эс зөвшөөрч тус татварын нөхөн ногдуулалтын актын холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргав. -
2024-08-27 Judilogy
Нэхэмжлэгч нь ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч биш хэдий ч төмрийн хүдрийг худалдан авч баяжуулан төмрийн баяжмал (хорголжин)-ыг экспортод гаргах үйл ажиллагааг эрхэлдэг.
дэлгэрэнгүй
2006 онд батлагдсан Ашигт малтмалын тухай хуулийн 47.1-т зөвхөн ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр (“АМНАТ”) төлөхөөр хуульчилсан байв. Харин 2019.03.26-ны өдрийн нэмэлт өөрчлөлтийн дагуу ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчээс гадна ашигт малтмал худалдсан, худалдахаар ачуулсан, ашигласан этгээд АМНАТ төлөгч байхаар зохицуулсан бөгөөд 2019.10.30-ны өдөр Үндсэн хуулийн цэц (“Цэц”)-ээс тус зохицуулалт Үндсэн хууль зөрчсөн гэж дүгнэсэн тогтоол гарсан.
Цэц дээрх тогтоолын дагуу 2019.11.22-ны өдрийн АМтХ-ийн нэмэлт, өөрчлөлтөөр ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч болон ашигт малтмал экспортолсон этгээд, Монголбанк, түүнээс эрх олгосон арилжааны банканд алт тушаасан этгээд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч байхаар тогтоожээ.
Хариуцагч нар Нэхэмжлэгчийн албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд хяналт шалгалт хийж, 2019 оны 6-10 сард экспортод гаргасан баяжмалын АМНАТ-ыг тайлагнаагүй хэмээн 2022.09.30-ны өдөр нөхөн ногдуулалтын актаар 366,861,084.65 төгрөгийн төлбөр ногдуулжээ.
Нэхэмжлэгч нь 2019 оны 6-10 дугаар саруудад тусгай зөвшөөрөл эзэмшигч биш этгээд АМНАТ төлөх эсэх нь Цэцэд маргаантай, тодорхойгүй байсан тул тайлагнаагүй бөгөөд нөхөн ногдуулалтын актын үндэслэл болсон АМтХ-ийн 47.1-ийг Цэцээс Үндсэн хууль зөрчсөн хэмээн үзэж хүчингүй болгосон тул ийнхүү хүчингүй болгосны дараа буюу 2022 онд нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болгосон хэм хэмжээг үндэслэн гаргасан нь үндэслэлгүй хэмээн маргав. -
2024-06-26 Шүүхийн академиНэхэмжлэгч хуулийн этгээдийн 2017-2019 оны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд Татварын ерөнхий газрын татварын улсын байцаагч нараас хяналт шалгалт хийж, нийт 62,209,171,287 төгрөгийн татвар нөхөн ногдуулсан ба Маргаан таслах зөвлөлийн 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 16 дугаар тогтоолоор 31,087,206,112 төгрөгийн нөхөн татварыг хүчингүй болгосон.дэлгэрэнгүй
Хариуцагч татварын улсын байцаагч нараас “... 2019 оны 7, 8 дугаар сарын ашигт малтмал ашигласны төлбөрийг жишиг үнийн аргаар тооцож, тайлагнана, Засгийн газрын тогтоолд 2019 оны 3 дугаар улирлын тайланд энэ журмыг баримтална гэж хэрэгжих хугацааг шууд заасан тул татвар төлөгч 2019 оны 3 дугаар улирлын тайланг баталсан маягтын дагуу өссөн дүнгээр тайлагнана, 3 дугаар улиралд 7, 8, 9 сар хамрагдана” гэж, нэхэмжлэгч хуулийн этгээдээс “Засгийн газрын тогтоол гарсан үеэс эхлэн дагаж мөрдөх тул 9 дүгээр сард гарсан тогтоол 7, 8 дугаар сард үйлчлэхгүй, тухайн үед үйлчилж байсан журмын дагуу гэрээний үнээр буюу 2014 оны 220 дугаар тогтоолоор төлбөрийг тооцно” гэж маргаан үүсгэв. -
2023-12-26 Шүүхийн академиНэхэмжлэгч хуулийн этгээд нь ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн эрхээ бусдад 600,000,000 (зургаан зуун сая) төгрөгөөр худалдан борлуулсан бөгөөд Татварын ерөнхий газраас 60,000,000 (жаран сая) төгрөгийг эрх борлуулсны орлогын албан татварт төлсөн болохыг тодорхойлжээ. Нэхэмжлэгч хуулийн этгээд нь “Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.7.12 -д заасны дагуу тусгай зөвшөөрлийн үнэлгээнээс тусгай зөвшөөрлийг авах үед төрд төлсөн төлбөрийн дүнг3 хасалгүй татвар ногдуулах орлогыг тодорхойлсон, татварын ногдлыг хянаж, тодорхойлохдоо буруу тооцоолол хийсэн, албан татварыг хуульд заасны дагуу зөв тодорхойлоогүй ...” гэж маргаан үүсгэжээ.дэлгэрэнгүй
