Шүүхийн шийдвэрийн хураангуй
Салбар:
Эрүүгийн процессын эрх зүй
5 шийдвэрийн хураангуй байна.
-
2023-04-04 Улсын дээд шүүхАлбан тушаалын байдлаа урвуулан ашиглах, мөнгө угаах гэмт хэргүүдэд холбогдсон Б, Э, Т нарт холбогдох хэргийг анхан шатны шүүх “гэмт хэргийн шинжгүй” гэж үзэж, тэднийг цагаатгаж шийдвэрлэснийг эс зөвшөөрч прокурор эсэргүүцэл бичсэн байна. Давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хэвээр үлдээсэн, ингэхдээ “анхан шатны шүүхийн шийдвэр хэргийн бодит байдалтай нийцээгүй, прокурорын яллах дүгнэлтийн үндэслэл болсон нотлох баримтуудад дүгнэлт хийхгүй орхигдуулсан” гэж үзсэн хэдий ч “Монгол Улсын Их хурлаас 2022 оны 6 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр шүүхэд буцаах хууль зүйн боломжгүй болсон” гэж дүгнэжээ.дэлгэрэнгүй
-
2022-12-29 Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхИргэн О нь согтуурсан үедээ К-г хүчиндэхийг завдаж, түүнийг зодож, эрүүл мэндэд нь хүнд гэмтэл учруулсан, түүнийг зогсоох гэж оролдсон иргэн Л-н биед хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэгт тус тус холбогдож, прокуророос яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлсэн, анхан шатны шүүх иргэн О-г гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэжээ. Шүүгдэгч О нь “...би иргэн К-г хүчиндэхийг завдаагүй ...” гэх агуулгаар давж заалдах гомдол гаргасныг давж заалдах шатны шүүхээс хянах явцад, тухайн хэргийг хянан шийдвэрлэх шүүх бүрэлдэхүүнд шүүгч А, Х, С нар томилогдсон байхад өөр шүүгч нар шүүх хуралдаанд орж хэргийг шийдвэрлэсэн нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон байна.дэлгэрэнгүй
-
2022-10-19 Улсын дээд шүүхБ-ийн эхнэр Ө-г мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэгт шалгаж, Б, М, Ө нарт холбогдох хэрэгт прокуророос яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн байна.Анхан болон давж заалдах шатны шүүх Ө-г худал мэдүүлэг өгөх гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож, Б, М нарт хорих, Ө-д торгох ял оногдуулжээ.дэлгэрэнгүй
-
2022-09-21 Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхНасанд хүрээгүй Бат нь бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэгт холбогдсон байна. Мөрдөн байцаалтын явцад өсвөр насны хүүхэд Батын хууль ёсны төлөөлөгчөөр төрийн байгууллагын төлөөлөгчийг томилж, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсныг дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх буруу гэж үзэж, хэргийг дахин хянуулахаар прокурорт буцаажээ.дэлгэрэнгүй
-
2022-05-30 Легал дата2016 оны 05 дугаар сарын 15-ны өдөр Баянгол дүүрэг 22 дугаар хорооны нутаг дэвсгэр Зүүн нарангийн 13-42 тоотод Н.Э бусдад зодуулж гадны нөлөөтэй амь хохирсон хэрэг гарчжээ. Уг хэрэгт Н.Э-тэй гэр бүлийн харилцаатай байсан Г.Г-г сэжиглэн ШШГЕГ-ын 0461 дүгээр ангид 570 хоног цагдан хорьж шалгасан байна.дэлгэрэнгүй
МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

#Шинэ товчоон №36 – Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хууль
2 days ago

S2EP14. Б.Хонгорзул - Захиргааны хэргийн шүүхийн шийдвэр гүйцэтгэлтэй холбоотой маргааныг Иргэний хэргийн шүүх хянан шийдвэрлэж буй шүүхийн практик
5 days ago

2023 оны 5 дугаар сарын эрэлттэй бүтээл
6 days ago
ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ХУРААНГУЙ
-
Донолойн Бадамханд
2023-06-05 Хууль зүйн орчуулга /эрх зүйн акт, бүтээл/дуудаж байна ! -
Хишигбаатарын Цэцэгмаа Аюушийн Оюунчимэг
2023-06-03 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Мэндбаяр Амина Ганбаатарын Мягмарцэрэн
2023-06-02 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Батжаргалын Ариунзаяа
2023-06-02 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Батжаргалын Ариунзаяа
2023-05-27 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Хүний эрхийн Үндэсний Комисс
2023-05-26 Судалгааны тайландуудаж байна ! -
Амарбаярын Бодьбилэг
2023-05-25 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Баттулгын Дөлгөөн
2023-05-24 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Баасангэрэлийн Дашням Б.Эрдэнэбат
2023-05-23 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Батжаргалын Ариунзаяа
2023-05-22 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна !