Шүүхийн шийдвэрийн хураангуй
Гаргасан газар:
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх
8 шийдвэрийн хураангуй байна.
-
2023-01-14 Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхУлс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгч Доржийн охин буюу нэхэмжлэгчийн ээж Дулмаа нь цагаатгалын нөхөх олговор гаргуулах нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангаж байх хугацаандаа нас барсан тул түүний хүү буюу хэлмэгдэгчийн зээ хүү цагаатгалын нөхөх олговорт 40,000,000 төгрөг авах эрхтэй гэж нэхэмжлэл гаргажээ.дэлгэрэнгүй
-
2023-01-05 Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхНэхэмжлэгч Чимгээ нь хариуцагч Батад холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгохоор нэхэмжлэл гаргажээ. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Чимгээ нь бага насны хүүхдүүдийг шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацаанд эцгээр нь тэжээн тэтгүүлэх урьдчилсан арга хэмжээ авхуулахыг хүссэн.дэлгэрэнгүй
-
2023-01-05 Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхИргэн Д болон Г нар 2019 оны 07 сарын 05-ны өдөр “Тооцоо нийлж, төлбөр барагдуулах гэрээ”-г байгуулж, уг гэрээгээр Г нь Д-д 5.250.000 төгрөгийн төлбөр төлөх, төлөхгүй бол үл маргах журмаар төлбөрийг Г-с гаргуулахаар харилцан тохиролцож, уг тохиролцоогоо нотариатаар гэрчлүүлжээ. Талууд төлбөрийн талаар “үл маргах”-аар тохиролцож нотариатаар гэрчлүүлсэн бол нотариат төлбөр авагчийн хүсэлтээр “Мэдэгдэх хуудас” үйлдэж төлбөр төлөгчид хүргүүлэхээр хуульд заасан байна.дэлгэрэнгүй
-
2022-10-06 Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхНэхэмжлэгч Ган нь хариуцагч Г.М эмнэлэгт холбогдуулан эмчилгээний илүү төлсөн зардал нэхэмжилсэн. Хариуцагч Г.М эмнэлэг нь нийтэд санал болгосон эмнэлгийн үйлчилгээний тарифийг 1 хоногийн 150.000 төгрөг, 200.000 төгрөг хэмээн бичиж, ханандаа ил харагдахуйц байдлаар байрлуулсан боловч ямар тохиолдолд 150.000 төгрөг, ямар тохиолдолд 200.000 төгрөгийн төлбөр авах талаар заагаагүй, энэ талаараа мөн шүүх хуралдаанд үндэслэл бүхий тайлбар гаргаагүй байна.дэлгэрэнгүй
-
2022-10-05 Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх“Мандах” ХХК нь иргэн Ган-Одтой гэрээ байгуулж, ачаа тээвэрлүүлэхээр харилцан тохиролцжээ. Иргэн Ган-Од шүүхэд хандаж ажлын хөлсөө нэхэмжлэхэд хариуцагч “Мандах” ХХК-ийн зүгээс нэхэмжлэгч Ган-Одтой байгуулсан гэрээнд компанийн гүйцэтгэх захирал бус компанийн менежер болох Энх гарын үсэг зурсан тул уг гэрээ нь хүчин төгөлдөр бус гэж маргажээ.дэлгэрэнгүй
-
2022-08-05 Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхИргэн Алтангоо нь шүүхэд хандаж, ажлын газраас олгосон байрны өмчлөгчөөр улсын бүртгэлд бүртгүүлж гэрчилгээ авсан гэх үндэслэлээр тус байранд оршин сууж байгаа Тунгалагийг албадан гаргуулах нэхэмжлэл гаргасан.дэлгэрэнгүй
-
2022-08-31 Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхИргэн Од нь хууль зүйн туслалцаа авах эрхээ хэрэгжүүлж, өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг шүүхэд хамгаалуулахаар өмгөөлөгч Батад өөрийгөө төлөөлөх эрх олгож, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өөрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилсон бөгөөд хэргийг хэлэлцэх шүүх хуралдааны явцад Бат нь “ …өмгөөлөгчөөс эрх зүйн туслалцаа авах шаардлагатай” гэж шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргав.дэлгэрэнгүй
-
2022-08-05 Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхИргэн Мөнхбаатар, Баярмаа нар нь иргэн Сэр-Одоос 2020 оны 03 дугаар сарын 17-ны өдөр 2,000,000 төгрөгийг, 1 сарын 10 хувийн хүүтэй, 9 сарын хугацаатай, төлбөрийг хуваарийн дагуу төлөөгүй тохиолдолд алданги тооцохоор харилцан тохиролцож зээлийн гэрээ байгуулсан байна.дэлгэрэнгүй
МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

“Шударга ёсны төлөө гүйцгээе – Run for Justice” олон нийтийн гүйлтэд оролцохыг урьж байна
6 hours ago

2025 оны 5 дугаар сарын эрэлттэй бүтээлийн чансаа
5 days ago

S2EP20. Б.Дөлгөөн & Н.Хулан: Захиргааны хэм хэмжээний акттай холбоотой маргаан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийн судалгаа
2 weeks ago

Д.Ганзориг - "Хуульчдын холбоо ба Захиргааны эрх зүй" сэдэвт хүндэтгэлийн лекц
2 weeks ago
ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ХУРААНГУЙ
-
Төрийн өмчит компанийн салбар, төлөөлөгчийн газрын удирдах албан тушаалтан сонгуульд оролцохдоо албан үүргээсээ чөлөөлөгдөх ёстой.
2025-06-06
-
Байгаль орчинд учруулсан хохиролд 10,803,232,289 төгрөгийн төлбөр гаргуулахаар шийдвэрлэв
2025-05-29
-
Хохирогч сэтгэцэд учирсан хор уршгийг нэхэмжлэх эсэх нь өөрийнх нь сонголт болно
2025-05-28
-
Мөнхбатын Хүслэн
2025-06-02 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Мөнхбатын Хүслэн
2025-06-02 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Мөнхбатын Хүслэн
2025-05-30 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Тогтохын Эмүжин
2025-05-30 Бакалаврын ажилдуудаж байна ! -
Отгонтуяагийн Тэнхлүүн
2025-05-30 Магистрын ажилдуудаж байна ! -
Баттулгын Дөлгөөн
2025-05-28 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Түвшинжаргал Анужин, Эрдэнэ-Очир Жавзмаа
2025-05-27 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Төмөрбаатарийн Лхагважаргал
2025-05-27 Эрх зүйн шүүмждуудаж байна ! -
Равданбямбын Оюундэлгэр
2025-05-26 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Мөнхсүх Маралгуа
2025-05-26 Бакалаврын ажилдуудаж байна !