-
2023-06-21 Легал дата“Гх о” ХХК нь Татварын ерөнхий газрын даргын 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн А/164 дүгээр тушаалын хавсралтаар баталсан ТТ-15 дугаартай маягтаар 2019, 2020, 2021 оны 4 дүгээр улиралд тус тус ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн тайланг гаргасан байна. Дээрх тайланг үндэслэн Татварын ерөнхий газрын Том татвар төлөгчийн газрын 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн DNPM21070200000024391 дугаартай татварын өр төлүүлэх нэхэмжлэхээр ашигт малтмалын нөөц ашигласны 1,816,595,716.32 төгрөгийн татварын өрийг, 2021 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн DNPM21092200000069036 дугаартай татварын өр төлүүлэх нэхэмжлэхээр ашигт малтмалын нөөц ашигласны болон аж ахуйн нэгжийн орлогын албан татварын 3,435,929,576.19 төгрөгийн татварын өрийг тус тус барагдуулахыг үүрэг болгожээ.дэлгэрэнгүй
-
2023-06-16 Улсын дээд шүүх“И” ХХК-аас 2020 оны аравдугаар сард Нэмэгдсэн өртгийн албан татварын илүү төлөлтийг баталгаажуулах хүсэлт гаргасан. Татварын улсын байцаагч уг компанийн тухайн татварын тайлангийн үлдэгдэл баталгаажуулах хяналт шалгалтыг хийх явцад 2014 оны зөрчлийг илрүүлснээр 2021 оны 11 дүгээр сарын 9-ний өдөр “Нөхөн ногдуулалтын акт” үйлдэж, нөхөн татвар, торгууль, алданги төлүүлэхээр шийдвэрлэжээ. Нэхэмжлэгч компаниас “нэмэгдсэн өртгийн албан татварын илүү төлөлтийг баталгаажуулах хүсэлт гаргасан байтал татварын хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлж, 2014 оны зөрчилд хариуцлага тооцсон” гэж, хариуцагчаас “татвар төлөгчийн өөрийн хүсэлтээр хийгдсэн нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангийн үлдэгдэл баталгаажуулах хяналт шалгалтад татварын дөрвөн жилийн хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүй” гэж тус тус маргажээ.дэлгэрэнгүй
-
2022-12-02 Улсын дээд шүүхИргэн Н.Ариунболдоос Татварын ерөнхий газарт хандан ““Оюу толгой” ХХК нь байгуулагдаж, татвар төлөгчөөр бүртгүүлсэн жилээс хойш 2020 оныг хүртэл улсын болон орон нутгийн төсөвт төлсөн татварын талаарх мэдээллийг он тус бүрээр, нийт дүнгээр мэдээлэл өгнө үү” гэсэн хүсэлтийг гаргажээ. Татварын ерөнхий газрын 2021 оны 6 дугаар сарын 4-ний өдрийн 06/1316 дугаар албан бичгээр “... Татварын ерөнхий хуулийн 13 дугаар зүйлийн 13.1, 13.2-т зааснаар татварын алба нь татвар төлөгчийн мэдээллийн нууцлалыг задруулахгүй байх үүрэгтэй бөгөөд зөвхөн татварын хууль тогтоомж зөрчсөн асуудлаар шалгах эрх бүхий татварын улсын байцаагч, хэрэг бүртгэгч, мөрдөгч, прокурор, шүүгчид тухайн шалгаж буй асуудлаар татварын албаны даргын шийдвэрээр танилцуулахаас бусад тохиолдолд татвар төлөгчийн мэдээллийг бусдад өгөх, задруулахыг хориглосон” гэсэн үндэслэлээр мэдээлэл өгөх боломжгүйг, мөн 2022 оны 1 дүгээр сарын 7-ны өдрийн 09/42 дугаар албан бичгээр “дахин хариу хүргүүлэх үндэслэлгүй” гэж тус тус шийдвэрлэсэн байна. Нэхэмжлэгчээс “Мэдээлэл өгөхөөс татгалзсан Татварын ерөнхий газрын 2022 оны 1 дүгээр сарын 7-ны өдрийн 09/42 дугаар албан тоотыг хүчингүй болгох, ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч “Оюу толгой” ХХК-ийн улсын болон орон нутгийн төсөвт төлсөн татварын талаарх мэдээллийг авах иргэн Н.Ариунболдын хүсэлтийг шийдвэрлэхийг даалгуулах”-аар маргажээ.дэлгэрэнгүй
-
