Хүндэтгэн үзэх шалтгаангүй бол өмгөөлөгч өөр өмгөөлөгчөөс эрх зүйн туслалцаа авах үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулахгүй
Иргэн Од нь хууль зүйн туслалцаа авах эрхээ хэрэгжүүлж, өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг шүүхэд хамгаалуулахаар өмгөөлөгч Батад өөрийгөө төлөөлөх эрх олгож, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өөрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилсон бөгөөд хэргийг хэлэлцэх шүүх хуралдааны явцад Бат нь “ …өмгөөлөгчөөс эрх зүйн туслалцаа авах шаардлагатай” гэж шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргав.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Бат нь иргэн, эрүү, захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаагаар мэргэшсэн өмгөөлөгч бөгөөд шүүхэд гаргасан хүсэлтдээ “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгчийн хувиар бус “итгэмжлэгдсэн төлөөлөгч”-ийн хувиар оролцож байгаа” гэж тайлбарлажээ.
Хэргийн оролцогч, өмгөөлөгч, төлөөлөгч нь хүндэтгэн үзэх шалтгааны улмаас шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргах эрхтэй юм.
Энэ тохиолдолд, хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа явуулж, иргэн Одыг шүүхэд төлөөлж байгаа мэргэшсэн өмгөөлөгч Батын өөр өмгөөлөгчөөс эрх зүйн туслалцаа авах шалтгаан нь “шүүх хуралдааныг хойшлуулах хүндэтгэн үзэх шалтгаан” биш гэж шүүх үзэж, түүний хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн.
Санамж:
Энэ хураангуй нь бүрэн гүйцэд шүүхийн шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн шүүхийн шийдвэрийг олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэн хүргэх зорилготой болно. Мөн зохиомол нэр ашигласан болно.
Хураангуй бэлтгэсэн: Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Хишигбаатар
Холбоосууд:
МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

“Дагнасан шүүхийн тогтолцоо: Хүүхдийн эрх ашиг ба гэр бүл” олон улсын эрдэм шинжилгээний хурал (II хэсэг)
58 minutes from now

S2EP22. А.Түвшинтөгс: Бэлэглэлийн гэрээг хүчингүй болгох болон хүчин төгөлдөр бус тооцсон талаар маргаан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрт хийсэн дүн шинжилгээ
1 day ago

“Дагнасан шүүхийн тогтолцоо: Хүүхдийн эрх ашиг ба гэр бүл” олон улсын эрдэм шинжилгээний хурал (I хэсэг)
1 day ago

Өмгөөлөгч мэргэжлийн хариуцлагын даатгалдаа цахимаар хамрагдах боломжтой боллоо
2 weeks ago
-
Ганбат Мөнхтулга
2025-06-26 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Батсайханы Мөнхзул
2025-06-26 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Ганбат Мөнхтулга
2025-06-25 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Баатарын Сарантуяа
2025-06-24 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Ганбат Мөнхтулга
2025-06-24 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Judilogy
2025-06-23 Мэдээллийн хуудасдуудаж байна ! -
Ганбат Мөнхтулга Нэрэндашийн Дуламсүрэн
2025-06-23 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Чинбатын Болормаа
2025-06-23 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Ганбат Мөнхтулга
2025-06-23 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Ганбат Мөнхтулга Мөнхгэрэлийн Дэлгэрмаа
2025-06-22 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна !