Нөхрийнхөө талаар худал мэдүүлэг өгсөн гэж ял шийтгэсэн нь хүний эрхийг зөрчсөн гэж үзэв
Туршилтаар
Иргэн Б нь төрсөн хүү М-тэй бүлэглэн иргэн Н-ын биед гараар болон төмрөөр цохиж олон тооны амь насанд аюултай гэмтлүүдийг үүсгэн гавал тархины ил гэмтэл учруулан санаатай алсан, улмаар цогцсыг тээврийн хэрэгслээр зөөвөрлөн тогтоол усанд живүүлсэн, хохирогчийн унаж явсан мотоциклыг тогтоол усанд хаяж гэмт хэргээ нуун далдлах зорилгоор бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгаж, 2,200,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. Харин Б-ийн эхнэр Ө-г мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэгт шалгаж, Б, М, Ө нарт холбогдох хэрэгт прокуророос яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн байна.
Анхан болон давж заалдах шатны шүүх Б, М нарыг бүлэглэн хүнийг санаатай алсан, гэмт хэргээ нуун далдлах зорилгоор бусдын эд хөрөнгийг устгасан, Ө-г худал мэдүүлэг өгөх гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож, Б, М нарт хорих, Ө-д торгох ял оногдуулжээ.
Дээд шүүх хэргийг хэлэлцээд мөрдөгч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1.4, 31.2 дугаар зүйлийн 1-д заасныг зөрчиж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу сэжигтнээр тооцогдоогүй М-ээс сэжигтний мэдүүлэг авснаас гадна түүнийг холбогдуулан мөрдөн шалгаж буй хэргийн хувьд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд заавал өмгөөлөгч оролцох хуулийн заалтыг биелүүлээгүй тул М-ын сэжигтнээр өгсөн мэдүүлгийг бүхэлд нь нотлох баримтаас хасаж тооцохоор шийдвэрлэжээ.
Энэ мэдүүлгийг нотлох баримтаас хасаж тооцох нь М-ыг Б-тэй бүлэглэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулсан шүүхийн шийдвэрийг өөрчлөх, хүчингүй болгох үндэслэл болохгүй гэж хяналтын шатны шүүх дүгнэсэн байна.
Учир нь М-ын сэжигтнээр өгсөн мэдүүлгээс бусад нотлох баримтууд буюу хоёр шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн гэрч, шинжээчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нь цогц байдлаараа Б, М нарын үйлдлээрээ нэгдэн хохирогч Н-д хүч хэрэглэн халдаж учруулсан гэмтэл түүнийг үхэлд хүргэсэн болон цогцсыг усанд живүүлж хаясан үйл баримтыг эргэлзээгүй, хөдөлбөргүй нотолж, тэдгээрийн үйлдэл, талийгаачийн үхэлтэй шалтгаант холбоотой нь тогтоогдсон байна гэж үзжээ.
Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан нийтээр хүлээн зөвшөөрсөн хүний эрхийн язгуур зарчмыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд чанд сахин мөрдөх ёстой ба энэ нь гэмт хэргийн хохирогч, гэрч болсон буюу гэр бүлийн гишүүн, эцэг эх, үр хүүхдийнхээ эсрэг, тэдгээрийг гэмт хэрэгт холбогдолтой болохыг нотлоход чиглэгдсэн мэдүүлэг өгч болзошгүй хүмүүст тэргүүн ээлжид хамааралтай. Гэмт хэргийн үйл баримт болон үйлдсэн этгээд тодорхойгүй байгаа тохиолдолд тэдгээрийг тогтоох үүднээс мөрдөгч нь ач холбогдол бүхий нөхцөл байдлыг мэдэж байж болзошгүй гэж үзсэн хүнээс мэдүүлэг авахдаа эрүүгийн ямар хэргийн учир байцаах гэж буйгаа тодруулан тайлбарлаж, тухайн хүнийг Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар олгосон жам ёсны эрхээ эдлэх баталгаатай боломжоор хангах учиртай.
Гэтэл өөрийн гэрийн гадна нөхөр, төрсөн хүүгийнх нь оролцоотой болсон үйл явдлыг харсан, мэдсэн хүн болох Ө-ын тэднийгээ хамгаалах үүднээс өгсөн “хохирогчийг тухайн өдөр ирээгүй” гэсэн гэрчийн мэдүүлгийг худал мэдүүлэг өгсөн хэмээн буруутгаж, ял шийтгэсэн нь Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан түүний эрхийг зөрчсөн байх тул Ө-д холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.
Санамж: Энэхүү хураангуй нь шүүхийн бүрэн гүйцэд шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн шүүхийн шийдвэрийг олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэн хүргэх зорилготой болно.
Хураангуй бэлтгэсэн: Улсын дээд шүүхийн шүүгч С.Батдэлгэр
Холбоосууд:
МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

2025 оны 01 дүгээр сарын эрэлттэй бүтээлийн чансаа
4 days ago

Шүүхээр шийдвэрлэсэн захиргааны хэргийн 2017-2023 оны түүхчилсэн статистик мэдээлэл
1 week ago

Ep 32 | Давагдашгүй хүчин зүйл нь Зээлдэгчийг үүргээс чөлөөлөх, багасгах үндэслэл болох уу?
3 weeks ago

Сэжигтэн П.Цагаан, Ц.Элбэгдорж нарыг баривчлах тухай шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулах тухай нийслэлийн прокурор болон мөрдөгчийн саналыг шүүх хүлээн авлаа
1 month ago
ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ХУРААНГУЙ
-
Гэрээний хавсралтад зааснаар ам.долларын ханшийн зөрүүг гэрээний үүргийг хугацаанд нь биелүүлээгүйгээс учруулсан хохиролд тооцохоор нэхэмжилснийг хэрэгсэхгүй болгов.
2025-02-07
-
Австрали улсын холбооны шүүхийн шийдвэрийн хураангуй-Олон улсын гэрээ, хэлэлцээрийг хэрэгжүүлэх үүрэгтэй холбоотой парламент, засгийн газрын бодлого тодорхойлох асуудал нь шүүхийн хяналтын хүрээ, хязгаарт хамааралгүй.
2025-02-06
-
Хувьцаа худалдах-худалдан авах хэлцэл байгуулахдаа компанийн бусдад төлөх өр төлбөрийг мэдээгүй нь хэлцлийг хүчингүйд тооцуулах үндэслэл болох уу?
2025-02-04
-
Монгол Улсын Дээд шүүх
2025-02-08 Сэтгүүлдуудаж байна ! -
Энхбуянт Отгонбаатар
2025-02-08 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Монгол Улсын Дээд шүүх
2025-02-07 Сэтгүүлдуудаж байна ! -
Монгол Улсын Дээд шүүх
2025-02-07 Сэтгүүлдуудаж байна ! -
Монгол Улсын Дээд шүүх
2025-02-07 Сэтгүүлдуудаж байна ! -
Болдхуягийн Пүрэвсүрэн
2025-02-07 Эрх зүйн шүүмждуудаж байна ! -
Монгол Улсын Дээд шүүх
2025-02-05 Сэтгүүлдуудаж байна ! -
Ганхуягийн Агар-Эрдэнэ
2025-02-05 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Монгол Улсын Дээд шүүх
2025-02-05 Сэтгүүлдуудаж байна ! -
Монгол Улсын Дээд шүүх
2025-02-04 Сэтгүүлдуудаж байна !