2022-11-21 Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх“Ш” ХХК орон сууцны зориулалттай 185 үл хөдлөх хөрөнгүүдийг бусдад түрээслүүлэн ашиг олдог бөгөөд Сүхбаатар дүүргийн Татварын хэлтэс тухайн үл хөдлөх хөрөнгө ашиглалтад орсон 2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдрөөс 2020 оныг дуусталх хугацаанд үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар ногдуулсан байна. “Ш” ХХК-иас “өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээтэй, “орон сууц”-ны зориулалттай үл хөдлөх хөрөнгөд үл хөдлөх хөрөнгийн албан татвар ногдуулсан нь хууль бус, хүлээн зөвшөөрөхгүй” гэх агуулгаар, уг 185 үл хөдлөх хөрөнгүүдийг “үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар”-аас чөлөөлөгдөх үндэслэлтэй болохыг тогтоолгох, татвар төлсөн дүнгээр ирээдүйд төлөх татвараас суутган тооцуулах”-аар маргав.дэлгэрэнгүй
-
2022-11-07 Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхИргэн Амар нь өндөр насны тэтгэвэрт гарсан үндэслэлээр хуульд заасан журмын дагуу төрийн албан хаагчид олгодог 36 сарын сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн буцалтгүй тусламжид 26,940,400 төгрөг авсан, уг тусламжийг түүний ажиллаж байсан байгууллага болох “Д” ТӨХК-аас олгохдоо хүн амын орлогын албан татвар 10 хувь буюу 2,694,040 төгрөгийг суутган авсан байна.дэлгэрэнгүй
-
2022-10-14 Улсын дээд шүүхАшигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч “ИГЦ” ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч иргэн С, Ч нар нь 2013 онд Хувьцаа худалдах-худалдан авах гэрээгээр тус компанийн 100 хувийн хувьцааг иргэн Б-д худалдаж, гэрээний төлбөр болох 1.8 тэрбум төгрөгийг Б нь өөрийн эзэмшдэг “АК” ХХК-иар дамжуулан иргэн С, Ч нарт төлжээ. Татварын улсын байцаагч нар “ИГЦ” ХХК-ийн татвар ногдуулалт, төлөлтийн байдалд хяналт шалгалт хийж, “... татвар суутгагчийн үүргээ биелүүлээгүй, С,Ч нарт Хувьцаа худалдах-худалдан авах гэрээгээр 1.8 тэрбум төгрөгийн орлого олгохдоо холбогдох татвар суутгаагүй” гэх үндэслэлээр 540 сая төгрөгийн нөхөн татвар, 162 сая төгрөгийн торгууль, 270 сая төгрөгийн алдангийг “ИГЦ” ХХК-иар төлүүлэхээр акт тогтоосон байна.дэлгэрэнгүй
“ИГЦ” ХХК-иас уг актыг эс зөвшөөрч, “... “ИГЦ” ХХК нь ямар нэг хувьцаа худалдсан, эрх борлуулсан зүйл байхгүй, ... Хувьцаа худалдах-худалдан авах гэрээгээр өөрөө худалдагдсан компани байхад ... татвар суутгах үүрэгтэй гэж үзсэн нь үндэслэлгүй” гэх агуулгаар уг актыг хүчингүй болгуулахаар шүүхэд маргажээ.
МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ
Монгол Улсын Иргэний хуулийн тайлбарыг legaldata.mn-д байршуулна.
2 days ago
2024 оны 11 дүгээр сарын эрэлттэй бүтээлийн чансаа
2 weeks ago
Хуульчийн ажлын байрны үзэсгэлэн яармаг 2024 арга хэмжээнд хэлэлцэх хэлэлцүүлэг болон ярилцлагын сэдэв, зочид
2 weeks ago
Хуульчийн ажлын байрны үзэсгэлэн яармаг болно
3 weeks ago
ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ХУРААНГУЙ
-
Болдбаатарын Гүнбилэг
2024-12-19 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Judilogy
2024-12-18 Мэдээллийн хуудасдуудаж байна ! -
Judilogy
2024-12-18 Мэдээллийн хуудасдуудаж байна ! -
Батжаргалын Ариунзаяа
2024-12-14 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Баярсайхан Цолмон
2024-12-13 Гарын авлага & Аргачлалдуудаж байна ! -
Ганболд Цолмонгэрэл
2024-12-12 Нийтлэлдуудаж байна ! -
Эрхэмбаярын Энхцэцэг
2024-12-12 Эрх зүйн шүүмждуудаж байна ! -
Батхишигийн Лхагвасүрэн
2024-12-12 Докторын диссертацидуудаж байна ! -
Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хороо
2024-12-11 Гарын авлага & Аргачлалдуудаж байна ! -
Даваасүрэн Майцэцэг Тэмүүлэн Төмөрхуяг
2024-12-10 Нийтлэлдуудаж байна !